Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр  “шалгалт” өгчээ

Хуучирсан мэдээ: 2024.05.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр  “шалгалт” өгчээ

Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр  “шалгалт” өгчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр сэтгүүлч Г.Мөнхтуулын ярилцлагад орж “ам нээлээ”. Туршлагатай сэтгүүлчийн асуултууд олон нийтийн нүдний өмнөх нэг төрлийн нээлттэй шалгалт, сорилт болж байдаг. У.Отгонбаяр гэдэг хүн сэтгүүлчийн сорилтыг сайн давлаа.

Ерөнхийлөгчийн дүү гэж улстөржөөд байгаагаас биш хөгжлийн том асуудлуудад үндэслэл тооцоотой, өөрийн үзэл бодолтой хүний нэг юм байна. Тоо баримтуудыг бутархай, нарийвчлалтай нь хөнддөг, сураг ажгаар биш судалгаа тооцоотой хэлж ярьдаг онцлогтой нөхөр ажээ.

Монгол Улсын их сургуулийг төгсөөд, төрийн албанд мэргэжилтнээс нь эхлээд ахлах мэргэжилтэн, хэлтэс, яамны газрын дарга хүртэл 10 гаруй жил нухлагдсан туршлагатай, Австралид магистрын зэрэг хамгаалсан боловсролтойн хувьд хэнд ч, хаана ч гологдоод байхааргүй хүн юм. Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр Зүүн бүсийн зургадугаар тойрогт өрсөлдөх хүсэлтээ гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж