УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийх дөхөж буй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2024.05.16/ гишүүдийг чуулгандаа идэвх санаачлагатай оролцохыг УИХ-ын дарга Г.Занданшатар анхаарууллаа.
Тэрбээр "УИХ-ын хаврын отгон чуулганууд одоо хуралдаж байна. Гишүүн бүр тойрогтоо ажиллаж, орон нутгаар явж байгаа ч хуралдаандаа идэвх санаачилгатай орох хэрэгтэй" гэсэн юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 69 хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж баталсан. Улмаар авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон бусад асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганы хуралдаанд нийт 52 гишүүн оролцож байна.
Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой төслүүдийг хуралдаанд оролсон нийт гишүүдийн 75-аас дээш хувь нь дэмжсэн юм.
Холбоотой мэдээ