Украин зүүн хойд бүс нутгаас цэргээ татжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.16-нд нийтлэгдсэн

Украин зүүн хойд бүс нутгаас цэргээ татжээ

Украин зүүн хойд бүс нутгаас цэргээ татжээ

Ерөнхийлөгч Владимир Зеленский бүх гадаад айлчлалаа хойшлуулах шийдвэр гаргасан нь Украины цэргүүдэд заналхийлж буй аюул ноцтой болсныг илтгэв. Украины арми зүүн хойд бүс нутгийн зарим хэсгээс татан буугдаж, бусад хэсэгт Оросын цэргүүдтэй тулалдсан. Үүнээс гадна, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен тус улсад айлчилж, хоёр тэрбум ам.долларын зэвсгийн тусламж үзүүлэхээ амлав. Зардлыг өнгөрсөн сард баталсан 61 тэрбум ам.долларын тусламжийн багцаас гаргана.

Дээд дипломатын айлчлал Оросын цэргүүд Харьков мужид шинэ давшилт хийж байгаа үед тохиож байна. Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн шинэ хуурай замын дайралтаас болж Харьков мужийн олон мянган иргэд гэр орноосоо дүрвэсэн юм. Сүүлийн хэдэн долоо хоногт Москвагийн зэвсэгт хүчнийхэн Донецкийн зүүн бүс нутагт хүчээ бэхжүүлэхийг хичээж байна. Энэ үйл явдлуудыг ажиглаваас, Украин эгзэгтэй үе шаттай тулгарсан гэж шинжээчид дүгнэжээ.

Украины Жанжин штаб Мягмар гаригт мэдээлснээр, цэргийн алба хаагчдын амийг хамгаалж, хохирол учруулахгүйн тулд Харьковын Лукянцы, Вовчанск гэсэн хоёр бүсээс цэргүүдээ татсан байна. Үүнээс өмнө, Оросууд Лукянцийг эзэлсэн гэж мэдэгдэв. ОХУ-ын хилээс ердөө 5 км-ийн зайд орших Вовчанск хот дайны гол талбар болж байна. Хотын эргүүлийн цагдаагийн дарга Олексий Харьковский "Оросын цэргүүд хотод байр сууриа эзэлж байгаа" гэж мэдэгдсэн бол Украины Жанжин штабынхан тэднийг хөөж гаргахаар оролдож байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж