ФОТО сурвалжлага: Тамхи, таягнаас өөр "хань"-гүй өвөө

Хуучирсан мэдээ: 2024.05.17-нд нийтлэгдсэн

ФОТО сурвалжлага: Тамхи, таягнаас өөр "хань"-гүй өвөө

ФОТО сурвалжлага: Тамхи, таягнаас өөр "хань"-гүй өвөө

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 9 дүгээр байр. Шороо манарсан гэр хорооллын дундах нэгэн навсгар байшингийн цонхон дээр тамхины утаа суунаглуулан бодолд автан буй нэгэн. Дөхөж очоод мэнд мэдэв.  Шүхэрт гуай одоо 78 настай, 30 гаруй жилийн өмнө Архангай аймгийн Рашаант сумаас нийслэл хотод суурьшихаар иржээ. Энэ байранд ханьтайгаа амьдраад 21 дэх жилдээ ханийгаа бурханд "алджээ". Ханийнхаа оршуулгын зардлыг төлөхийн тулд тэтгэврийн зээлээ нэг жилээр авсан, амьд хүн болно доо хэмээн тамхиа сорох Шүхэрт. Хоёр сар орчмын өмнө авто машинд мөргүүлж, хөл нь бяцарсан учраас одоо Шүхэрт хүний гар харж, хүнээс хараат болжээ. Хүний гар харж, орлого багатай болсон би энэ байшинтайгаа "үгүйрэх" биз ээ хэмээн шүүрс алдах Шүхэрт. Анх хэзээ ашиглалтад орж, түүнээс хойш яагаад засвар хийгээгүй эсвэл хэзээ мөдгүй нурах дөхсөн энэ байшингийн "эзэн" Шүхэртийн ганц хань нь тамхи, таяг хоёр.


Тус байрыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2014 оны нэгдүгээр сарын нэгний өдөр ашиглалтын шаардлага хангахгүй болсныг тогтоож, МУ-н Орон сууцны тухай хуулиар барилгыг ашиглахыг хориглоно гэжээ.

Шүхэрт гуай хоёр сар орчмын өмнө машинд хөлөө няц дайруулан хүнээс хараат болсон. Дайрсан жолооч нь нэг удаа ирээд хоёр сая төгрөг өгөөд л алга болсон.

Түүний хань ертөнцийн мөнх бусыг үзүүлээд нэг жил өнгөрч буй. Хөгшнийгөө хөдөөлүүлэхийн тулд тэтгэврээ нэг жилээр зээлэн  авсан.

Түүнд хань болох зүйл нь тамхи болоод таяг.

Яндангийн нүхээр болон таазнаас борооны ус нэвчин гоождог.

Шүхэрт гуай ганц хүүтэй, хүү өглөө гараад орой ирнэ.

Хүүгийнх нь хэлснээр энэ байранд гурваас дөрвөн удаа гал гарч байсан.

Таван айлын дунд гурван нүхэн жорлон бий.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж