Франц улс мөргөлдөөнийг зогсоох цэрэг илгээнэ

Хуучирсан мэдээ: 2024.05.16-нд нийтлэгдсэн

Франц улс мөргөлдөөнийг зогсоох цэрэг илгээнэ

Франц улс мөргөлдөөнийг зогсоох цэрэг илгээнэ

Номхон далайн Шинэ Календонд эмх замбараагүй байдал удаан үргэлжилсэн тул боомтууд болон нисэх онгоцны буудлыг хамгаалахаар цэрэг илгээнэ гэж Францын засгийн газар мэдэгдэв. Парисын хууль тогтоогчид уугуул иргэдийн саналын жагсаалтад өөрчлөлт оруулж, улс төрийн нөлөөг сулруулна гэж үзсэний дараа мөргөлдөөн гарчээ. Хүчирхийллийн улмаас дор хаяж дөрвөн хүн амь алдсаны нэг нь цагдаа байжээ. Тодруулбал, тус мужид 10 жил амьдарсан Францын иргэдийг заавал Парист ирэлгүйгээр, тэнд  санал өгөх эрх олгохыг санал болгосны дараа эмх замбараагүй байдал эхэлсэн.

Францын ерөнхий сайд Габриэль Аттал засгийн газрын шийдвэрийг зарласныхаа дараа тайван байдлыг сэргээхийн тулд "TikTok"-ийг хориглож, шинэ хөл хорио тогтооно гэж мэдэгджээ. Номхон далайн арал дээр болж буй үймээнээс болж ерөнхийлөгч Эммануэль Макрон өмнө нь онц байдал зарлаж, хүчирхийлэлд хатуу хариу арга хэмжээ авна гэж анхааруулсан. Дэлгүүрүүд дээрэмдүүлж, олон нийтийн барилгууд шатаж, 100 орчим цагдаа, энгийн иргэн үймээний үеэр бэртжээАттал Лхагва гаригт сайд нарын уулзалт дээр "Шинэ Каледони дахь боомтууд болон нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хангахын тулд цэргүүдийг байршуулсан" гэжээ.

Шинэ Каледонийн нийслэл Ноумеа хотод үймээн дэгдээгчид болон иргэний хамгаалалтын бүлгүүдийн хооронд мөргөлдөөн гарч, олон  шөнө ширүүн эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Францын эрх баригчид шөнийн цагаар хөл хорио тогтоож, олон нийтийн цугларалт хийхийг хориглов. Гэсэн хэдий ч Лхагва гаригт "ноцтой үймээн самуун" үргэлжилж, тэмцэгчид шоронг задлах оролдлого хийсэн гэж эрх баригчид мэдэгдэв.

Шинэ Каледони нь 300 мянга орчим хүн амтай бөгөөд үүний 40 орчим хувь буюу 112 мянган хүнийг Канакийн уугуул иргэд эзэлдэг. Австрали, Фижи хоёрын хооронд орших бүлэг арлууд нь 19-р зуунаас хойш Францын нутаг дэвсгэрт орох болжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж