Голомт банк олон улсын зах зээл дээр анхны бондоо амжилттай гаргалаа

Голомт банк олон улсын зах зээл дээр анхны бондоо амжилттай гаргалаа

Голомт банк олон улсын зах зээл дээр анхны бондоо амжилттай гаргалаа

Голомт банк анх удаа олон улсын зах зээл дээрээс гурван жилийн хугацаатай 300 сая ам.долларын бондыг амжилттай босгож, арав гаруй жил тасраад байсан Монголын арилжааны банкнуудын олон улсын зах зээл дэх санхүүжилтийн үйл ажиллагааг дахин сэргээлээ.

Энэхүү үйл явдал нь 2012 оноос хойш Монголын арилжааны банкнуудаас олон улсын зах зээл дээр бие даан бонд босгож буй анхны тохиолдол болж байна. Тус бондын андеррайтераар дэлхийн томоохон банкнууд болох “J.P. Morgan Securities PLC”, “Deutsche Bank AG” болон “Korea Investment & Securities Asia Limited” хамтран ажиллалаа. Moody’s/S&P байгууллагуудаас бондын үнэлгээг B3/B гэж үнэлсэн нь Голомт банкны үнэлгээ Монгол Улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа юм.

Голомт банк олон улсын зах зээл дээр бонд арилжсан нь сүүлийн 12 жилийн хугацаанд ам.долларын бондыг бие даан зах зээл дээр гаргасан Монголын анхны арилжааны банк боллоо. Голомт банк өөрсдийгөө төдийгүй Монгол Улсыг дэлхийн хөрөнгө оруулагчдад танилцуулж, олон улсын зах зээл дээр гарсандаа баяртай байна. Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар

Голомт банк 4-р сарын 29-нөөс эхлэн олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулсан ба бондын захиалга авах үеэр нийт захиалга 500 сая ам.долларт хүрч, санхүүжилтийн зорилтот дүнгээс даруй 200 сая ам.доллароор давсан байна. Голомт банкны олон улсын зах зээл дээр гаргасан 300 сая ам.долларын бонд нь жилийн 11 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, Reg S/144A форматаар амжилттай гарч, бондыг АНУ, Ази, Европ болон Монголоос мэргэжлийн хөрөнгө оруулагчид худалдан авчээ.

“Бидний хувьд энэ бүгд цоо шинэ зүйл байлаа. Энэ үйл явдал Монголын илүү олон үнэт цаас гаргагчид дэлхийн хөрөнгийн зах зээл дээр гарах шинэ зам боллоо гэж харж байна.” хэмээн Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като сэтгэгдлээ хуваалцсан юм.

Олон улсын хөрөнгийн зах зээл дээр ийнхүү 300 сая ам.долларын бондыг амжилттай арилжсан нь Монголын банкны секторын хувьд долларын зах зээлийн оролцоог эргэн сэргээж, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Голомт банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaMiller 2024-05-16 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonHertler 2024-05-16 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMitchell 2024-05-16 109.248.49.164

Харуулах боломжгүй.

Avatar

LeahPrice 2024-05-16 188.130.136.200

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLopez 2024-05-16 5.183.130.242

Харуулах боломжгүй.

Avatar

SarahWright 2024-05-16 109.248.15.154

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMarie 2024-05-16 46.8.222.154

Харуулах боломжгүй.

Avatar

ElisHernandez 2024-05-16 194.34.248.2

Харуулах боломжгүй.

Avatar

NormaSanchez 2024-05-16 188.130.128.146

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWebster 2024-05-16 188.130.189.167

Харуулах боломжгүй.

Avatar

SarahMoon 2024-05-16 45.15.73.105

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenAllen 2024-05-16 5.183.130.121

Харуулах боломжгүй.

Avatar

JanMariana 2024-05-16 213.226.101.56

Харуулах боломжгүй.

Avatar

GinaRivas 2024-05-16 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyDuncan 2024-05-16 109.248.129.30

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaSmith 2024-05-16 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaRobinson 2024-05-16 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

TinaThibodeaux 2024-05-16 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineSantos 2024-05-16 188.130.129.18

Харуулах боломжгүй.

Avatar

BiancaWaterman 2024-05-16 95.182.127.238

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaCook 2024-05-16 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

ShelleyKurtz 2024-05-16 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

LourdesHamilton 2024-05-16 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalJones 2024-05-16 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaAbney 2024-05-16 188.130.188.128

Харуулах боломжгүй.

Avatar

KathyVega 2024-05-16 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

DawnMoss 2024-05-16 94.158.190.151

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWhite 2024-05-16 185.181.245.74

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaBurns 2024-05-16 109.248.54.183

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWing 2024-05-16 188.130.218.232

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж