Японд сарын дотор гурван сая жуулчин аялжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.16-нд нийтлэгдсэн

Японд сарын дотор гурван сая жуулчин аялжээ

Японд сарын дотор гурван сая жуулчин аялжээ
FILE PHOTO: Visitors take selfie photos under an early-flowering Ookanzakura cherry blossoms in full bloom at Ueno Park in Tokyo, Japan March 8, 2024. REUTERS/Issei Kato/File Photo

Япон улсад дөрөвдүгээр сарын байдлаар гурван сая гаруй жуулчин хүрэлцэн ирснээр  сүүлийн хоёр сарын турш дээд амжилтаа хадгалж чадлаа. Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагын (JNTO) мэдээлснээр, өнгөрсөн сард бизнес, амралт зугаалгаар ирсэн гадаадын жуулчдын тоо 3.04 сая болсон. Үүний өмнөх гуравдугаар сард жуулчдын тоо 3.08 саяд хүрч байжээ. Дөрөвдүгээр сард ирсэн жуулчдын тоо өмнөх оныхоос 56 хувиар, 2019 оныхоос 4 хувиар илүү байсан. Франц, Итали, Ойрхи-Дорнодоос ирсэн жуулчдын тоо дөрөвдүгээр сард хамгийн өндөр үзүүлэлттэй байсан.

Иений ханш сүүлийн 34 жилийн доод түвшин хүртлээ унасан нь Япон руу ирэх жуулчдын тоог ахиулахад нэмэр болжээ. Энэ оны сүүлээр 2019 онд ирсэн 31.9 сая жуулчдын дээд амжилтыг давах төлөвтэй байна. Аялал жуулчлалын салбар ахицтай байгаа нь Японы эдийн засагт сайнаар нөлөөлж буй. Гэхдээ орон нутгийн иргэд жуулчдын зүй бус үйлдлүүдийг буруутгаж байгаа юм. Хог хаягдал, хууль бус зогсоолын тухай гомдол сүүлийн саруудад ихэссэн бөгөөд Фүжи уулын зураг дарах хэсэг дээр хаалт босгожээ.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж