Сурвалжлага: СӨХ-ны төлбөрөө төлдөггүй нь биш төлдөг нь хохирч байна

Сурвалжлага: СӨХ-ны төлбөрөө төлдөггүй нь биш төлдөг нь хохирч байна

Сурвалжлага: СӨХ-ны төлбөрөө төлдөггүй нь биш төлдөг нь хохирч байна

Сүүлийн жилүүдэд барилга орон сууцнуудыг нүд ирмэхийн зуурт  сүндэрлүүлдэг болсон. Энэ хэрээр орон сууцанд амьдрах иргэдийн эрэлт нэмэгдэж буй. Хэн бүхэн паартай байшин, паалантай жорлонд амьдрахыг хүсэлгүй яах билээ. Орон сууцны хороололд амьдрах айл өрхийн тоо нэмэгдэхийн хэрээр хэрэгцээ шаардлагад нь нийцэх, тохижилт, тав тухтай орчин бүрдүүлэхэд Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/  ажиллах ёстой.  Үеийн үед СӨХ-ны мөнгө төлдөг, төлдөггүй, түүнээс болоод орон сууцны хорооллын тохижилт, үйлчилгээ муу байдаг гэх шүүмжлэл байдаг. Тэгвэл СӨХ-ны үйл ажиллагаа болоод иргэд СӨХ-ны үйлчилгээнд хэр сэтгэл хангалуун байдаг талаар сурвалжиллаа.


“СӨХ-НЫ ТӨЛБӨР ТӨЛӨӨГҮЙГЭЭС ЗАСВАР, АРЧЛАЛТАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА”

Гэрээ засаад төрөө зас гэдэг. Оршин суугчид орон байрандаа цэвэр цэмцгэр, эрүүл аюулгүй амьдрахыг хүснэ. Гэвч энэ нь тийм ч амар биш аж. Олон айл нэг дор арга эвээ олж айлсаж амьдарна гэдэг их ур ухаан, сэтгэл шаардана. Үүнийг зохицуулах, барилгын өнгө төрх, тухайн орчны тав тух, үзэмжийг байгаа чигээр нь хадгалах үүргийг хүлээдэг анхан шатны нэгж нь СӨХ. Харин уг үйлчилгээг авахын тулд оршин суугчид тодорхой төлбөрийг СӨХ-д төлдөг. Нөгөө талдаа оршин суугчид СӨХ-ийн төлбөр төлөөгүйгээс тохижилт, үйлчилгээгээ хийж чадахгүй болдог.

Баянзүрх дүүргийн “Шинэ амгалан” СӨХ.  “Шинэ амгалан” СӨХ оршин суугчдаас сар бүр авдаг 32500 төгрөгийг гэрэл гэрэлтүүлэг, жижүүр цэвэрлэгээ, лифт, хог ачилт зэрэгт зарцуулдаг байна. Мөн үүнээсээ СӨХ-ны ажилчдын цалин, урсгал засвар зэрэгт зарцуулдаг аж. Хог ачилтад нэг айлын 2000 төгрөг гэж тооцоход сард 856 мянган төгрөгийг төлдөг. Мөн нэг лифтэнд 175 мянган төгрөг гээд гурван блок байрны зургаан лифтэнд нэг сая орчим, тогны мөнгө 3 сая орчим төгрөг, үйлчлэгчийн хөлс 700 мянган төгрөг төлдөг байна.

Баянзүрх дүүргийн “Шинэ амгалан” СӨХ-ны дарга Б.Мөнхмарт “Манай хотхон гурван блок 428 айлтай. СӨХ 2021 онд байгуулагдсан. СӨХ-ны  мөнгө сард нэг айлаас 32500 төгрөг авдаг. Айлуудын хувьд 50-60 хувь нь мөнгөө төлдөг. Үлдсэн айлуудаас зарим нь төлбөрөө хагас дутуу, бүр огт төлдөггүй ч айл бий. Байр ашиглалтад орсноос хойш гурван жил огт төлөөгүй айлууд ч бий. Зарим нь төлөөд зарим нь төлөхгүй ч төлөгдсөн мөнгөөрөө засвар үйлчилгээ, тохижилтын ажлаа хийхийг хичээж л байна. Төлбөрөө төлөхгүй байгаа айлын тог, цахилгааныг хязгаарлах эрх байхгүй. Мөнгөө өгөөрэй гэж хэлэхээс хэтрэхгүй  байна” гэсэн юм.

Баянзүрх дүүргийн 38-р хорооны “Харуул Алтай” СӨХ.  “Харуул Алтай” хотхон нь нийт 800 орчим өрхтэй. Тэдний 80 орчим хувь нь СӨХ-ны мөнгөө төлдөг. Сарын төлбөр нь нэг давхрын айл 17630 төгрөг. Хоёр давхраас дээш айлууд гражтайгаа нийлээд 38850 төгрөг байдаг.  Тус СӨХ-ын дарга Р.Алтанцэцэг “Манайх 2015 оны тавдугаар сард байгуулагдсан. Төсөв мөнгө хүрэлцэхгүй ажил хийхэд хүндрэлтэй, дээрээс нь ажилчин олдохгүй, зарим айлууд нь төлбөрөө төлөхгүй гээд олон асуудал байна. 2015 оноос хойш бараа материалын үнийн өсөлт ямар байгаа билээ, засвар шинэчлэл хийхийн тулд мөнгө хэрэгтэй, дээрээс нь төлбөр нэмээгүй учраас цалин нэмж чадахгүй, үйлчлэгч, ажилчид ч олдохгүй байна. СӨХ-ны төлбөрөө нэмэх гэхээр айлууд эсэргүүцдэг. СӨХ-ны төлбөрөө зургаан жил төлөөгүй ч айл байна. Ийм айлуудыг шүүхэд өгөсөн ч хэрэг нь маш удаан шийдэгддэг, бараг жил гаруй хугацаа өнгөрсөн байхад ч шийдэгдсэн юмгүй  байна”.

Сүхбаатар дүүргийн 11-р хорооны “Ахмадын хотхон” СӨХ. Тус байр 300 айлтай бөгөөд мөнгө нэг, хоёр давхрын айлуудаас 21 мянган төгрөг, хоёроос дээш давхрын айлуудаас 28 мянган төгрөг авдаг аж. СӨХ-ны дарга Ж.Батцогт “Манай байр 300 айлтай. 2023 оны нэг сард СӨХ байгуулсан. СӨХ-ны төлөлт 60 хувьтай байдаг. Нэг жил төлөөгүй 50 айл байна. Сар бүр хаалгыг нь тогшоод мөнгөө төлөөрэй гэхээс өөр хийж чадах зүйл байхгүй. Шаардлага тавихаар зарим айлууд юу хийсэн гэж мөнгө авах гээд байгаа юм гэж уурладаг. Гэтэл мөнгөө сар бүр төлдөг айлууд нь уурладаг. Айлууд бүгд мөнгөө төлөхгүй болохоор ажилчдаа цалинжуулж чадахгүй, хогоо ачуулж чадахгүй, засвар арчлалтаа хийж чадахгүй л байна” гэсэн юм.

Яг түүн шиг “зовлон”-той маш олон СӨХ бий. Мөнгөө өгсөн айлууд нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлж,  хуримтлалын мөнгө авдаггүй учраас урсгал засвар хийх боломжгүй. Энэ мэт асуудлыг зохицуулдаг хууль эрх зүй нь тодорхой болчихвол хаа хаанаа асуудал үүсэхгүй СӨХ-ныхон хэлж байлаа.

АЙЛУУД МӨНГӨӨ ТӨЛДӨГ Ч АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ХАЙХРАМЖГҮЙ СӨХ Ч ОЛОН

СӨХ-ны төлбөрөө тогтмол төлдөг, бүх айл өрх нь биш ч дийлэнх нь тогтмол төлбөрөө төлдөг орон сууцны хорооллууд ч мөн бий. Тэдэнд өөр нэг “зовлон” байдаг нь СӨХ нь ажилгүй.

Сар бүр төлбөрөө төлөөд хогоо тогтмол ачих, орчны гэрэлтүүлэг, цэвэр цэмцгэр байлгах, засвар үйлчилгээг сайжруулах шаардлага тавиад ч мөнгөө аваад хэнэггүйхэн сууж байдаг СӨХ олон байдаг аж.

Баянзүрх дүүргийн  наймдугаар хороонд байрлах “Баганат өргөө” хотхон. Тус хотхоны оршин суугчид нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Учир нь Баганат хороолол СӨХ нь 800 орчим айлтай хотхон хариуцдаг ч огт ажил хийдэггүй. Цэвэрлэгээ үйлчилгээ маш муу, хаалга үүд нь эвдрээд олон хонодог, камержуулалт хангалтгүй, хогоо цаг хугацаанд нь ачуулдаггүй, бохир заваан зэрэг маш олон асуудал байгааг хэлж байлаа. СӨХ байгуулагдаад хоёр жил болсон ч энэ хугацаанд огт ажил хийгээгүй гэнэ.

“Баганат өргөө” хотхоны оршин суугч Д.Дарьсүрэн “Манай байр 2020 онд ашиглалтад орсон. Хаалганы домофон систем нь их эвдэрдэг. Тэрийгээ засаад өгөөч гээд оршин суугчид байнга хэлдэг. Орцны хаалга онгорхой учраас өвөл согтуу хүмүүс орцонд хононо, шээнэ гэх зэрэг асуудал их гарсан. Би СӨХ-ны мөнгөө сар бүр төлдөг. Тийм болохоор эрүүл аюулгүй цэвэр орчинд амьдармаар байна. Заримдаа лифтний мөнгөө төлөөгүй гээд нэг лифтийг нь зогсоочихдог. Өглөө оройд сургууль цэцэрлэг орох, тарах үеэр нэг лифтэнд ачаалал нэмэгддэг. Энэ мэт асуудлууд манай хотхонд бий. СӨХ-д хэлээд ямар ч нэмэргүй, төлбөр авдаг ч тайлан тооцоогоо мэдээлдэггүй. Хаана юунд хэдэн төгрөг зарцуулж ажил, үйлчилгээ хийсэн нь тодорхойгүй. Нөгөө талдаа оршин суугчид байгаа орчиндоо цэвэр, хогоо хогийн саванд хийдэг, нийтийн эзэмшлийг эвдэж, гэмтээхгүй байхад анхаарах хэрэгтэй. Аль аль талдаа анхаарч байж нийтийн эзэмшлийн газарт цэвэр, тохилог тайван амьдарна” гэсэн юм.

Оршин суугч, СӨХ хоёрын дундах төлбөрөөс үүссэн маргаан олон жил үргэлжилж буй. Тодорхой менежментгүй, эрх зүйн зохицуулалтгүй энэ асуудлаас үүдэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, ажлаа хийх төсөвгүйгээс ажилчин олдохгүй, засвар үйлчилгээгээ бүрэн үзүүлж чадахгүй байгааг иргэд болон СӨХ-үүд хэлж байлаа.

СӨХ бол нийтийн зориулалттай орон сууцны дундын өмч, эд хөрөнгийг хариуцах зорилгоор иргэд өөрсдөө эвлэлдэн нэгдэж байгуулдаг ашгийн төлөө бус олон нийтийн байгууллага.

Монгол Улсын хэмжээнд 1638 СӨХ 8007 орон сууцыг хариуцан, 14 мянган ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж.

СӨХ-тэй холбоотой санал, шүүмжлэл их ирдэг бөгөөд хуулийн байгууллага Иргэний хуулиар асуудлыг шийддэг байна. Хуулийн байгууллагад 2020-2023 оны долдугаар сар хүртэлх хугацаанд Сууц өмчлөгчдийн холбоотой 15174 өргөдөл санал гомдол иржээ. Ирсэн гомдлыг хэлэлцэх хугацаа маш урт, багадаа жил гаруй хугацаа зарцуулдаг гэдгийг СӨХ-ныхон хэлж байсан юм.

Эрх зүйн зохицуулалт нь тодорхойгүй иргэд хохирч, СӨХ нь алдагдал хүлээсээр ирсэн энэ асуудлыг шийдэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн болон эд хөрөнгийн тухай хуулийг шинэчлэхээр судалгаа авч, олон нийтээр хэлэлцүүлсэн. Ийн хуулийн төслийг шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газраас дэмжсэнээр удахгүй УИХ-д өргөн барихаар болжээ. УИХ-ын 2024 оны хаврын чуулган удахгүй хаалтаа хийж, сонгууль ойртсон учраас энэ хуулийн төсөл ирэх парламентын 126 гишүүнд шилжих болов уу. Гэсэн хэдий ч хууль эрх зүйн орчныг нь сайжруулж, өөрчлөх, тодорхой хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуулийг боловсруулжээ.

СӨХ-НЫ ТӨЛБӨРӨӨ 6 САРААС ДЭЭШ ХУГАЦААГААР ТӨЛӨӨГҮЙ БОЛ МОНГОЛБАНКНЫ "ХАР ЖАГСААЛТ"-Д ОРНО

Хуулийн төсөл оршин суугчид болон СӨХ-ны эрх ашиг, хариуцлагыг зохицуулах заалтуудыг оруулж өгснөөрөө онцлогтой гэж хууль санаачлагчид хэлж байлаа. Тухайлбал, СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш хугацаагаар төлөөгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэхээр зохицуулжээ.

Харин “хар жагсаалт”-д орсноос хойш 14 хоногийн дотор төлбөрөө төлбөл жагсаалтаас хасах зохицуулалтыг ч хууль дагасан журам тусгахаар төлөвлөсөн байна.

Мөн СӨХ-ны санхүүжилттэй холбоотойгоор их засвар, арчлалтын ажлыг хийхийн тулд тусгай сан байгуулах, мөн байрны орчны ногоон байгууламж, тоглоомын талбайн газрыг аж ахуй нэгжид зарахгүй байх зэрэг олон чухал зохицуулалтыг тусгажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын сайдын зөвлөх Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, оршин суугч, сууц өмчлөгчдийн холбооны эрх үүрэг,хариуцлагыг маш нарийн тусгаж өгнө. Оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхтэй холбоотой хуулиар өмнө нь зохицуулагддаггүй байсан харилцааг илүү тодорхой нарийвчлан хуулийн төсөлд тусгасан байгаа. Тухайлбал, СӨХ-ны үр дүн тайлан мэдээлэл оршин суугчдад ил тод байдаг, иргэдийн сар бүр төлдөг мөнгө юунд зарцуулагдаж байгааг тодорхой  болгож өгнө. Нөгөө талаас оршин суугч айл  СӨХ-ны төлбөрөө төлж үүргээ биелүүлэх шаардлагатай. Үүргээ биелүүлэхгүй байгаа айлд хариуцлага хүлээлгэдэг болно.

Мөн орчны талбай буюу тоглоомын талбай гэрэл, гэрэлтүүлэг зэрэг ногоон байгууламж байх ёстой газрыг нь хууль бусаар бусад аж ахуй нэгж компаниудад эзэмшүүлснээс болж иргэд хохирч эрх ашиг нь зөрчигддөг. Энэ асуудлыг бүрэн шийдэх зохицуулалтыг тусгасан.

Дараагийн чухал зүйл нь орон сууцны хорооллуудын засвар арчлалтын ажил их маргаан дагуулдаг. СӨХ-ны сар бүр авдаг мөнгө нь их засвар хийхэд хүрэлцдэггүй, хуримтлал үүсгэж чаддаггүй. Үүнээс болж өмч хөрөнгө үнэгүйдэх, үнэ цэнээ алддаг. Үүнийг шийдэхийн тулд засвар арчлалтын сан байгуулахаар хуулийн төсөлд тусгасан. Энэ нь цаашид иргэдийн өмчийн үнэ цэнийг хадгалах, оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөлийг бий болгоно. СӨХ ашгийн төлөө бус хуулийн этгээдийн статустай болгох нь зөв юм байна гэж харж байгаа. Мөн Зөрчлийн тухай хуулийг нэмж тусгаж өгнө. Үүргээ биелүүлдэггүй хууль зөрчдөг албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгоно. Нөгөө талаас СӨХ тайлангаа тавьдаггүй, иргэдэд мэдээлэл өгдөггүй удирдлагуудад хариуцлага тооцдог асуудлыг тодорхой болгоно” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

70 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaMiller 2024-05-16 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonHertler 2024-05-16 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMitchell 2024-05-16 109.248.49.164

Харуулах боломжгүй.

Avatar

LeahPrice 2024-05-16 188.130.136.200

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLopez 2024-05-16 5.183.130.242

Харуулах боломжгүй.

Avatar

SarahWright 2024-05-16 109.248.15.154

Харуулах боломжгүй.

Avatar

ElisHernandez 2024-05-16 194.34.248.2

Харуулах боломжгүй.

Avatar

NormaSanchez 2024-05-16 188.130.128.146

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWebster 2024-05-16 188.130.189.167

Харуулах боломжгүй.

Avatar

SarahMoon 2024-05-16 45.15.73.105

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenAllen 2024-05-16 5.183.130.121

Харуулах боломжгүй.

Avatar

JanMariana 2024-05-16 213.226.101.56

Харуулах боломжгүй.

Avatar

GinaRivas 2024-05-16 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyDuncan 2024-05-16 109.248.129.30

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaSmith 2024-05-16 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaRobinson 2024-05-16 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

TinaThibodeaux 2024-05-16 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineSantos 2024-05-16 188.130.129.18

Харуулах боломжгүй.

Avatar

BiancaWaterman 2024-05-16 95.182.127.238

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaCook 2024-05-16 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

ShelleyKurtz 2024-05-16 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

LourdesHamilton 2024-05-16 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalJones 2024-05-16 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaAbney 2024-05-16 188.130.188.128

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.178.212

6 сараас дээш СӨХ төлөөгүй бол бүх эрхийг нь хязгаарлах нь шударга ёс.гадаад гарах гм бусад….

Avatar

KathyVega 2024-05-16 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

DawnMoss 2024-05-16 94.158.190.151

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWhite 2024-05-16 185.181.245.74

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaBurns 2024-05-16 109.248.54.183

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWing 2024-05-16 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

Zochin 2024-05-16 103.212.162.97

СӨХ гэж хуйвалдаж мөнгө иддэг хэдэн хулгайч нар байнаа,ж:Чингэлтэйн 5 хорооны.

Avatar

Нэргүй 2024-05-16 202.55.188.109

СӨХн даргад хариуцлага тооцдог байх ямар журам байна 4-6 жилд хамаг мөнгийг идэж аваад гарчихдаг

Avatar

Зочин 2024-05-16 66.181.176.173

СӨХ-н мөнгийг ялгавартай авах ёстой Жнь: миний хувьд ганц бие хөгшин сайндаа 10 хоногт нэг тор хүнсний хог гарна тэгээд 2-3 машинтай 5- 6 ам бүлтэй айл ямар хог тарьж үйлчилгээ авах вэ ийм тэнцвэргүй байдал байхад адилхан мөнгө авдаг харин төлөөд байхад заримдаа төл гэж төлдөг мань мэтээ гагц сар юманд яваад ирэхэд бөөн юм болдог шуналтай авгай нарын бизнес болсон

Avatar

Зочин 2024-05-16 203.23.199.2

Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо "Хот айл -54" СӨХ-ийн захирал нь ТУЗ болон Хяналтын зөвлөлөө өөрөө томилчихдог цайчихсан авгай нэг байнаа дүүрэг, хороо сууц өмчлөгчид нь мэдсээр байж дийлдэггүй , СӨХ дургүй оршин суугчаа сууц өмчлөгч биш гээд шүүхээр шийдвэр гаргуулчихдаг ид шидтэй нэгэн шүү.

Avatar

Түмээ 2024-05-16 203.23.199.2

Нэргүй гуайн зөвөө ажлаа хийдэггүй Сөх-д яасан гэж мөнгөө төлөх юм. Дуугуй мөнгөө төл ч гэх шиг, чи мөнгөө төлөөд бохир харанхуй орцонд олон жил чацга царайлаад амьдар. Биднийг төр засаг, хууль шүүхийхэн анхаарахаа болиод удаж байна. Анхаар ч байгаа нь Банкны хар жагсаалтад оруулах юм гэнээ зээл аваад СӨХ-ийн төлбөрөө төлөх юм уу горьд.

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.188.233

СӨХ гэж ямар үр бүтээлгүй байгууллага гэхэд хэцүү нэгж байна. Татан буулгах хэрэгтэй !. Орон сууцыг мэргэжлийн газарт нь хүлээлгэж өг

Avatar

Зочин 2024-05-16 76.220.74.140

1 дарга нь гарч ирээд СӨХ ийн үйл ажиллагааг бүгдийг шилэн болгоно гээд байсан яасан бэ. Төлбөрийн асуудал дээр бол тог,усыг нь тасалдаг юм уу ямар нэгэн аргагүй байдалд оруулж байж шийдэхгүй бол яагаад ч болохгүй гэдгийг баттай хэлэe.

Avatar

Иргэн 2024-05-16 103.57.92.103

СӨХ шуналтай авгай нарын бизнес болоод байна. Дээд зөвлөл нь СӨХ – өө удирдаггүй шалгадаггүй..Өөгийнхөө хүүхдүүдийн нийгмийн даадгалыг төлдөг гээд балиар зүйлүүд хийдэг. Татан буулгах хэрэгтэй

Avatar

ИРГЭН 2024-05-16 202.9.47.62

Үүргээ биелүүлэхгүй байгаа айлд хариуцлага хүлээлгэх механизм байхгүйгээс тэд бусдыгаа олон жилээр мөлжиж, шулж амьдарч бна. хатуу хариуцлага тооцох ёстой

Avatar

Нэргүй 2024-05-16 203.91.115.250

18-67-B0-2C-59-5F

Avatar

Нэргүй 2024-05-16 139.5.219.236

50A6DAFEF3A9949BAFBBD0CCD319FB2C01747CCBA0E6D813522ECFDF653613FB59C2D236D9DBA17C93B607ECF6113E85A181F84B4548D67E422A8C4C47B591C7

Avatar

Зочин 2024-05-16 202.179.27.168

СӨХ-ны үйл ажиллагааг яаж ил тод болгох вэ? Энэ л хамгийн хүнд ажил болж дээ. Үүнээс үүдэн гишүүдийн төлбөрөө сонирхол буурсан ч байж болох. Сайн судлаж байж энэ цаг үед нь тохирсон хууль, тогтоомж гаргах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.178.18

сөх бол дарга, нягтлан, цэвэрлэгч лифтчин гэсэн 4 хүний ажлын байртай.нягтлан дарга 2 ыг хасаад лифтчин цэвэрлэгч 2 ыг орон сууцны албатай хамтруулаад хариуцуулах хэрэгтэй.сөхийг устгаад ус дулааны төлбөр дээр цэвэрлэгээ.лифт. орчны урсгал засварчин гэсэн орон тоог нэмж мөнгийг нь хамт авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.178.18

сөх өө орон сууцтай нэгтгэх хэрэгтэй байрны мөнгөн дээр хамт авах хэрэгтэй харин ажлыг нь орон сууц хийлгэх хэрэгтэй.яг хуучин соц үеийнхээрээ байхад яагаад болохгүй болчихов

Avatar

Зочин 2024-05-16 59.153.115.228

Ардчилалд таарахгүй байнаа

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.189.82

ajilgui SUHtei bol mungu uguud ch hereggui.baigaa mungiig n idej uugaad duusgana. deer n tatvariin ur uldeegeed alga bolno. daraa n hamaatan sadan n darga bolj uldeed uriig n suugchidaar tuluulnu. Shin dul gej buleg luivarchid bainaa

Avatar

Нэргүй 2024-05-16 103.168.34.66

Энэ сөх хэхэггүй зүйл юм билээ

Avatar

Bgd 2024-05-16 66.181.180.177

BGDuurgiin 14 rhoroo 13 bairni SOH yuu ch hiideggui gatuud bnaa.Duurgiin zasag darga horooni zSag dargaa ajlaa hiigeechee

Avatar

Нэргүй 2024-05-16 103.57.93.156

Bugdiig ni shuuhed uguud baih heregtei

Avatar

ЗОЧИН 2024-05-16 66.181.176.92

СӨХ д мөнгөө төлдөггүй айлууд байдаг юм байна Түүнээс болж засвар хийх , хогоо ачуулах ажилчид аа цалинжуулах гээд асуудал үүсдэг юм байна Хууль гаргаад цахилгаан ,цэвэр ус , банктай нь холбож өгөөд ажиллах хэрэгтэй .Төлсөн нь хохирдог төлөөгүй нь хождог байж болохгүй .Шүүх гэдэг худлаа даа. Удаж удаж шүүх хурал болно . . Зүгээр банктай нь холбочих . .БАЙРАА ЗАРАХ ТҮРЭЭСЛЭХЭД нь бас холбоод өгчих хэрэгтэй. Байр чинь ЯМАР НЭГЭН ТӨЛБӨРгүй гэсний үндсэн байраа зардаг түрээслэдэгээр болгочих оо

Avatar

Зочин 2024-05-16 103.10.23.189

Манай СӨХ маш сайн ажилладаг. Анх барилгыг барихдаа лифтэнд чип тавьсан байх хэрэгтэй юм бна гэж бодсон. СӨХ ба ашиглалтын мөнгөө төлөөгүй айлынхаа чипийг нь идэвхгүй болгоод мөнгөө төлдөггүй айлуудтайгаа СӨХ ба орон сууц нь учраа олоод явах хэрэгтэй юм бна гэж бодсон. Гэтэл мөнгөө төлсөн айлудын хохь болж, байраар нь мөнгөө төлөөгүй гэсэн шалтгаанаар халуун хүйтэн усыг өдрөөр хаана. Одоо лифтэнд чип тавина гэхээр тавина тавихгүй гээд л. Халуун хүйтэн усгүй байснаас чиптэй байсан нь дээр.

Avatar

Нэргүй 2024-05-16 202.126.92.175

Юу ч хийдэггүй, ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй СӨХ ны мөнгийг төлөх үү, яах учиртай бэ

Avatar

хариулт 2024-05-16 66.181.176.92

Дуугүй төлбөр өө төл.НЭРГҮЙ ГУАЙ

Avatar

Зочин 2024-05-16 139.5.217.44

Маршал СӨХ байрны талбайгаас хамаарч төлбөр өөр өөр. хамгийн сонирхолтой н 1 орцны давхар бүрт нийт талбайн хэмжээ өөр өөр. Байшин маань төмбийж, хотойсон харагдахгүй. ААН бүгдийг өөрсдөө хариуцах атал төлбөр маш өндөр.Энэ бүгдийг шинэ хуулиар зохицуулах байх гэж найдаж бн

Avatar

Эсгий Хороолол & Утаа 2024-05-16 202.126.89.214

Монголчууд СӨХ, Конторын төлбөрөө төлдөггүй юм чинь Эсгий Хороололоосоо Хэзээ ч Салахгүй, УТАА ҮҮРД юм бнадоо.

Avatar

Нэргүй 2024-05-16 202.131.225.53

haa saigui muuhai

Avatar

Нэргүй 2024-05-16 59.153.114.113

Энэ чинь хоёр талтай. Сүхбаатар дүүргийн 8-р хорооны VOLI орон сууцны СӨХ-ийн дарга Ганболд ажлаа хийхгүй,өндөр цалинтай, тэгээд суугчид хурал хийгээд огцоруулсан чинь тамгаа өгөхгүй зугатаагаад байдаг. Тэгэхээр суугчид нь СӨХ-ын мөнгөө өгдөггүй. Бүр шүүдэлцээд, Дүүрэг хороогоор нэг яриад дийлддэггүй СӨХ-ийн дарга бна.

Avatar

Нэргүй 2024-05-16 103.212.118.181

Хаа сайгүй ийм сөх-н дарга нэртэй луйварчид дүүрэн бнаа, шүүхийн шийдвэр гарах гэж хэдэн жилээр, шийдвэр гүйцэтгэх гэж дахиад хэдэн жилээр яригдаж бна даа.

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.189.47

oron suuznii kontort hariuzuul.soh bol hezeej butehgui

Avatar

zochin 2024-05-16 64.119.31.179

Suhoos zalhaj bna. Hulsuu tuluhgui, lift bolohoor ashiglana. Iim baidlaar kapitalism baiguulahgui. Huulia gargaad bugdiig tulburtei bolgo. Eshul Oron suutsnii kontort ni uguhoos uur arga bgui.

Avatar

Нэргүй 2024-05-16 188.162.254.29

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.187.35

Сөх-г байраа эзний сэтгэл гаргаж оршин суугчдаасаа үндэслэлгүй өндөр биш хураамж авдаггүй зөв дарга ч ховор байх оо ажил хийхгүй байж авах хураах нэмэх бодолтой нь илүү илүү байх оо

Avatar

Гарц 2024-05-16 202.179.26.107

оснаак -д хариуцуулах нь зөв болж байна даа. [ Соц-үед тэгж л дутагдалгүй явсан] .

Avatar

Нэргүй 2024-05-16 43.242.242.247

өгсөн намайг дуудаж шүүх хурал болсон би учир байдлаа хэлсэн боловч шүүгч нь та хохирлыг төлөх ёстой хуулиараа гэсэн яагаад гэсэн энэ байгуулага улсад татвар төлдөг та тэр 119000 төгрөг төлнө төлөхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэлээ. Сөх-ын дээр очиж удирдлагатай нь уулзсан тэр өдөр ажлын цагаар согтуу эмэгтэйтэй уулзаж билээ.үнэн дүр төрөх ийм л байсан надад цаашаа хандах байгуулага үгүй байлаа өнөөдрийг хүртэл энэ байдал хэвээрээ бүр улам дордсон. ярьвал их зүйл бий дээ.

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.161.76

Маш зөв. Хууль батлагдаасай.

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2024-05-16 43.242.242.247

СӨХ ны асуудлыг хуулиар зохицуулалт хийхгүй юм бол хэнч хамаагүй холбоо байгуулаад ард иргэдээс мөнгөжиж хөрөнгөжиж байна . Одоо зохицуулалт хийнэ гэх юм Би 2005 онд Бичил хороолол 13-р байрэы 58 номерт байр худалдаж аваад 2013 оныг дуустал амьдарсан СӨХ байсан харин юу ч хийдэггүй мэдлэг мэргэжил үгүй нэг авгай дарга нь байсан шаардлага тавиад юу ч өөрчилж чадахгүй зөвхөн СӨХ-ын нэртэй мөнгө л хурааж авдаг харин төлбөрөө өгөхгүй гээд маргалдсан гэтэл нөгөө авгай намайг баян гүл дүүргийн иргэн

Avatar

Нэргүй 2024-05-16 202.9.40.176

Дэмжиж байна. Хамтдаа сайхан амьдрах боломж байхад бэртэгчин зан гаргаж байвал Монгол Банкны системд бүртгэх нь зөв.

Avatar

з 2024-05-16 202.126.89.183

нийтийн орон сууцаа одоо болих хэрэгтэй. Арчаагүй ядуучуудын оромж шүү дээ. зүгээр суугчид хувалзнуудын оромж учир төлбөр төлөх талаар ямар ч ойлголт байхгүй.

Avatar

Нэргүй 2024-05-16 124.158.109.152

СӨХ гэгч шунахай авгайчуулын сонирхдог ажил. Ажлаа өгөхгүй зууралдана. Ашигтай болоод л тэр шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-05-16 202.179.24.38

Автомашины нэр шилжихэд бүх торгууль тооцоогоо авчихдаг шиг ганц заалт хийчихээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж