Б.Ганзоригийг 450 мянган төгрөгөөр торгожээ

Хуучирсан мэдээ: 2024.05.17-нд нийтлэгдсэн

Б.Ганзоригийг 450 мянган төгрөгөөр торгожээ

Б.Ганзоригийг 450 мянган төгрөгөөр торгожээ

Л.ЧИНБАТАД ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС ГАРАХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНООСОН

Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ”. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэх мэдээллийг өөрийн фейсбүүкийн “chinbat lhagva” нэртэй цахим хуудаст 2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр оруулан цахим орчинд нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр сарын хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн юм.

Харин түүний бусдыг амийг машинаараа дайрч хөнөөхийг завдсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хүний амийг хөнөөхийг завдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж