"80 сая тонн нүүрс экспортолж чадахгүй бол төсөв хүндэрнэ"

"80 сая тонн нүүрс экспортолж чадахгүй бол төсөв хүндэрнэ"

"80 сая тонн нүүрс экспортолж чадахгүй бол төсөв хүндэрнэ"

УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл/ТТБЗ/-өөс өнөөдөр /2024.05.16/ мэдээлэл хийлээ.


ТТБЗ-ийн гишүүн Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

-Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж байна.

ТТБЗ нь эдгээр төслүүдэд дүн шинжилгээ хийж, зөвлөмж өгдөг нь Монгол Улсад эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох, эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах нь чухал юм.

Энийг хангаж чадахгүй бол төсвийн алдагдал, өрийн байдал, эдийн засгийн мөчлөг дагасан хямралтай байдал, нэг салбараас хамааралтай байгаа байдал хэвээр хадгалагдана.  Зөв төлөвлөж, дунд хугацаандаа төсвийн бодлогоо зөв барьж чадах юм бол Монгол Улсын төсөв түүгээр дамжсан эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлого, өрийн асуудлыг шийдэх боомжтой. Харамсалтай нь, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд төсөв явж ирээгүй.

Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт тогтвортой бус байгаа, дээрээс нь төсвийн орлогыг хэт өөдрөг таамагладаг. Ингэснээсээ болоод уул уурхайн салбар дээр цохилт үүсэхээр төсвийн томоохон асуудалд ордог. Энэ байдал ирэх жил ч үргэлжлэхээр Төсвийн хүрээний мэдэгдэл оруулж ирж байна.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлтийг 2025 онд найман хувь гэж өндөр төсөөлсөн. Өнөөдрийн энэ ДНБ-д эзлэх хувийн жин өндөр байгаа буюу төрийн оролцоо өндөртэй төсөв хэвээр хадгалахаар байгаа.  Цар тахлын дараа жилээс нүүрсний орлогыг давж төсвийн зарлага ихээхэн өссөн. Бидний зүгээс төсвийн зарлагыг хязгаарлах ёстой гэж үзэж байгаа бол Төсвийн хүрээний мэдэгдэлд зарлагыг цаашаа нэмэгдүүлнэ, нүүрсний экспорт өндөр байна, түүнийгээ дагаад төсвийн зарлага өсөх юм байна гэж харж байгаа. Энэ бол гол анхаарах асуудал.

Түүхий эдийн үнийн уналтын эрсдэл  байна гэж харж байгаа. Гадаад нөхцөл байдал, нүүрсний эрэлт, нүүрсний зах зээл дэх өрсөлдөөний нөхцөл байдлаа харвал нэлээн өндөр эрсдэл байна.

Энэ жил 78 сая, дараа жил 80 сая гаруй, дараагийн жил 100 сая нүүрс экспортлох бололцоо бодитойгоор байгаа юу гэдэгт бид эргэлзээтэй хандаж байна.

Хятад улсын нүүрсний импортын нөөц нь 103 сая тонн байгаа бол Австрали, ОХУ нүүрсний экспортоо нэмэгдүүлэх томоохон бодлогын арга хэмжээ хэрэгжүүлж байгааг анхаарах ёстой.

Дотоод орчиндоо нүүрсний гарцыг нэмэгдүүлэх арга хэмжээ хэр нөлөө үзүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулах. Экспортын тухайд энэ жил 78 сая, ирэх жил 80 сая гаруй тонн нүүрс экспортолж чадахгүй бол эдийн засгийн өндөр өсөлт гарахгүй, түүнийг дагаад төсвийн орлого, өрийн асуудал эргэлзээтэй болж сөрөг үр дагавар их байх магадлалтай.

Төсвийн хүрээний мэдэгдэлд инфляци, ДНБ гэсэн хоёрхон тоо тавьсан байгаа бол макро эдийн засгийн өргөн агуулга бүхий баримт байх ёстой.

Монгол Улсын хувьд мөчлөг сөрсөн төсвийн бодлого өнөөдрийг хүртэл явж ирээгүй байна гэдгийг онцолж хэлэх байна.

Учир нь орлого олохоороо зардлаа өсгөөд орлого олохгүй бол өр зээл тавьж ирсэн. Цар тахлаас хойш төсвийн тэлэлт асар их явж ирлээ. Дараа жилээс төсвийн тэлэлтийг үргэлжлүүлэх ёсгүй гэсэн байр суурьтай байгаа.

Төсвийн бодлогыг оновчтой болгохын тулд дунд хугацаандаа төрийн оролцоог бууруулах, нийгмийн халамж болон хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах бодлого барих ёстой. Төсвийн орлого нэмэгдэж байгаа 2023, 2024 онд ирээдүйн эрсдлээс хамгаалсан Хуримтлалын сан, Баялгийн болон Ирээдүйн өв сан руу олсноо хуримтлуулах бодлого барих ёсой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaMiller 2024-05-16 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonHertler 2024-05-16 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMitchell 2024-05-16 109.248.49.164

Харуулах боломжгүй.

Avatar

LeahPrice 2024-05-16 188.130.136.200

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLopez 2024-05-16 5.183.130.242

Харуулах боломжгүй.

Avatar

SarahWright 2024-05-16 109.248.15.154

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMarie 2024-05-16 46.8.222.154

Харуулах боломжгүй.

Avatar

ElisHernandez 2024-05-16 194.34.248.2

Харуулах боломжгүй.

Avatar

NormaSanchez 2024-05-16 188.130.128.146

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWebster 2024-05-16 188.130.189.167

Харуулах боломжгүй.

Avatar

SarahMoon 2024-05-16 45.15.73.105

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenAllen 2024-05-16 5.183.130.121

Харуулах боломжгүй.

Avatar

JanMariana 2024-05-16 213.226.101.56

Харуулах боломжгүй.

Avatar

GinaRivas 2024-05-16 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyDuncan 2024-05-16 109.248.129.30

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaSmith 2024-05-16 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaRobinson 2024-05-16 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

TinaThibodeaux 2024-05-16 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineSantos 2024-05-16 188.130.129.18

Харуулах боломжгүй.

Avatar

BiancaWaterman 2024-05-16 95.182.127.238

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaCook 2024-05-16 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

ShelleyKurtz 2024-05-16 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

LourdesHamilton 2024-05-16 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalJones 2024-05-16 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaAbney 2024-05-16 188.130.188.128

Харуулах боломжгүй.

Avatar

KathyVega 2024-05-16 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

DawnMoss 2024-05-16 94.158.190.151

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWhite 2024-05-16 185.181.245.74

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaBurns 2024-05-16 109.248.54.183

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWing 2024-05-16 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-16 202.9.46.51

Манайх өнгөрсөн хорвоо болжээ.

Avatar

Mash Hurdan Zarah Hergtei shuu ! 2024-05-16 202.9.40.119

Yu Unen ene Unen tiim bolhoor Demjij baina !
Sii – Darga , avya geed baihad " 2036 – on Hyrtel avya gesen baihaa ! " shuud , shuud mash iheer Zaraj chamdval / Bidnii – zuuhun Mongolchuudad bidend uursdu Hergtei shuu ! /
Olon Uls Nuursiig bolioo geed baihad – Sii _ Darga avya gesen shuu !

Avatar

зочин 2024-05-16 66.181.179.25

…үнэндээ 33 жил юм бүгдийг хүртэж чадахгүй болохоор л буруутгаж өөлөх юм..хэрэв үнэхээр төр+түмэний төлөө бол алдаж болох тооцоог нэмэгдүүлэх цоорхойг олж чаддаг л байх ёстой юм биш үү…та нарч ирэх сонгуульд уланд очих нь ээ…

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.191.124

дундаж давхаргын хөрөнгө хураахгүй л юм бол энэ их ачааллыг дан нүүрсээр хааж чадахгүй. ялалтын дараах хоолны хордлого болно.

Avatar

Нэргүй 2024-05-16 43.242.243.206

Энэ нэг алиалагч, хүн юмыг болгоно бүтээе гэхлээр л энд тэндээс гарч ирээд л хуцах юм. Зайлаач.

Avatar

зочин 2024-05-16 202.126.90.139

Хятадад нүүрсний хэрэгцээ буураагүй, манай экспорт ч муугүй явж байгаа юм биш үү, Ахиу зорилт тавиад зүтгэх нь зөв Өөр ямар арга байна вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж