Хятад зурхай Долоо хоногийн: III.15-21

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Хятад зурхай Долоо хоногийн: III.15-21

Хулгана.
Мөрөөдөлдөө цаг зарцуулж бүтээлчээр сэтгэх цаг. Анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байх болно.  Хөндлөнгийн хүмүүсээс сэтгэл зүйн дайралт ирж мэднэ. Өөртэйгээ ярих нь илүү үр дүнтэй. Сайн унтаж амар. Өөрийгөө бусадтай бүү харьцуул.

Үхэр.
Өөртөө бүрэн итгэ. Таны сахиус их хүчтэй байна.  Гадаад үзэмжиндаа анхаар. Сайхан сэтгэгдэл төрүүлэхэд ихийг төлөх хэрэггүй. Бусдыг дэмжлэг хүлээх нь танаас их хамаарна. Мөрөөдлөө сана. Эрч хүч тань дотоод хүндээ итгэх хэрэгтэйг шаардана. Урхинд орохоос болгоомжил. Аар саар зүйлд ч хайхрамжгүй  хандаж болохгүй.

Бар.
Энэ долоо хоногт бусдыг сонсч, ярилцах цаг гарга. Ингэснээр өөрийн санаагаа илэрхийлэх урам зориг олж авна. Хүүхдийнхээ сонирхлыг үл ойшоох хэрэггүй. Та нарын  харилцаа улам гүнзгийрнэ. Мөнгөө  хянамгай зарцуулаарай.

Туулай.
Шинэ сар танд мөрөөдлийн тань замд хөтөлж байна. Эрч хүч таныг романтик харилцаанд уруу татна. Цагийг үр ашигтай зарцуулах арга бол хэрэгтэй үед хөдлөх. Хайр дурлалыг явдалд амжилт олно. Та болон таны хайрт нэг голын загас гэдэгт итгэ. Шинэхэн харьцаа чинь хуучны шидэт үлгэр шиг байх болно.

Луу.
Даваа гарагийн шинэ сар энэ долоо хоногт луу жилтнүүдийн төлөлвлөгөөнд эргэлзээ авчирна. Дотно харьцаатай хэн нэгэнтэйгээ  байх нь танаас их тэвчээр шаардана. Зөн билиг тань бууж өгөхийг зөвлөж байна. Шүүмжилсэн, халуухан маргаан  дотно харьцааг тань үгүй хийнэ. Долоо хоногийн дундуур ажил ид өрнөнө. Сэтгэлээ тайвшрулж, асуудлаа зөнд нь орхи. Амрах цаг өөртөө гаргаж, стрессээ тайлаарай.

Могой.
Таны амьдралд найдаж байсан амжилт олох  боломж гарч ирж байна. Зөн совиндоо эргэлзэлгүй мөрөөдлөө төсөөл. Уур бухимдал бүх зүйлийг баллаж мэднэ. Найдвар бага байсан ч дахин оролдоод үзэхэд гэмгүй. Энэ долоо хоногт гэр орноо илүү таатай, найдвартай болгоход анхаар.

Морь.
Хуучин цучилаас дахин гал ноцоох адил шинэ эхлэлийг бэлгэдэж байна. Гэвч энэ нь гэр бүлийн тайван байдлыг эвдэж болзошгүй тул болгоомжил. Морь жилтнүүд  нэгэн зэрэг хэд хэдэн амрагтай байдаг. Чухам энэ эрч хүч нь тэднийг бүтээлч болгодог.  Хаа нэг тийш алга болохын оронд амралтаа төлөвлө. Гэр орноо цэвэрлэх , гэр бүлтэйгээ хөгжилтэй байхад зав гаргаарай.

Хонь.
Төрөлх зөн совин тань сэргэнэ. Цуу яриа, хуурамч тоглолтонд  автаж болохгүй. Хөгжмийн болон бүтээлч онгод орж ирнэ. Гэр бүл доторх  уур амьсгал сэргэнэ. Гэртээ амрах нь хамгийн сайн амралт болно.

Бич.
Бүх ажил тань амжилттай байна. Хэт  бардах хэрэггүй. Мөнгөндөө арвич ханд. Үнэтэй, том зүйл худалдан авахаасаа өмнө дахин нэг тунгаа. Долоо хоногийн дундуур ачаалалал их байна. Хайр дурлалын харьцаа үнэнч нээлттэй байхыг шаардана. Итгэлгүй байгаа зүйлд ам гарахаас болгоомжил.

Тахиа.
Шинэ сар танд мөрөөдөөд олддоггүй эрч хүч өгнө. Энэ нь танд өдөр тутмын зүйлд анхаарал хандуулахад саад болно. Хаана байгаагаа мэддэг хүмүүст уур хүрмээр санагдаж мэднэ. Их ажлын хажуугаар дотно хүнтэйгээ байх нь их чухал гэдгийг сана. Төсөв гаргаснаар мөнгөө зөв зарцуулна. Сэтгэл хөдлөм үйл явдлууд долоо хоногийн сүүлээр өрнөнө.

Нохой.
Шинэ сарны нөлөө хамгийн буурьтай хүнийг ч романтик болгоно. Хайртай жаахан тунирхсан ч харьцаа тань улам сонирхолтой болно. Хөндий харилцаа ч сэргэж ирнэ. Долоо хоногийн сүүлээр хэн нэгэн итгэл үнэмшилтэй хүн татгалзахаар саналыг зөвшөөрүүлж магад. Ямар ч зүйлд тунг нь хэтрүүлэх хэрэггүй.

Гахай. 
Шинэ илүү сайн ажил олоход  яг тохирсон үе. Найзуудтайгаа уулзаж хөгжилд. Гараас гараагүй ажилдаа дахин шуурхай ор. Долоо хоногийн сүүлээр хүмүүсийн ятгалгад орж болзошгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж