Ц.Баатархүү: 20 мянган IT инженер бэлтгэж байна.

Хуучирсан мэдээ: 2024.05.16-нд нийтлэгдсэн

Ц.Баатархүү: 20 мянган IT инженер бэлтгэж байна.

Монголын хөдөлмөрийн зах зээл, хөгжил дэвшилд нэн чухал IT инженерер бэлтгэж 20 мянган Программист хөтөлбөрт 1600 орчим залуус нэгджээ.

Дэлхий даяар салбар бүрийн бүтээмжийг эрс нэмэгдүүлэх шийдэл нь цахимжилт болсон. Цахимжилт бол зөвхөн технологи биш бодлого, хууль эрхзүйн шинэчлэлүүд. Монгол улс дижитал өрсөлдөх чадварын индексээрээ 63 улсаас 62-р байранд орж байна. Учир нь Монгочлууд цахимжилтыг өртөг зардал өндөртэй хийж байна. Жагсаалтын нэгт орсон Дани улсын нэг хүнд оногдох дижитал шилжилтийн зардал 2 ам.доллар бол Монгол улсын нэг хүнд оногдох зардал 30 ам.доллар байна.

Монгол Улс цахим шилжилтыг амжилттай хийж, салбар дундын уялдаа сайжрахгүй байгаа хоёр дахь шалтгаан нь технологи бүтээх хүний нөөцийн хомсдолд орсон. Өндөр хөгжилтэй улс орнуудад 1000 хүнд оногдох Программистын тоо нь 10-аас давсан байдаг бол Монгол улсад ерөө 0.6 байна. Ийм учраал IT инженерүүдийг бэлтгэх, мэргэшүүлэх зүй ёсны шаардлага үүссэн.

Иймээс Цэндийн Баатархүү нь Болгарт төвтэй Soft Uni Global боловсролын иституцитай хамтран дэлхийд хүлээн зөвшөөрдөг IT инженерүүдийг бэлтгэхээр “20 мянган Программист” төслийг эхлүүлээд байна.

Soft Uni Global нь дэлхий даяар 300 мянга гаруй суралцагчидтай, 17 мянган амжилттай төгсөгчдтэй технологийн боловсролын хүлээн зөвшөөрөгдсөн  байгууллага юм.

20 Мянган программист хөтөлбөр Монголд хэрэгжснээр хөдөлмөрийн зах зээл, хөгжил дэвшилд дутагдаад байгаа IT инженерийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулж эхэлсэн. Гол ач холбогдол дэлхийд даяар хүлээн зөвшөөрөгдөх инженерийн боловсролыг Монгол залуус амьдран суугааа газраасаа үл шалтгаалан цахим, танхим хэлбэрээр эзэмжих боломжтой болж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж