Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт өнөөдөр /2024.05.16/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Р.Даваадорж, эдийн засагч О.Лхагвасүрэн нар оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Р.ДАВААДОРЖ:
-Эрх баригчдын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, баталж байгаа хууль хэрээсээ хэтэрсэн тул Үндсэн хуулийн Цэцэд хандсан.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хуулиуд нь Монгол Улсын эдийн засгийн гол хууль болох Төсвийн тухай хууль, Төв банкны тухай хуулийг мөн зөрчсөн. Энэ зөрчил нь мөн эдийн засагт нөлөөлөхөөр асар их хэмжээний хөтөлбөр болж хувирсан. “Шинэ хоршоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд таван их наядыг Монголбанкны эх үүсвэрээс гаргана гэдэг байж болохгүй. Эрх баригчид сонгуулийн өмнө гурван секторт мөнгө тараадаг. Таван их наяд гэдэг бол улсын төсвийн 27 их наядын тавны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө. Малчдад тусална, уламжлалт мал аж ахуйг хөгжүүлнэ нэр дор таван их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ бол эрх баригчдын сайхан идүүр гэж хэлж болно. Арван их наядаар ковидын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлж, 20 мянган төгрөгөөр 200 төгрөгийн амны хаалт авч, нэг иргэнийг найман сая төгрөгөөр эмчилж байсан. Энэн дээр хэн ч хариуцлага тооцоогүй учраас эрх баригчид амтшаад таван их наяд төгрөгийн хөтөлбөр хэргжүүлж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр малчид, мал аж ахуй эрхэлж байгаад хямралд орсон хүмүүс хожно гэдэгт итгэхгүй байгаа. Эрх баригчид ард түмний зовлон, ард түмний хүнд байдал дээр дөрөөлж, замбараагүй мөнгө хэвлэж гаргаад дундаас нь ашиг олдог, өөрийнхөө халаасыг түнтийлгэдэг. Ийм жижиг зах зээлд их хэмжээний мөнгө гаргах нь үнэ хөөрөгдөж, инфляцыг өдөөнө. Монголбанкны үндсэн үүрэг нь үнийн тогтвортой байдлыг хангах ёстой. Гэтэл энэ байгууллага нь мөнгө хэвлэж гаргах нь онгуулийн өмнө улс орныхоо эдийн засгийг баллаж байгаа л хэрэг.
Үүнээс болж үнийн өсөлт үүсч, аж ахуй нэгж хаалгаа барих эрсдэл үүссэн учраас Цэцэд өргөдөл гаргасан.
Эдийн засагч О.ЛХАГВАСҮРЭН:
-Таван их наяд хөтөлбөр Монгол Улсын төсвийн тавны нэгтэй тэнцэнэ. Монголын банкны салбарт байгаа нийт активын аравны нэгтэй тэнцэх хөтөлбөр юм. Эх үүсвэр эргэлзээ их төрүүлж байгаа. Өнөөдрийн бэлэн байгаа эх үүсвэр 560 тэрбум гэж харагдаж байгаа. Таван их наяд төгрөгийн хөтөлбөр зарласан боловч бодитойгоор олгогдох боломжтой зээлийн эх үүсвэрийн хэмжээ нь төв банкны арилжааны банкуудаар дамжуулж олгох зээлийн хэмжэ 560 тэрбум төгрөг байхаар харагдаж байгаа.
2008 онд Монгол Улсад санхүүгийн хямрал болсон нь даамжраад 2009 онд эдийн засгийн хямрал руу оруулсан. Энэ хямралын гол шалтгаан нь Хадгаламж зээлийн хоршоо нэртэйгээр их хэмжээний зээлийн бүтээгдэхүүн гарснаас үүдээд санхүүгийн салбарт хямрал үүсч, хэд хэдэн банк дампуурч, санхүүгийн салбарт хямрал дагуулсан. Хадгаламж зээлийн хоршооны энэ түүхийг дахин давтахгүй байх талд маш хариуцлагатай ажиллах ёстой. Яагаад гэвэл 2008 онд Хадгаламж зээлийн хоршооны харилцагч нарын хохирлыг барагдуулахад улсын төсвөөс 77 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгогдож байсан.
Ийм учраас “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд олгогдож байгаа энэ зээл санхүүгийн секторт гарч болох эрсдэлийг тооцож үзэх ёстой. Улсын төсөвт ирж байгаа зардлын ачааллыг хэлэх ёстой.
Арилжааны банкны ердийн зээлийн жилийн дундаж хүү хамгийн бага нь 17 хувь, дээд тал нь 22 хувийн хүүтэй байгаа. Тэгэхээр хоршооны малчдад олгогдож байгаа зээлийн хүүгийн 11-17 хувийн зөрүү болох 500 гаруй тэрбум төгрөгийн зөрүүг улсын төсөвт суулгах шаардлага үүсч байгаа.
Дээр нь Засгийн газраас ипотекийн зээл, хүнс үйлдвэрлэгч нарт зорулсан жилийн тав, зургаан хувийн хүүтэй зээлийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа явдал нь ирэх оны улсын төсөвт зардлын эх үүсвэрийг наанадаж 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ.
Г.ХОРОЛ
MichelleWatson 2024-05-16 109.248.13.176
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-16 46.8.23.218
Харуулах боломжгүй.
LisaMiller 2024-05-16 46.8.222.201
Харуулах боломжгүй.
ShannonHertler 2024-05-16 45.15.73.126
Харуулах боломжгүй.
BrittanyMitchell 2024-05-16 109.248.49.164
Харуулах боломжгүй.
LeahPrice 2024-05-16 188.130.136.200
Харуулах боломжгүй.
SusanLopez 2024-05-16 5.183.130.242
Харуулах боломжгүй.
SarahWright 2024-05-16 109.248.15.154
Харуулах боломжгүй.
ElisHernandez 2024-05-16 194.34.248.2
Харуулах боломжгүй.
NormaSanchez 2024-05-16 188.130.128.146
Харуулах боломжгүй.
TiffanyWebster 2024-05-16 188.130.189.167
Харуулах боломжгүй.
SarahMoon 2024-05-16 45.15.73.105
Харуулах боломжгүй.
LaurenAllen 2024-05-16 5.183.130.121
Харуулах боломжгүй.
JanMariana 2024-05-16 213.226.101.56
Харуулах боломжгүй.
GinaRivas 2024-05-16 46.8.213.113
Харуулах боломжгүй.
TiffanyDuncan 2024-05-16 109.248.129.30
Харуулах боломжгүй.
TeresaSmith 2024-05-16 185.181.246.101
Харуулах боломжгүй.
FeliciaRobinson 2024-05-16 46.8.212.167
Харуулах боломжгүй.
TinaThibodeaux 2024-05-16 46.8.222.201
Харуулах боломжгүй.
ChristineSantos 2024-05-16 188.130.129.18
Харуулах боломжгүй.
BiancaWaterman 2024-05-16 95.182.127.238
Харуулах боломжгүй.
PatriciaCook 2024-05-16 109.248.204.81
Харуулах боломжгүй.
ShelleyKurtz 2024-05-16 45.11.21.12
Харуулах боломжгүй.
LourdesHamilton 2024-05-16 194.35.113.55
Харуулах боломжгүй.
CrystalJones 2024-05-16 188.130.128.149
Харуулах боломжгүй.
YolandaAbney 2024-05-16 188.130.188.128
Харуулах боломжгүй.
KathyVega 2024-05-16 46.8.213.113
Харуулах боломжгүй.
DawnMoss 2024-05-16 94.158.190.151
Харуулах боломжгүй.
AshleyWhite 2024-05-16 185.181.245.74
Харуулах боломжгүй.
MirandaBurns 2024-05-16 109.248.54.183
Харуулах боломжгүй.
TiffanyWing 2024-05-16 188.130.218.232
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-16 202.72.245.121
АН ч бүр дампуурч гүйцжээ. Ийм балай хүүхнүүдийг лидерээ болгочихоор хэнд итгэл үнэмшил төрөх вэ дээ. Шуналтай атгаг энэ Энхтуяа мэтийн хүүхнүүдээс айж явдаг. Ийм муухай бузар эмсийг л төрөөс хол байлгаж хайрла. АН үнэхээр боловсон хүчний дутагдалд оржээ орж.
Нэргүй 2024-05-16 103.212.118.254
Сөрөг хүчин гэсэн дүр эсгэгчидтэй байхад идэлгүйл яах уу
зочин 2024-05-16 203.23.199.2
Лхагвасүрэн гэдэг эдийн засагч байдаг юм байх даа.
Нэргүй 2024-05-16 88.177.148.167
hochguulj bn daa
Зочин 2024-05-16 76.220.74.140
За ингээд 1 юм хийх гэхээр шүүмжлээд унагаадаг явуургүй үйлдлээ болих хэрэгтэй. Аж ахуйгаа холшисноор алдах зүйл байхгүй. Харин ч хожоотой Идүүрийн хувьд бол МАН АН аль нь ч адилхан, холбогдох хяналтыг сайн тавих хэрэгтэй.з
Зочин 2024-05-16 66.181.187.20
ЦЭВЭР ХУЛГАЙЧУУДЫН НАМЫГ ТООХ ХҮН БАЙХАА. АН-Д БОЛОВСРОЛТОЙ, ХҮНЛЭГ БУЮУ ХҮНИЙ ЖУДАГТАЙ ХҮМҮҮН ЦӨӨХӨН, БАЙХ Ч БОЛОМЖГҮЙ. ИХ МӨНГӨ СОНСООД АРГА НЬ БАРАГДАЖ БАЙХ ШИГЭЭ. МАН-ЫГ ӨӨРСӨНТЭЙГЭЭ АДИЛ ХУЛГАЙЧ МЭТЭЭР ЯРИНАА ЗОРИУД. ТЭД 30 ЖИЛ АРДЧИЛАГЧ БОЛЖ ЖҮЖИГЛЭЛЭЭ. ГАДНААС ДӨРӨӨ НИЙЛЭХ ШААРУУДЫГ ИХ ХАЙЖ БАЙГАА ГЭНЭ БИЛЭЭ ЗАЙЛУУЛ
зочин 2024-05-16 103.145.234.121
Хөдөө аж ахуйн хоршооллын системийг дэмжихээс өөр замгүй,Зах зээлийн бүх орон ийм замаар л амжилттай явж байна,Гэтэл бид 30 жил яриад урагш явдгүй
Зочин 2024-05-16 192.82.92.42
Зев, арай хэтэрч байна шуу!
Нэргүй 2024-05-16 202.9.40.14
АН-ын эдийн засагч гэх нэртэй хэдэн хүмүүс дандаа намын эрх ашгийн төлөө яринаа. Саяхан л жирийн эдийн засагч гээд явж байсан энэ хүн худлаа л байсан байна. Отгочулуу гэдэг хүнтэй яг ишилхэн замаар гарч ирж байна. Засгийн газар юу хийхээ та нараар заалгахгүй. Саяны зуднаар ганцаараа бизнес хийгээд амжилт олохгүй гэдэг нь харагдсан. Хоршоонд нь танай намын хүмүүс орохгүй бол болоо юм биш үү
Нэргүй 2024-05-16 202.55.188.125
та нар мал малчин баялаг бүтээгч гэж хуцаад байсны гай шдээ тэгснээс малчдыг сонгуулийн эрхгүй болгох тухай ярьвал эх оронч үйлдэл болно
Зочин 2024-05-16 103.212.118.35
Иргэд бид манай хуулийн байгууллагуудад юу болж байдгийг огт мэддэггүй юм байна..Харин АН-ын удирдлагад байсан нэг партизаны яриа, Булганы, Лу.Болдын, тагнуулын байгууллагад ажиллаж байсан Цогтбаатарын, татварын ажилтан байсан Энхбат, Жаргалмаа, Гансүх, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын ярианаас их мэдээлэл авлаа. Даанч яавдаа гэмээр үйл явдлууд болжээ.Гэрэл,Хурц, Билэгт нарын нэр, цаана нь Элбэгээгийн нэр гарах юм. Ямар сайхан ерөөл дэмбэрэлтэй нэр эцэг эх нь тэдэнд өгөө вэ. Харин ОДОО …
Зочин 2024-05-16 103.212.118.35
Хүмүүс Сайханбилэг, Удаанжаргал, Эрдэнэбилэг, Элбэгдорж нарын том акулууд сонгуулийн үр дүн хүлээгээд АНУ-д хяраад хэвтчихлээ гэлцэнэ.Оюун-Эрдэнийг сонгуулиар л дарахгүй бол хувь хүний хувьд өө олоход хэцүү байгаа бололтой аргаа барцгаана..Элбэгдорж монгол хэлний үгийн санд байдаг бүх хаараал, доромж үгээр түүнийг булаад нэмэр болсонгүй.АН ялвал энэ 4-ийн нар гийнэ гэцгээх юм.
зочин 2024-05-16 66.181.179.25
..магадгүй ссүлчийн удаа ч хэлж байж болно…33 жил ШИРЭЭНИЙ АРААС хэрэлдэхээс хуруун чинээ хувь оруулаагүй, чадамжгүй "УХАХААС ӨӨРГҮЙ" ёстой сонин залуус юм аа..дахин сэхэхгүйгээр АН-ыг булшилчих өвгөд+эмгэд боллоо..шинэ залуус гарч ирэх цаг нь болжээ…