Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.16) Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулан, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, ийнхүү Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Тэрбээр, уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдүүлэх юм. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрх зүйн боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ.
Нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь нь гэр хорооллын бүсэд амьдарч байна
Хүн амын орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.
Нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь буюу 216,989 өрх нь гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байна. Энэ нөхцөл байдал нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийн бүрдүүлээд байна. Иймд Улаанбаатар хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулж, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд нэн тэргүүний авч хэрэгжүүлэх арга хэмжээг эдгээр иргэдийн орон сууцжуулах, өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна. Мөн орон сууц, түүний дэд бүтэц, газар хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг хариуцах бүтцийг тодорхой болгож, тэдгээрийн эрх зүйн байдал, чиг үүргийг тодорхой болгох шаардлага үүсэж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29.1 мянган айлын орон сууц олон нийтийн нээлттэй зар дээр борлуулагдаж байгаагаас 66.0 хувь буюу 19.2 мянга нь шинээр ашиглалтад орсон, 34.0 хувь буюу 9.9 мянга нь хуучин орон сууц байна. мөн 2024-2025 онд нэмэлтээр 37.3 мянга айлын орон сууц шинээр ашиглалтад орохоор барилга угсралтын ажлаа эхлүүлсэн байгаа нь манай улсын орон сууцны зах зээл дээр 2024-2025 онд нийт 66.4 мянга айлын орон сууцны нийлүүлэлт үүсэхээр байна.
Иймд орон сууцтай болох хүсэлтэй бага, дунд орлоготой иргэдэд зах зээл дээр байршиж буй дээрх 66.4 мянган айлын орон сууцны нийлүүлэлтийг ойртуулах бодлогыг төрөөс хэрэгжүүлэх, улмаар хувийн хэвшлийн өмчийн барилга ашиглалтыг сайжруулах, хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Шинээр ашиглалтад орох дээрх 37.3 мянган айлын орон сууцны 81.5 хувь буюу 30.4 мянга нь Улаанбаатар хотод төлөвлөгдсөн байгаа нь хөдөө, орон нутгийн өрсөлдөх чадамж тааруу, эдийн засгийн багтаамж бага, хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил сул байгааг харуулахын зэрэгцээ шинээр хот, суурин газрыг хөгжүүлэх чиглэлд төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ улам эрчимжүүлэх, хөдөлмөр, эрхлэлт болон орон сууцны салбарт шинээр татаас, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжид шууд нөлөө үзүүлэх бодит дэмжлэг нэн чухал шаардлагатай байгааг харуулсаар байна.
Иймд төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийлүүлж буй орон сууцны нийлүүлэлтийг зах зээлийн зарчимд нийцүүлэн хадгалах, үр өгөөжтэй ашиглах, зорилтот бүлгийн иргэдийг хүртээмжтэй хамруулах тогтолцоог бий болгох болон 2013 оноос Монголбанкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлэх, тус хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээнд нийцүүлэн цаашид урт хугацаанд тогтвортойгоор үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
LisaMiller 2024-05-16 46.8.222.201
Харуулах боломжгүй.
ShannonHertler 2024-05-16 45.15.73.126
Харуулах боломжгүй.
BrittanyMitchell 2024-05-16 109.248.49.164
Харуулах боломжгүй.
LeahPrice 2024-05-16 188.130.136.200
Харуулах боломжгүй.
SusanLopez 2024-05-16 5.183.130.242
Харуулах боломжгүй.
SarahWright 2024-05-16 109.248.15.154
Харуулах боломжгүй.
JenniferMarie 2024-05-16 46.8.222.154
Харуулах боломжгүй.
ElisHernandez 2024-05-16 194.34.248.2
Харуулах боломжгүй.
NormaSanchez 2024-05-16 188.130.128.146
Харуулах боломжгүй.
TiffanyWebster 2024-05-16 188.130.189.167
Харуулах боломжгүй.
SarahMoon 2024-05-16 45.15.73.105
Харуулах боломжгүй.
LaurenAllen 2024-05-16 5.183.130.121
Харуулах боломжгүй.
JanMariana 2024-05-16 213.226.101.56
Харуулах боломжгүй.
GinaRivas 2024-05-16 46.8.213.113
Харуулах боломжгүй.
TiffanyDuncan 2024-05-16 109.248.129.30
Харуулах боломжгүй.
TeresaSmith 2024-05-16 185.181.246.101
Харуулах боломжгүй.
FeliciaRobinson 2024-05-16 46.8.212.167
Харуулах боломжгүй.
TinaThibodeaux 2024-05-16 46.8.222.201
Харуулах боломжгүй.
ChristineSantos 2024-05-16 188.130.129.18
Харуулах боломжгүй.
BiancaWaterman 2024-05-16 95.182.127.238
Харуулах боломжгүй.
PatriciaCook 2024-05-16 109.248.204.81
Харуулах боломжгүй.
ShelleyKurtz 2024-05-16 45.11.21.12
Харуулах боломжгүй.
LourdesHamilton 2024-05-16 194.35.113.55
Харуулах боломжгүй.
CrystalJones 2024-05-16 188.130.128.149
Харуулах боломжгүй.
YolandaAbney 2024-05-16 188.130.188.128
Харуулах боломжгүй.
KathyVega 2024-05-16 46.8.213.113
Харуулах боломжгүй.
DawnMoss 2024-05-16 94.158.190.151
Харуулах боломжгүй.
AshleyWhite 2024-05-16 185.181.245.74
Харуулах боломжгүй.
MirandaBurns 2024-05-16 109.248.54.183
Харуулах боломжгүй.
TiffanyWing 2024-05-16 188.130.218.232
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-16 62.167.160.170
энд нийтийн тээвэр байгууллагад ажиллаж байгаа залуу гэр бүлийг дэмжиж өргөнөөр оролцуулбал . тэгээд өрөө төлж дуустал байгууллагатай ажиллах гэрээтэй байвал.
Нэргүй 2024-05-16 126.234.143.36
mungu taraaj ajilgvi turiin alban haagchdaa ysalinjuulj mungiig tsaas bolgoogvi bol humuus uursduu ta naraas guihgv ymaa avchij chadah bsan odoo zhr z**l ta nariin aldaas heden jil zasah bolno lai bolhoo boli hudlaa gedgiig adgiin nohoi ch medej bga
Нэргүй 2024-05-16 66.181.190.122
44 их наядаараа орон сууцжуул къъ
s** 2024-05-16 103.212.162.54
s** gudamj gudamjaar n oron suutsjuulaachdee, olon jorlon alga bolj zondoo talbai gazar garna shdee
Зочин 2024-05-16 202.55.188.45
ман ыг сонго өөр сонголт байхгүй шүү бусад нь худ
Нэргүй 2024-05-16 126.234.143.36
hutsaraiii ta nar zgr amijku shuu muusain parazituud
ИРГЭН 2024-05-16 202.9.47.62
ипотекийн зээл чинь барилгын компаниудын идэш болоод дуусна. Орон сууцны үнэ 2-3 дахин өссөн ба мөлжлөгө, дээрэм , залилан явагдаж байхад төр засаг яагаад ямар ч арга хэмжээ авахгүй бна вэ?
Нэргүй 2024-05-16 202.9.40.14
Засаг орон сууцыг зохицуулахгүй бол ашиг харсан барилгын эзэд орон сууцны үнийг яаж өсгөлөө. Одоо хүртэл буугаагүй байна. Ядарсан иргэддээ чиглэсэн арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай байна. харин сонгуулиар өөр нам олонх болвол энэ ажил будаа болно доо. МАН-д саналаа өгч үр дүнгий нь үзсэн нь дээр шүү. Эс тэгвэл бүх зүйл шинээр эхэлж бүтээн байгуулж эхэлсэн ажлууд зогсоноо.
Нэргүй 2024-05-16 126.234.143.36
yu yrina ve teneg ymuu songuuliin daraa sunsgv alga bolno gedgiig bid medne odoo zgr zaigaa taviad sarni
Нэргүй 2024-05-16 202.9.40.14
АН-ынхан өлсөж цангаад жагсаал цуглаан хийгээд Засгийн газрыг бүрэн дүүрэн ажиллах боломж олгоогүй. Эдний хажуугаар ковид эрчийг сааруулсан бол Орос-украйны дайн бас нөлөөлсөн. Гэхдээ боломжоо дайчлан Засгийн газар сайн ажиллаж их ажил хийсэн.
Нэргүй 2024-05-16 126.234.143.36
shaaaagaadaagaaraaiii haana bna
Зочин 2024-05-16 103.212.119.216
наад цаасаа эртхэн өгсөн бол үнэмших байлаа
Нэргүй 2024-05-16 202.21.105.8
данхан толгойлсон пиздаа дээр хийж өхгүй яасан а. вэ
Нэргүй 2024-05-16 202.126.90.170
Мөрөөрөө зах зээлийн зарчмын дагуу эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагдан тогтвортой байсан орон сууцны үнийг Засгийн газар дандаа хажуугаас орж элдэв хачин чамин нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэн зохиомол эрэлт бий болгон хөөргөдөн бусниулж гай болох юм. Сонгуулийн өмнө сонгогчдын саналыг авах зорилгоор ийм юм хиййхээ боль. Нийслэлийн захын гэр хорооллуудад дэд бүтэц тавиад л өгчих. Тэгвэл зах зээл засаг засаггүй өөрөө зохицуулаад хийчихнэ. Дагаад орон сууцны үнэ ч буурна