"Л.Оюун-Эрдэнийн коммунизм ард түмнээ "ул"-ны амьдрал руу түлхэж байна"

"Л.Оюун-Эрдэнийн коммунизм ард түмнээ "ул"-ны амьдрал руу түлхэж байна"

"Л.Оюун-Эрдэнийн коммунизм ард түмнээ "ул"-ны амьдрал руу түлхэж байна"

 Ардчилсан намын Геологи, уул уурхайн бодлогын зөвлөлийн дарга Б.Ариунболдтой ярилцлаа.


-Социализмын үед их сайхан байжээ гэж ярих хүнтэй тааралддаг. Энэ нь ардчилсан нийгэмд бид буруу замаар будаа тээгээд байгаагийнх уу, эсвэл тэр хүмүүст социализмын сэтгэлгээ арилахгүй байгаагийнх уу?

-Ардчилал буруу биш шүү дээ. Харин ардчиллыг гажуудуулсан. Хэн гажуудуулсан гэхээр хуучин коммунистууд. Ардчиллыг муухай харагдуулахын төлөө МАН 30 гаруй жил ажиллаж байна. 1996 онд шинэ залуучууд засгийн эрхэнд гарч ирсэн ч харамсалай нь нэг нэгнээ татаж унагасан. Тэрнээс хойш 2012-2016 онд Ардчилсан нам ганцхан удаа л УИХ-д олон суудал авсан. Ингээд МАН-аас тасарсан МАХН-тай хоёр жил хамтран засаг барьсан. Коммунистууд ардчиллыг муухай харагдуулах бүх юмыг хийсэн. Ялангуяа сүүлийн үед тэд ямар их сөрөг суртал ухуулга хийж байна вэ. Хойд Солонгос шиг, ОХУ, БНХАУ шиг нэг намын дарангуйлал руу гулсах гээд байна.  Монгол Улсын эдийн засгийн хэмжээ томроод байгаа мэт боловч тэр нь худлаа, хөөс. Эрх баригчид эдийн засгийн эрх чөлөөг бүдүүлгээр зөрчих боллоо. Хувийн өмчийг шууд дарамталдаг, хөрөнгийг нь хураадаг, булаадаг боллоо. Энэ бол ардчилалд учирч байгаа аюул. Ардчиллын зарим нэг лидер коммунистуудтай нийлчихсэн байна. Тэмцэж чаддаггүй ард түмэн мөхдөг гэж үг бий. Энэ янзаараа явбал Монгол Улс мөхөхөд ойрхон байна. Өндөр боловсрол эзэмшсэн, зөв хандлагатай, өсч хөгжиж байгаа залуучууд Монголд олон байна. Тэд ийм гажуудлын эсрэг тэмцэж, дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй.

  -Залуус идэвхгүй байна уу, эсвэл зориггүй байна уу?

-Залуучууд бүх зүйлийг ойлгож, мэдэрч байгаа. Тэд нэгдэж нягтарч, Монгол Улсынхаа сайн сайхан ирээдүйн төлөө зоригтой дуугардаг, бас эвлэлдэн нэгдэх, тэмцэх цаг ирсээн.

 -Хүний амьдралд найман жил гэдэг урт хугацаа. Өнгөрсөн найман жилийг хэрхэн дүгнэж байна. Нийгэм урагшлав уу, уруудав уу? 

-Уруудахаар барах уу, доройтлын найман жил, мөхлийн ирмэгт авчирсан найман жил гэж хэлмээр байна. Энэ бол харин ч зөөлөн хэлж байгаа хэрэг. Олон зүйл уруудаж байна.  Хүний эрх, авлига, хэвлэлийн эрх чөлөө гээд бүх индекс 40-50 функтээр ухарчихлаа. Үндэсний статистикийн хорооноос бүх юм сайхан болоод л, ДНБ нэмэгдээд, цалин пүнлүү өсөөд л байгаа юм шиг мэдээлээд байгаа. Нэг хүний дундаж орлого 5000 доллар ч гэх шиг. Энэ чинь 18 сая төгрөг гэсэн үг. Тийм орлоготой хүн Монголд хэд   байгаа юм. Нийгмийн дундаж давхарга  нэмэгдэх ёстой атлаа уулын  уруу руу гулсч буй мэт биш доошилсоор байна. Дундаж давхаргын 40 гаруй хувь нь ядуу давхарга руу шилжсэн байна. Монголчуудын тэн хагасаас илүү нь ядуу байна. Ийм байхад яаж иргэдийн амьдрал сайжирсан байдаг юм. Хөдөлмөрийн зах зээл байхгүй, ажлын байр байхгүй. Хувийн бизнесүүдийг хумиад, хяхаж хавчаад, хурааж аваад, татвараар дарамтлаад байхаар бүгд уруудаж доройтно шүү дээ. Талх 2015 онд 1100 төгрөг байсан бол өнөөдөр 2470 төгрөг болжээ. Сүүний үнэ дөрөв дахин өссөн. Бүх юмны үнэ ингэж хэд дахин нугарч нэмэгдсэн. Ард түмний амьдралд өсөлт авчрах  бодитой хүрсэн ажил огт алга. Тийм байхад л сайн сайхны үлгэр зохиогоод, гоё юм ярьж попроод л. Засгийн газар сүүлийн үед фэйсбүүкээр ажлаа хийдэг болсон. Цахим орчинд жаахан шүүмжлээд эхэлбэл үхтэлээ айгаад нөгөө ажлаа хийхээ больчихно. Зоригтой шийдэл гаргаад ганц ч бүтээн байгуулалт хийсэнгүй.

 -Дундаж давхарга багасахаар нийгэмд кастын тогтолцоо үүсдэг. Нэг хэсэг нь хэт баяжиж, нөгөө хэсэг нь хэт ядуурч асар том ангал, зааг гардаг. Ийм байдал руу л яваад байх шиг? 

-Яг үнэн. Баян хоосны ялгаа асар их болж байна. Баячууд дунд ариун цагаан хөдөлмөрөөрөө хөрөнгөжсөн нь мэдээж байгаа. Төрийн албанд шигдэж, луйвар, булхай, авлигаар баяжсан нь ч байна. Эднийг олонхи нь мэт харагдуулаад байгаа юм. Хоосорч ядуурч байгаа дийлэнх хэсэг нь баян хэсгээ үзэн яддаг. Ардчилсан нийгмийн үгүйсгэдэг, хуучин шиг бүгдээрээ ядуу, элсэн чихэртэй талхаа идэж байсан нь илүү сайхан байсан гэдэг сэтгэлгээ рүү оруулж байна. Ингээд хүмүүсийг ядуу байлгаж байгаад сонгууль болохоор тав аравхан цаасаар худалдаж авдаг. Дарангуйлагчдын, авлигачдын шалгарсан арга нь ийм. Энэ нийгэм юу болоод байна вэ. Хамгийн сүүлийн айхтаар жишээ энэ шинэ хоршоо байна шүү дээ. Аль 1950-иад онд нэгдэлжих хөдөлгөөн яллаа гээд, тэр нь буруу байсан нь тодорхой болоод, бүх юм задраад татан буугдсан шүү дээ. Хоттой хониноосоо нэгийг хагалж идсэн хүн шоронд явдаг байлаа шүү дээ. Одоо тийм нийгмийэргүүлж авчрах гэж байгаа юм уу. Нэг хоршоонд 20-50 сая төгрөгийн зээл ямар ч баталгаагүй олгоно ч гэх шиг. Энэ бол хэтэрхий доромжлол. Ийм юм гэж юу байдаг юм. 2024 оны улсын төсөвт энэ зардал суугаагүй. Хоршоо байгуулахад таван их наядыг гаргана гэнэ ээ. Улсын жилийн төсөв 27-28 их наяд. Одоо тэрний дайны баахан цаас үйлдвэрлэх гэж байгаа юм. Тэгээд мөнгөний ханш юу ч үгүй унана. Долларын ханш 2025 онд 6000 төгрөгт хүрнэ штээ. Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөс авлига л үнэртэж байна.  Тэр жил Ж.Мөнхбат гээд МАН-ын бацаан гарч ирээд л 17 боодол нэг төгрөг барьчихаад мөнгөний ханш уналаа гээд орилоод байсан. Одоо тэгвэл 35 боодолтой тэнцчихлээ. Өнөө Ж.Мөнхбат нь хаачсан. Нүүрсний хулгайд холбогдоод шоронд орох гээд өршөөл гуйгаад суллагдчихсан. Ийм олон гажуудал байна. Монгол Улс сүйрлээ шүү дээ. Ард түмнээ, улс орноо бодохгүй байна, эд нар. МАН засагласан доройтол, бууралт, сүйрэл мөхлийн найман жилд цэг тавих цаг болсон.

 "ЭРХ БАРИГЧИД АН-ЫН АВТОРТОЙ БҮХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, САЙН АЖЛУУДЫГ ЗОГСООСОН"

 -Монголын нийгэм хулгайн нийгэм болчихсон юм биш үү. Авлига, албан тушаалын хэргийн хэмжээг одоо их наядаар л ярьдаг боллоо?

-Хулгайн нийгэм биш ээ, дээрэмчдийн нийгэм болчихсон шүү дээ. Дээр байгаа хулгайч нар хэдэн их наядаар идэж байна. Нүүрсний, Ногоон автобусны гээд. Гэтэл ганц ч баригдсан хүн байхгүй. Авлигачидтай тэмцэнэ тэмцэнэ гээд л байсан. Т.Бадамжунай гэж ганц хүнийг барьж шоронд хийлээ. 60 тэрбумын хулгайн хэрэгт Ц.Сандуй гэж залууг л шоронд хийсэн. Бусад нь нийлээд л хулгайгаа дахиж хийгээд сууж байна. 40 их наядын хулгай гэдэг хүний ой  тойнд орохгүй их мөнгө шүү дээ. Ямар ч хараа хяналт байхгүй, ой санамж байхгүй. Өөрсдийг нь доромжлоод байхад залуучууд юу ч хийхгүй. Тэгээд улныхан гэж дорожлуулаад л. Х.Нямбаатар гэж нэг мангар бацаан гарч ирээд улныхан улныхныхаа хэмжээнд байгаарай гээд загнаж байна. Гудамжинд явж байгаа иргэдээ тэгж загнаж байгааг бүгд харсан шүү дээ. Сав л хийвэл хүн загнаж зандраад зогсож байх юм. Загнахаар ажил сайжирна гэж боддог ийм хоосон толгойтой, сүржин коммунистууд хотыг удирдаж байна. Х.Нямбаатар Монголыг Уго Чавес болох гээд байгаа юм уу.

  -Нийслэлд МАН найман жил засаглачихлаа. Ажил нь муу байгаа бол өөрсдийнх нь л буруу юм биш үү?

-Тийм шүү дээ. Ажил нь авах юмгүй муу байна. Гамшиг осол гарахад ямар ч бэлэн байдал байхгүй. Иргэдийнхээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хамгаалж чадахгүй болчихсон. Төсөв хэдэн тэрбумаар идэж байдаг үндсэн ажилтай болж. Би 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга байсан. Манай намын 9 төлөөлөгч МАН-ын төлөөлөгчидтэй хамтарч ажиллаж, зөндөө их ажил хийж болж л байлаа. 2012-2016 онд Ардчилсан нам нийслэлд засаглаж байхдаа 200 км зам тавьж, 32 уулзварыг шинэчлэн түгжрэлийг бууруулах ажлыг мөн л хийсэн. Тэгээд л 2016 онд МАН гарч ирээд юу ч хийгээгүй. Замын цагдаагийн тэнд ганц гүүр барьсан байх. Тэр нь 42 сая доллар буюу 120 тэрбум. Тэгсэн Сонсголонгийн гүүрийг найман тэрбумаар л барьчихаж байгаа юм. Энэ мөнгө угаалт биз дээ. Замаа ч засаагүй. Тэгээд одоо сонгуулийн өмнө ажил хийсэн дүр үзүүлэх гээд энд тэнд зам хаагаад хаячихсан. Метро гэж баахан мөнгө яриад. Сүүлдээ усан тээвэр гэж балайраад. Өөрсдөө хулгайгаа нуухын тулд бүгд хулгайч байсан гэж яриад байгаа.  Агаарын бохирдол, утаа нь бахь байдгаараа. Энэ хэдхэн жилд хэчнээн олон хүн угаартаж амь насаа алдав. Гэтэл яагаад үүнийг ярьдаггүй юм. Энэ чинь эмгэнэл шүү дээ. Улаанбаатар хүн амьд явах баталгаагүй, иргэндээ ээлгүй хот болчихсон. Амьдрах нөхцөл муу, бизнесийн орчингүй, хэдэн дарга нарт загнуулж, дарамтлуулаад л, улныхнаараа дуудуулаад, арчаагаа алдаж байна.

 -Утаа, түгжрэл угаасаа мөнгө угаах арга нь болчихсон юм биш үү?

-Нүүрс мөнгө угаах хамгийн том бизнес. Яагаад утааг бууруулахгүй байна гэхээр нүүрснийхээ шахааг хийх гэж л тэр. Нийгмийн ядуурал, түүнийг дагасан бухимдал хэрээс хэтэрлээ. Гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч байна. Ажил, орлогогүй иргэд ядуурал, архидалт, гэмт хэргийн ертөнц рүү халтирч байна.  Хүүхдийн тоглоомын талбай ч бай, барилга байшин ч бай бүтээн байгуулалтын бүх ажлыг авлига дагаж байна. Бүх юманд ашгийн хойноос хөөцөлдөөд, хариуцлагагүй хийж байна. Зах зээлийн нийгмийн зарчмыг алдагдуулж, хувийн хэвшлээ дарамталж шахаад, коммунизм руу явж байна.

 -Цаашид яах ёстой вэ?

-Хуулиудаа шинэчилж, өөрчлөх ёстой. Гажуудлыг засах ёстой. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг болмоор байна. Үндсэн хуулиа мөрдмөөр байна. Одоо бол Үндсэн хуулийн цэц нь даргагүй хоёр жил болчихсон. Цэцийн дээр намын дарга суучихсан. Ингэж төр барихгүй ээ. Эрх баригчдын луйвар хэрээс хэтэрч байна. Хил, гааль, цагдаа бүх юман дээр МАН-ынхан сууж байгаа. Тэгсэн атлаа хулгайгаа арилгахгүй, худлаа л яриад. Өөрсдөө л засаглаж байхдаа энэ их хулгайг хийсэн шүү дээ. Тэгээд ганц Б.Ганхуяг гэж нөхрийг л барьж шоронд хийснээс өөр юмгүй. Авлига руу ямар их мөнгө урсч байна. Тэрүүгээр дэд бүтэцжүүлээд, гэр хорооллыг орон сууцжуулаад, утаанаас салж болж байна шдээ. 40 их наядыг хэдхэн хүн халааслачихаад, хүмүүс утаанд хордож, түгжрэлд гацаж, цахилгааны хязаарлалтанд өртөж, хэмжээндээ амьдар та нар гэж  дарамтлуулж  амьдарсаар  байх уу. 40 их наядыг Монголынхоо иргэн бүрт хуваахад 120 орчим сая төгрөг болно, тэрүүгээр юу хийж болох байв гээд бод л доо. Тэгэхээр ард түмний сайхан амьдрах боломжоос хулгайлагчид ичих хэрэгтэй. Улс орныг ийм болгож байгаа эрх баригчид, МАН-ынхан ард түмнээсээ уучлал гуй.

"ЭРХ БАРИГЧИД ХЭДЭН ХҮНИЙ САНАЛ АВАХ ГЭЖ ИЙМ БАЛАЙ, БАЛМАД ЗҮЙЛ ХИЙЖ БАЙНА"

 -Өрхийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтож байна. Үнийн өсөлтөд иргэд сөхөрч байна шүү дээ? 

-Зах зээлийн горимоор л ажиллах ёстой. Хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах ёстой. Гэхдээ сая Х.Нямбаатар гэдэг бацаан гарч ирээд гудамжинд явж байгаад ТҮК-ийн ажилчдын цалинг гурван сая төгрөгт хүргэнэ гээд ямар ч тооцоо, судалгаагүй нэмчихсэн. Энэ шийдвэр удахгүй сонгуулийн дараа буцаагдана л даа. Ажлын байрыг нэмэгдүүлж, бизнесийн орчныг сайжруулж байж эдийн засгаа өөд татна шүү дээ. Боловсролын системээ сайжруулах хэрэгтэй. Хулгай хийгээд байгаа тэр их мөнгийг зөв зүйлд зарцуулмаар байна. Захын нэг жижиг мэргэжилтний сэйфнээс найман тэрбум төгрөг гарч байна шүү дээ. Улсын төсвийн талыг торгууль, татвараар бүрдүүлж байна.

Найман жилийн өмнө МАН гарч ирэхдээ нэг ч татвар нэмэхгүй гэсэн. Гэтэл одоо 10 төрлийн татвар нэмчихсэн. ААН-ийн орлогын албан татвар бүр тамтагаа алдлаа. Улсын  хэмжээнд 120 мянган аж ахуйн нэгж байсан бол одоо 57 мянга нь дампуурч хаалгаа барьж, татан буугдсан байна.

Тэгэхээр яаж ажлын байр бий болж, өрхийн орлого нэмэгдэх юм. Тэр 57 мянган аж ахуйн нэгжийн цаана олон мянган хүний ажлын байрны асуудал яригддаг юм байгаа биз дээ. Наад зах нь нэг сая хүний амьжиргааны эх үүсвэр байхгүй болжээ. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж, татварт тайлангаа өгдөг 40 мянгахан аж ахуйн нэгж үлджээ. Тэгээд одоо чи баян байж болохгүй, надад хураамж төлөөгүй, авлига өгөөгүй бол хураана аа, зогсооно оо гээд дайрдаг. Яг Венесуэлийн араас явж байна. Уул уурхайг бүгдийг нь төрийн мэдэлд авна гэнэ ээ. Тийм утгаа алдсан зүйл гэж байх уу. Хэдэн хүний санал авах гэж ийм балай, балмад зүйл хийж байна. Нөгөө хэдхэн хүн нь тархиа угаалгачихсан. Гэхдээ тийм олон хүн биш ээ. Залуучууд бол өөр. Тэд нэгдээд тэмцвэл үүнийг өөрчилж чадна. Улс орныхоо хөгжлийн төлөө нэгдэж хамтраад зүтгэх юм бол Монгол Улс хөгжихөд ойрхон. Ардчилсан Үндсэн хуультай улс орон шүү дээ бид. Гэхдээ жил ирэх бүр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад, бага багаар муу тал руу нь, хүний эрхийг хумих тал руу засаад байгаа. Бусад хуулийг ч гэсэн ингэж засаад байгаа.

 -Нийслэл даяараа Эрчим хүчний үнийг чөлөөлөх талаар ярих цаг болсон гэж боддог. Энэ салбар зах зээлийн голдирлоороо явахгүй өнөөг хүрлээ? 

-Миний аав 1980-аад оны дундуур л эрчим хүчний үнийг чөлөөлөх ёстой гэж ярьдаг, тийм ч учраас социалист нийгмийн концепцтой санал нийлдэггүй байсан. Би эрчим хүчний инженер. 1990-ээд оноос хойш цахилгаан шугам сүлжээнд ч байлаа. Эрчим хүчний яаманд ч ажиллаж байсан. Эрчим хүчний үнийг чөлөөлөх талаар ярьсаар ирсэн. Гэхдээ ард түмний амьдрал хэтэрхий их доройтоод байгаа учраас эрчим хүчний үнэ чөлөөлөхөд тэдний нуруун дээр их ачаалал ирэх магадлалтай. Уг нь эрчим хүчний үнийг чөлөөлөх чиглэлээр зөндөө арга хэмжээ авах боломжтой.

Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, шинэ цахилгаан станцууд барих ёстой. Эрх баригчид үүнийг хийхгүй байна. Тавдугаар цахилгаан станцыг монголчууд 50 жил ярьж байна.

Энэ чинь 1990 оноос, 2000 оноос ярьсан юм биш, бүр 1970-аад оноос ярьсан асуудал. Тэгээд одоо болтол бариагүй. Оюутолгой гэж тэр том уурхай Хятадаас эрчим хүчээ авч байна. Тавантолгой дээр манай Ардчилсан нам эрх барьж байхдаа цахилгаан станц барихаар бүх төсөв тооцоог нь хийсэн. Гэтэл зогсоочихсон. Тавантолгойн тэр том уурхай 100 хувь Хятадаас эрчим хүчээ авч байна. Цахилгаан станцуудаа нэмчихвэл үнэ нь буурна. Тэгээд Эгийн голын УЦС гэх мэт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох хэрэгтэй байна л даа. Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 онд “Амгалан” дулааны цахилгаан станцыг барьсан. Энэ бол Баянзүрх дүүргийг бүрэн хангадаг том станц. Тийм бүтээн байгуулалт хийгээд эхэлсэн, тавдугаар цахилгаан станц барих шийдвэр нь гарчихсан байсан. МАН гарч ирээд сүүлийн найман жил бүгдийг нь зогсоолоо л доо.

 -Та НИТХ-ын төлөөлөгч байсан хүн. Улаанбаатарын асуудлыг маш сайн мэднэ. Нийслэл энэ хэвээрээ байвал эрчим хүчний хувьд тэг зогсоход хүрч мэдэхээр байгаа. Орон сууцны шинэ хорооллууд барихад эрчим хүчний эх үүсвэр нь дутагдалтай байгаа шүү дээ?   

-Маш их дутагдалтай байгаа. Тэгсэн атлаа шинээр цахилгаан станц бариулдаггүй. Б.Чойжилсүрэн гэдэг Эрчим хүчний сайд юм гэсэн. Тэр нөхөр шууд орон сууцны хорооллуудын цахилгаан эрчим хүчийг хязгаарлана гээд байгаа. Бидний багад л тэгж цахилгаан хязгаарладаг байсан. Тийм болох нь л дээ, одоо.  Юун ардчилсан Монгол, юун Азийн зүрх мүрх. Тийм ичиж үхмээр юм ярьж байх гэж. Нийслэл эрчим хүчний хувьд үнэхээр дутагдалтай. Ямар ч аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Гэр хорооллыг барилгажуулахын тулд дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой. Зам, талбай, цэвэр бохир ус, эрчим хүч гээд. Боломжит хувилбараар хийлээ гэж бодъё. Цахилгаан шугам сүлжээгээ татъя. Тэгээд л хэрэглээ нь хүрэхгүй.  Энэ байдлыг өөрчлөх гээд 2012-2016 онд  АН засаглаж байхдаа  “Чингис” бонд гээд л гаргасан. Энэ бондын 1.5 сая доллараар төгрөгөөр хэчнээн их юм хийлээ дээ. Улаанбаатар хотод гэхэд л 200 км зам тавьж, 32 уулзвар шинэчилсэн.

Хоёрхон жилийн дотор бүх аймгийн төвийг засмал замаар холбоод, 3000 км зам тавьсан. Сэтгэл, зүтгэл, санаачилга байвал энэ бүгдийг хийж болж байгаа юм. Гэтэл сүүлийн найман жил хий эргээд л, худлаа попроод, нэг ч юм хийхгүй эргэлдээд л байна.

Болж байсан бүх ажлыг зогсоосон. Автор нь Ардчилсан нам л бол бүх ажлыг зогсоосон. Тийм хөгийн. Төрийн залгамж холбоо байх ёстой. Тэрийг МАН-ынхан үгүй хийсэн. Сайн явж байсан ажлуудыг нь зогсоогоод, тэгж байснаа нэрийг нь өөрчлөөд, шинэ ажил сэдэж байгаа юм шиг сүржигнээд л. Метро гэдэг бол Э.Бат-Үүл даргын үед шийдвэр нь гарч, шавыг нь тавьж байсан ажил. Тэрийг зогсоосон. Гэтэл одоо гэнэт яриад эхэллээ. Тусгай замын тээвэр BRT-г 2012-2016 онд л ярьж эхэлсэн. Гэтэл зогсоосон. Э.Бат-Үүл даргын үед богинын тээвэр галт тэрэг Улаанбаатарын нэг захаас нөгөө зах хүртэл явж байсан. Тэрийг зогсоосон. Болж бүтэж байгаа юмны автор Ардчилсан нам болохоор зогсоодог. Өөрсдөө нэг ч юм хийгээгүй, Харин төсвөө л нэмсэн. Намайг НИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байхад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг манай нам санаачлаад явж байсан. Гэвч батлаагүй царцаачихсан байж байгаад сая л баталж байна. Энэ хуулийн төсөлд анх оруулж байсан бидний концепц бол нийслэлийн Засаг дарга Засгийн газрын гишүүн, Шадар сайдын эрх хэмжээтэй байхаар тусгасан байсан.  Нийслэлийн ажил маш өргөн хүрээтэй. Тиймээс Засаг дарга хүчтэй байх ёстой. Түгжрэлийн асуудлыг хариуцсан сайд гэж томилоод, түгжрэлийг бууруулах төсөв гэж тавьж өгөөд, тэгээд ногоон автобусны худалдан авалт гээд тэр мөнгийг нь залгичихсан. МАН-ын ажил хийх арга нь цавчаа хийх, дараа нь попрох. Нийслэл маань хулгайчгүй нийслэл болмоор байна шүү дээ. 420 тэрбумаар зүгээр л гэр хорооллыг барилгажуулаад өг л дөө. Дэд бүтцийг нь татаад өг. Авто зам, гэрэлтүүлэг, цэвэр бохир усыг нь татахад хүрэхээр мөнгө. МАН-ынхан өнгөрсөн хоёр жилд нэг их наяд гаруй төгрөгийг зүгээр л залгичихлаа шүү дээ. Лав гуравны нэг нь ногоон автобус руу орчихсон.

       Х.БАТБОЛД 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
10
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

70 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaMiller 2024-05-16 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonHertler 2024-05-16 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMitchell 2024-05-16 109.248.49.164

Харуулах боломжгүй.

Avatar

LeahPrice 2024-05-16 188.130.136.200

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLopez 2024-05-16 5.183.130.242

Харуулах боломжгүй.

Avatar

SarahWright 2024-05-16 109.248.15.154

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMarie 2024-05-16 46.8.222.154

Харуулах боломжгүй.

Avatar

ElisHernandez 2024-05-16 194.34.248.2

Харуулах боломжгүй.

Avatar

NormaSanchez 2024-05-16 188.130.128.146

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWebster 2024-05-16 188.130.189.167

Харуулах боломжгүй.

Avatar

SarahMoon 2024-05-16 45.15.73.105

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenAllen 2024-05-16 5.183.130.121

Харуулах боломжгүй.

Avatar

JanMariana 2024-05-16 213.226.101.56

Харуулах боломжгүй.

Avatar

GinaRivas 2024-05-16 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyDuncan 2024-05-16 109.248.129.30

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaSmith 2024-05-16 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaRobinson 2024-05-16 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

TinaThibodeaux 2024-05-16 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineSantos 2024-05-16 188.130.129.18

Харуулах боломжгүй.

Avatar

BiancaWaterman 2024-05-16 95.182.127.238

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaCook 2024-05-16 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

ShelleyKurtz 2024-05-16 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

LourdesHamilton 2024-05-16 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalJones 2024-05-16 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaAbney 2024-05-16 188.130.188.128

Харуулах боломжгүй.

Avatar

KathyVega 2024-05-16 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

DawnMoss 2024-05-16 94.158.190.151

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaBurns 2024-05-16 109.248.54.183

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWing 2024-05-16 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

АЛТАА 2024-05-16 103.57.94.185

Хувийн өмчийг шууд дарамталдаг, хөрөнгийг нь хураадаг, булаадаг боллоо гэнээ, хулгайлсан, зувчуулсан, арга залиар авсан өмчийг харин буцааж авч ард түмэнд үр шимийг нь хүртээсэн юм биш үү, Эрдэнэт, Эрдэнэс таван толгой гээд л, Хөтөлийг бүр 5 өрөө байрны мөнгөөр авсан гээд захирал байсан хүн нь ярьсан байна дээ, энэ нөхрийн ярилцлага гэж авах юм алгаа, яаж ийм бодолто й хүн сонгуульд орох гээд байдаг байнаа

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.160.102

Оюун-Эрдэнийг овоо шинэ үеийн овоо дэвшилттэй залуу улс төрч гарах нь гэж найдаж байтал сонгууль ойртоод ирсэн чинь гууль нь улайтал цухуйваа?!! За больё, шал түүхий банди байна!!!

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.168.8

Ичмээр юм аа, энэ одоо Анодоос өчнөөн сая доллар зээлээд одоо болтол төлөөгүй улаан цагаандаа гарсан луйварчин шд. Одоо ичихгүй гишүүн болох гээд явж байдаг, өрөө төл өрөө төл

Avatar

Zochin 2024-05-16 195.175.16.182

ийм хогнуудыг л битгий сонго үхэж далд ороосоо

Avatar

Нэргүй 2024-05-16 38.41.222.125

Бүх татвар, шимтгэл үүдийг 90% хүртэл бууруулж, аж ахуйн нэгжүүдээ дэмжвэл улс маш хурдан хугацаанд сэргэж, хөгжинө. Эдийн засаг тэлнэ, үйлдвэрлэл эрчимжиж, ажлын байр нэмэгдэнэ.

Avatar

aagi 2024-05-16 103.57.95.104

AN iim archaagui bhad MAN yalsan ni barag deer dee. huuchnii heden hulgaich kobranuudaasaa salj chadahgui bj ardchilal hugjil yariad ch demii AN iihan

Avatar

Зочин 2024-05-16 66.181.184.88

Оюун эрдэнэ л монгол монголчуудыг өндийлгөнө. АН бол хулгайлна.

Avatar

ЭРДЭНЭ 2024-05-16 75.190.35.176

Оюун Эрдэнэ хайран сайхан МАНыг намыг яайран болголоо Хэцүү хүн дээ хэцүү Тун хэцүү

Avatar

Нэргүй 2024-05-16 103.168.34.139

Капитал банкныхаа улсад төлөх өр төлбөрөө төлчихсөн юм уу ахаа

Avatar

Зочин 2024-05-16 172.58.231.71

Монголд үүссэн ардчилал нь авилгал болж хувирсан…гэвч Монголчууд тэмцэж эх орноо цэвэрлэж жинхэнэ ардчилал шударга хуультай зөв нийгэм байгуулах ёстой
Залуусыг ухаалаг утас тэнэг болгосон бололтой, утсаа тавьж урагшаа хар,бод, тэмцэж амьдрах хэрэгтэй байна

Avatar

Зочин 2024-05-16 103.212.118.35

Иргэд бид манай хуулийн байгууллагуудад юу болж байдгийг огт мэддэггүй юм байна..Харин АН-ын удирдлагад байсан нэг партизаны яриа, Булганы, Лу.Болдын, тагнуулын байгууллагад ажиллаж байсан Цогтбаатарын, татварын ажилтан байсан Энхбат, Жаргалмаа, Гансүх, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын ярианаас их мэдээлэл авлаа. Даанч яавдаа гэмээр үйл явдлууд болжээ.Гэрэл,Хурц, Билэгт нарын нэр, цаана нь Элбэгээгийн нэр гарах юм. Ямар сайхан ерөөл дэмбэрэлтэй нэр эцэг эх нь тэдэнд өгөө вэ. Харин ОДОО …

Avatar

Зочин 2024-05-16 192.82.92.42

Фашизм тогтчихоод байна, юун коммунизм!!!

Avatar

боогий 2024-05-16 202.55.191.194

эргүү хог юу ч гэж яриад нэмэргүй ард түмэн сонголтоо зөв хийж мандуулна.

Avatar

Зочин 2024-05-16 103.212.118.35

Монголд коммунист тогтолцоо нурах үед Оюун-Эрдэнэ хөдөөгийн бөглүү тосгоны бага сургуулийн 2-р ангийн нусгай жаал байжээ. Коммунизм гэдгийг мэдэхгүй. Сургуульд заалгаагүй.ТЭГЭХЭЭР-ЭРДЭНЭ МОНГОЛД КОММУНИЗМ БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА ГЭДЭГ НЬ ЗӨӨЛӨН ХЭЛЭХЭД БАЙГААГАА ОНООГҮЙ, ХАТУУХАН ХЭЛЭХЭД ТЭНЭГЛЭЛ БАЙНА.

Avatar

Зочин 2024-05-16 103.212.117.75

Улс орныхоо өнөөгийн байдлыг бодитоор үнэлж чадахгүй бол засаг төрд гараад юу ч хийж чадахгүй. Коммунистууд,МАХН-ынхан улс эх орныг доройтууллаа гэж хичнээн донгодоод юу ч бүтэхгүй.

Avatar

Иргэн 2024-05-16 66.181.181.62

АН цөөн жил төр барьсандаа монгол улс тогтнож байна. Ард түмэн ухаантай тул АН -г олон жил төр бариулвал ард түмнийг юу чүгүй сүйрүүлээд өөрсдөө хага баяжаад гадаадад гарах байсан. Улиг болсон хоосон энэ ухуулганд чинь хэн итгшэх юм. Тиям сүрхий юм бол 30 жил юу хийж байсан маанаг вэ чи

Avatar

zochin 2024-05-16 203.91.115.247

unen

Avatar

Нэргүй 2024-05-16 202.131.225.197

chi nex oorgui baixoo

Avatar

Нэргүй 2024-05-16 139.5.217.20

Чи олон юм хуцахгүй хулгайлж луйвардснаа буцааж өг. Чамайг яасныг чинь бид мэдэж байгаа шүү дээ хулгайчаа

Avatar

Зочин 2024-05-16 66.181.187.20

АН-ыг хэдэн гудамжны хулигаанууд нийлж байгуулсныг нийгмээрээ мартаагүй. Хамгийн гол нь тэд, залгамжлагчид нь ардчилагчид биш байсаныг 35 жил баттай баталлаа даа. Өмч хувьчлалаас эхлээд өнөөдрийг хүртэл засагт гарс ан гараагүй завсаргүй дээрэм, аллага таллага хийж байна. Энэ бүхнээ МАН руу чихдэг сонгодог хулгайчийн муу аргатай. Харамсалтай нь Монголчууд үүнийг нь мэддэг болжээ

Avatar

хариулт 2024-05-16 66.181.176.92

Чамд өнөөдөр үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрхийг АН өгчээ.Бас машинтай байртай хашаатай өөрийн гэсэн хөрөнгөтэй байх хуулийг АН бататгаж өгчээ .66.181.187.20 болон Нэргүй гэх улаан коммунистууд 1990 оноос өмнө УЛС төр ярьсан бол чамаар өөрөөр чинь булшны нүх ухуулж тэнд чинь нам буудах байсан даа МАН чинь

Avatar

Del 2024-05-16 202.55.188.82

Тэгээд л засгийн эрх авч чаддаггүй намаа өөд нь татааж эв найрамдалтай байгаач хулгайч нараас салааж тэгвэл ард түмэн дэмжинэ шүү дээ бөөн бухимдал тэгээд юу ч хийхгүй болохоор хэн дэмжих юм бэ

Avatar

Нэргүй 2024-05-16 51.89.224.93

пүү Элбэгдорж АНын троллууд коммэнт хэсэгт шавж бнаа хаха хөөрцөн улнаасаа дор гөлөгнүүд

Avatar

Orc 2024-05-16 103.57.92.191

ene B. Ariunbold geh kisd@ uuruu mundag uu…

Avatar

ЗОЧИН 2024-05-16 49.0.135.63

МАН ЫГ ТАРААГААЧ ЭЭ. БҮХ МУУ МУУХАЙ ЮМНЫ ҮҮР УУРХАЙ БОЛЧИХЛОО. КОМ ҮЗЛЭЭР ЗАХ ЗЭЭЛ АРДЧИЛАЛЫГ УДИРДАХ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ

Avatar

зочин 2024-05-16 202.126.90.139

АН-д ардчилал сайн сайхан зүйлийн үнэр байгаа юм уу, Түүнээс зөвхөн хулгай луйвар авилга дээрэм тонуул гүтгэлэг үймээн самуун ёс бус зүйлийн үнэр л ханхалж байна

Avatar

Нэргүй 2024-05-16 202.126.90.191

Ёстой арчаагүй төрийн ажлыг хараад бухимдсан хүний үнэн үг байна. Монголчууд бүгдээрээ ингэж бодож ярьж байгаа шүү. Троллуудаа. Ядаж нэг цахилгаан станц барьчихья бусад хөрөнгө оруулалтаа хойшлуулья гээд ард түмэндээ хандвал цавчаа хийх гэсэн хэдэн эох баригчдаас бусад нь за л гэнэ шүү

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.189.101

Ард түмнээ сүйтгэж албан тушаалаа хадгалах адгийн санаа коммунистуудаас л гардаг

Avatar

Зочин 2024-05-16 66.181.187.20

АН-луйварчдын бүлэглэл элэнц хуланцын коммунизмаар 30 гаруй жил улстөр хийлээ. уйддаггүй ээ. АН нэр өөртөө өгөхөөр ардчилагч болдоггүйг Монголчууд 30 гаруй жилийн турш жил алгасалгүй харж залхлаа. АН бол анхнаас аа луйварчдын байгуулсан нам учир засрахгүй хамсаатнууд нь залгамжлаад Моаголын улстөрийг бузарлаад явж байгааг харж байна. Ард түмэн энэ луйварчдад дахин итгэл өгөхгүйд 100 хувь итгэж болно.

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.161.113

Тэнэг с** МАН-тайгаа ул болоод дуус.

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.178.210

Elbegdorj AN taigaa ulnaas dor bolood duus

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.178.210

Элбэгдорж АН тайгаа улнаас дор болчоод

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.160.38

балай шахуу юм

Avatar

Нэргүй 2024-05-16 202.9.40.176

МАН сайндаа ч биш АН муудаа л нар өөд үзэхгүй найман жил ялагдаж байна. Элбэгдорж, Сайханбилэг, Гантөмөр, Эрдэнэ, Женко нараасаа салаад, шинэ залуу үеэ бэлтгэхгүй бол 60+ гарсан Бат-Үүл, Сосорбарам эд нар нь явахаа байчихлаа. МАН-д хүртэл 40 настнууд ноёлоод эхэллээ.

Avatar

Лхагва очир 2024-05-16 66.181.191.223

эд коммунизмаар айлгаж байгаад байгалийн баялагийг гадныхантай нийлж хулгайлах л гэж улайрч байгаа юм. хэрэв оюунэрдэний одоохийж хэрэгжүүлж бүхэн коммунизм юм бол тийшээ явья. элбэг шунал тэргүүтэй нөхдүүд айж сандарч байгаа бол тэр сайн зүйл л байж таараа. хулгайчууд хулгай хийж болдоггүй болохоос үхтлээ айж байгааа

Avatar

Нэргүй 2024-05-16 203.91.115.247

saihan laaj bn sdaa chini munhag mal

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.160.38

Ишш ийм балай шахуу юмнууд төр лүү зүтгээд байгаам даа зайлаарай

Avatar

Иргэн 2024-05-16 66.181.179.171

Зайлаа цаашаа. Оюутолгойг гадныханд зүгээр өгчихөөд өрөнд баригдаж байхад танай уул уурхайн бодлогын зөвлөл гээч үхсэнээ хийж байсан юм бэ??? Хуцалгүй зүгээр үхэж далд ор.

Avatar

зочин 2024-05-16 202.126.90.139

Ийм малууд төрийн эрхэнд шунаж булаацалдана,

Avatar

ХНН 2024-05-16 202.179.24.38

Хүний нам ч яахав … Танай намыг гарч ирэхийг 30 жил хүлээв. Өөдөө дээшээ нар үздэггүй НАМ юм да.

Avatar

Нэргүй 2024-05-16 51.89.224.93

ул ч байхгүй нам шд дэмжигчид гэж бөөн троллууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж