УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.05.16/-ийн ээлжит хуралдаан эхэллээ.
"Гадны улсаас зээл авахдаа тооцоо, судалгаатай хандах ёстой"
Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.ТАВИНБЭХ:
-2007-2017 оны хооронд Монгол Улсын хэмжээнд 38 мянган аж ахуй нэгжид 1560 МКв хүчин чадалтай нар, сарны эх үүсвэр барих зөвшөөрлийг өгсөн байдаг. Энэ эх үүсвэрүүдээс худалдаж авах үнэ бол тухайн үед хэрэгжиж байсан хуулийн дагуу л тогтоосон. Ам.доллараар төлбөр хийхээр гэрээ хийсэн учраас ханшийн зөрүүнээс шалтгаалж хүндрэлтэй байдлууд үүсч байгаа. Валютын ханшаа макро түвшиндээ барьж чадаагүйтэй холбоотой эрчим хүчний салбарт ачаалал их үүсч байна.
Хоёрдугаарт, цахилгаан, дулааны үнийг тогтвортой бариснаас болж алдагдал үүсч байна.
Нийт 38 аж ахуй нэгжээс ес нь ашиглалтад орж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Зургаан аж ахуй нэгжийн лиценз маргаантай шүүхээр явж байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-Бид бодлогын асуудал дээрээ жаахан судалгаатай, төлөвлөгөөтэй явах ёстой. Ядаж ТЭЗҮ хийчихсэн, үр дүн, үр ашиг нь ямар байх гэдгээ хийж байж зээл ярихгүй бол мэдээлэлгүйгээр зээл ярина гэвэл утгагүй. Аль ч улсаас хөнгөлөлттэй зээл авахдаа ингэж тооцоо судалгаатай хандаж явахгүй бол болохгүй байгаа гэдгийг л хэлье. Түүнээс эсэргүүцээд байгаа хэрэг биш. Монгол Улсын эдийн засагт хувь хэрэгтэй зүйл байвал дэмжээд л явна.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-Эдийн засгийн хөгжлийн яаманд Монгол Улсын 2025 оны хөгжлийн бодлогыг хэлэлцүүлэхийг шилжүүллээ.
УИХ-ын гишүүн П.АНУЖИН:
-Засгийн газраас тавдугаар сарын 1-ний өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг тавдугаар сарын 3-ны хуралдаанаар хэлэлцэж, нийгмийн бодлогын байнгын хороо руу шилжүүлсэн.
Анхны хэлэлцүүлгээр хэлэлцэхэд хэд хэдэн санал дүгнэлт гарсан болно.
Тухайлбал, нэгдүгээрт, төслийн нэр томъёоны тодорхойлолт болон эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн зөвшөөрөлтэй холбоотой зарим зохицуулалтыг Зөвшөөрлийн тухай хуультай нийцүүлэн өөрчилж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тохиолдол зохицуулалт нэмэхээр, хоёрдугаарт, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, хадгалалт, эмийн сан, лабораторийн зохистой дадлын стандартыг стандартчилал техникийн зохицуулалтаар хариуцсан төрийн захиргааны байгууллага батлахаар, гуравдугаарт, эмийн зах зээлд гарах зөвшөөрлийг бүртгэл болгон өөрчилж, худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх эмийг цахим болгох зэргийг тусгасан.
УИХ-ын дэд дарга УИХ-ын чуулганы маргаашийн хуралдаанаар санал хураалт явуулна гэснээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.
"Арилжааны 5 банк бүгд амжилттай хувьцаагаа арилжсан"
УИХ-ын хаврын ээлжит чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:
-УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон тус хуулийг дагаж мөрдөх тухай журмын тухай хуулиар системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр өөрчлөн зохион байгуулах шаардлагыг тогтоосон бөгөөд үүний дагуу Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас, Төрийн банкуудаас анх удаагаа хувьцаагаа олон нийтэд санал болгож, хөрөнгийн зах зээл дээр амжилттай гаргасан. Системд нөлөө бүхий таван банк 2022 оны есдүгээр сараас 2023 оны зургадугаар сарын хугацаанд нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 5-11,4 хувь хүртэлхтэй тэнцэх хувьцааг олон нийтэд санал болгосон. Анхдагч зах зээлийн захиалга нь захиалагчийн саналын 17,2-204,6 хувиар илүү биелж банкуудаас хувьцаагаа олон нийтэд санал болгох ажиллагаа бүгд амжилттай хэрэгжсэн.
Эхний үр дүнд эдгээр таван банк Монгол Улсын зах зээлийн хөрөнгийн үнэлгээний 6,5 хувьтай тэнцэх хэмжээний 446,8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг харьцангуй богино хугацаанд татан төвлөрүүлсэн. Иймд санхүүгийн байдлын тогтвортой байдлыг хангах, банкны салбарын нийт хувьцаа эзэмшигчдийг өмчилж байгаа хувьцааны үнэ цэнийг хадгалах, банкны эзэмшлийн хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, зохицуулалтыг банкны салбар амжилттай хэрэгжүүлэх зорилгын хүрээнд хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигчид боломжит хугацаа өгөх шаардлага үүсээд байгаа. Олон улсын валютын сангаас 2023 оны аравдугаар сард нийтэд танилцуулсан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын тайланд Монгол Улсад банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцолсон болно.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
-УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хоёр удаагийн хуралдаанаар хэлэлцсэн.
Хууль санаачлагч нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, банкны салбарын нийт хувьцаа эзэмшигчдийн өмчилж байгаа хувьцааны үнэ цэнийг хадгалах, Банкны тухайд хувь эзэмшлийн төвлөрийг бууруулах зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлэх зохицуулалтын хүрээнд хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигчдэд боломжит хугацаа олгох шаардлагын үүднээс Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2021онд баталсан Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжээгүй шалтгаан нөхцөлийг талаар болон Монголбанкнаас хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан авсан арга хэмжээ нь хангалтгүй байгаа талаар асуулт асууж санал хэлсэн болно.
УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН:
-Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2021 онд баталснаас хойш хангалттай хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр Монголбанкны удирдлагууд арилжааны банкуудад ямар арга хэмжээ шат дараатайгаар хэрэгжүүлсэн нь сонин байна. Одоо энэ санал болгож байгаа өөрчлөлтөөр мөн л хэдэн жилийн дараа хэрэгжилтгүй ингээд яриад сууж байх вэ?
Бодлогын хүү 11 хувь болсон. Өөрөөр хэлбэл системээр хүүгийн хэмжээ буурч байна гэсэн үг.
Гэтэл зээлийн хүү өндөр хэвээр байна. Үүнд Монголбанк ямар зохицуулалт хийхээ мэдээлэх хэрэгтэй. Өмнө нь ч гэсэн би хэлж байсан. Монголбанкны үнэт цаас дээр байгаа мөнгөө бодит эдийн засгийн санхүүжилт тал руугаа оруулах ёстой. Монголбанк үүнийг дэмжих хэрэгтэй.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.ЭНХТАЙВАН:
-Монголбанкнаас дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасан арга хэмжээ буюу дараах арга хэмжээ авч ажиллахыг хуулиар зохицуулж, өөрөөр хэлбэл Банкны тухай хуулийн 48 дугаар зүйл буюу урьдчилан сэргийлэх арга хэмжээ 49 дүгээр зүйл буюу нөхцөлт удирдлага мөн 36.1-д заасан шаардлагыг хангаагүй хувьцаа, хувьцаанд хамаарах хэсгийг өөрийн хөрөнгөөс хасч тооцох арга хэмжээг банканд авч хэрэгжүүлэх тухай хуулийн зохицуулалттай байгаад байгаа. Банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах төлөвлөгөөг системийн нөлөө бүхий банкууд болон бусад банкууд бүгд Монголбанканд хүргүүлсэн. Тухайн банкны хувьцаа эзэмшигчид хүсэлт ирүүлсэн. Тухайн банкны хувьцаа эзэмшигчид бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах төлөвлөгөөг төв банкнаас улирал тутамд хянаж, төлөвлөгөөний биелэлтэд улирал тутамд үнэлэлт дүгнэлт хийж ажилласан.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-20 хувь дээр гадаадын хөрөнгө оруулалт битгий хэл олон нийтийн хяналтр ч орж ирж чадахгүй. Олон нийтийн хяналтад байлаа ч явж чадахгүй. Хамгийн багдаа 34, 51 байж цааш явна. Ийм хэнд ч ойлгомжтой зүйлийг ингэж явуулахаа болих хэрэгтэй. Ярьж, хэлж байгаа зүйл чинь социалист, коммунистууд шиг ярьж байна. Гамшиг болсоор байна. олон жил малчид хоёр оронтой 20-30 хувийн хүүтэй зээлээр тэтгэж байлаа. Одоо хариугаа үзүүлэх хэрэгтэй.
Эрсдэлийн сан гэж байгаа шүү дээ. Малчдынхаа зээлийг нааш цааш нь болгож болдоггүй юм уу.
Бодлогын хүү өчигдөр л 11 хувь боллоо. Тэгэхээр яаж зээлийн хүү нэг оронтой тоо руу орох юм.
Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад нийт гишүүдийн 52 хувь нь дэмжлээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт Засгийн газар улсын хөгжлийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн Монгол Улсын хөгжлийн жидийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн тавдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасны дагуу тус төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлж, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Тус төсөлд эдийн засгийн өгөөжийг өрх бүрд хүргэх гэсэн зорилгын хүрээнд эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого, хүний хөгжлийн бодлого, бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хөрөнгийн бодлого, ногоон хөгжлийн бодлого, 20 минут хотын бодлого зэрэг найман тэргүүлэх чиглэл 224 төсөл арга хэмжээнд нийт 11,8 тр гхяд төгрөгийг санхүүжүүлэхээр тусгалаа.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
-2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны хөгжлийн бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг асуудлыг хэлэлцсэн болно.
УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:
-Маш олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр байна. Энэ бол зүйтэй. Гэхдээ ямар ч амь сүнсгүй байна. Эдийн засгийн хувьд санхүүжилтийн эх үүсвэр алга. Мөн дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө орууоаот гадаадаас орно гэж байна. Ямар ямар төслүүд байна вэ?
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-Өнгөрсөн хугацааны туршлага, үр дүнг харахаар олон дундаж давхаргыг алга болгосон. Инфляци өндөр, ханш тогтворгүй байгаа болохоор дундаж давхаргыг алга болгож байна. Тэдний олсон орлого нь юу болохгүй байна. Тэгэхээр макро эдийн засгийг тогтворжуулахгүйгээр дундаж давхаргыг бий болгох боломжгүй.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
-Улс орны өмнө ялангуяа томоохон хотуудын хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр оруулж ирсэн нь сайшаалтай. Гадаад худалдаанаас долоо орчим тэрбум ам.долларын ашигтай байх төлөвлөлт харагдаж байна гэж. Санхүүгийн эх үүсвэр бүрдэснээр томоохон төслүүд хэрэгжих бүрэн боломжтой болно.
Одоогийн энэ хотын өнгө төрхийг сайжруулах ажил явагдах уу.
Тэгэхээр үндэсний орон сууцжуулах төслийн хүрээнд орох болов уу гэдгийг тодотгож байна.
БХБ-ын Ц.ДАВААСҮРЭН:
-Энэ жил болбол ипотекийн зээлийн эх үүсвэр хоёр дахин өсч байгаа. Эх үүсвэрээр 14-15 мянган айлын орон сууц барих тооцоо бий. Хуримтлалын санд 570 тэрбум төгрөг хуримтдлагдахаар байгаа. Одоо банканд дээр байгааг нэмвэл нэг их наяд гаруйн эх үүсвэр бүрдэж байна. Энэ жил 30 мянган айлын тал өрх нь зээлийн гэрээнд орох боломжтой.
Гол хүндрэлтэй зүйл бол валютын нөөц.
40, 50 мянгатын айлуудын тухайд бид өнгөрсөн хавар шалгалт хийж үзсэн. Нэгдүгээр давхруудад нэлээд хүндрэлтэй байдал үүссэн байна лээ. Дээд айлууд цөмөрч орох эрсдэл үүссэн. Тиймээс орон нутгийн байгууллага, онцгой байдлын гаүраас анхаарсан. Нийслэл хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөлтүүд хийгдээд явж байна.
УИХ-ын гишүүн Д.БАТЛУТ:
-Эрчим хүчний салбараас асуулт байна. Эрчим хүчний үнэ ханшийг чөлөөлж өгөх нь хамгийн зөв шийдэл. Гэхдээ дотоодын боломжуудаа бий болгож, энд бий болсон ургацагуудаасаа салах ёстой. Би одоо гурав дахь удаагаа энэ асуудлтыг асууж байна. Эрчим хүчний салбарт гурав хүрэхгүй хувийн нийлүүлэлт хийснээ орлогын 27 орчим хувийг авад явчиж байгаа 6, 7 сэргээгдэх эрчим хүчний аж ахуй нэгж байна. Жилдээ 60-70 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг. Гэтэл төвийн эрчим хүчний систем нь энэ жил 204 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах төсөөлөлтэй болчихсон байна.
Цахилгаан станцууд нь тарифаа нэмэгдүүлж чадахгүйгээс цалингаа нэмж, технологио шинэчилж чаддаггүй.
Сэргээгдэх эрчим хүчний аж ахуй нэгжүүдтэйгээ тохиролцох арга чарга байхгүй юм уу. Ямар хүмүүс байгуулаад, ямар зүйл заалт оруулчихаад гэрээгээ цуцалж чаддаггүй юм бэ?
Хариуцлага тооцохыг иргэд шаардаж байна!
УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:
-Авлигатай холбоотой хэргүүд олон байна. Авлигатай тэмцээд байж яагаад хэрэг, зөрчил нь буурдаггүй юм бэ. Хоёрдугаарт, яагаад авлигын хэрэгт холбогдогчдод хариуцлага оноодоггүй юм бэ гэдгийг иргэд асууж байна. Гуравдугаарт, авлига, албан тушаалын хэрэгтэй үнэхээр тэмцээд байгаа юм бол яагаад хохирол барагдахгүй байна гэсэн. Миний явсан газраар иргэд ийм л зүйл ярьж байна. Одоо авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр гэж батлагдах нь. Тэгэхээр нүүрсний хэрэг байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бүхнийг нууцад авснаас болж мэдээлэл байхгүй, гэрчүүд тодорхойгүй, гуравдугаар шүүх хурал нь хаалттай болсон.
Шүүх хурлыг нээлттэй явуулах, хариуцлага тооцох дээр одоо тэгвэл ямар тогтоол орж ирж байна вэ?
Энэ зарчмыг л баримтлахгүй бол тэмцэл нүд хуурсан тэмцэл болно.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Нэлээн хэл ам болж, явж явж нүүрсний сонсголыг хийсэн. Иргэдийн мэдэх эрх хангагдсан. Гадаад, дотоодын байгууллагын дүгнэлтээр авлигатай тэмцэх ажил муу үнэлэгдсэн. 2012, 2013 оны үед гадаадын байгууллагын индексээр хараат бус байдал 72-т байсан гэтэл одоо 121 боллоо. Энийг одоо юу гэж бодож байна.
Цаашид ер нь ард түмний амьдрал дээшлэх юм уу?
Авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэж чадахгүй байна. Тиймээс эцсийн сонголт ард түмний гарт л байна. Ямартай ч сүүлийн 8-10 жилд ямар асуудал гараад авлигатай тэмцэж чадаагүй талаараа эрх барьж байгаа Засгийн газраас тайлбар хүсч байна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн комиссар М.ДАВААТОГТОХ:
-Авлигын төсөөллийн индексийг тодотговол төсөөллийнх гэж байгаа. Энэ бол туйлын үнэн биш. Тус индексийн 100 хувь авилгагүй, 0 хувь нь авилгажсан гэж дүгнэгддэг үнэлгээний үзүүлэлттэй. 2012 онд Монгол Улс 36 оноотой байсан. 2013 онд 38 оноотой, сүүлийн жилүүдэд 33 оноотой байгаа. Энэ үнэлгээг тухайн улс орны авлигжсан байдлыг ерөнхийд нь авч үзэж тодорхойлдог. Зөвхөн Засгийн газар биш бүх хамаарах нэгжийг хамаатуулдаг.
Монголын оноо сүүлийн жилүүдэд буурсан шалтгаануудын дотор төрийн өмчит компаниудын асуудал дурдагдсан.
Мөн иргэдийг мэдэх эрхээр хангах асуудал дурдагдсан.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Хариулт хангалтгүй байна. Хамгийн гол зүйл нь итгэл үнэмшил, зоригтой байдал. Хуулийн илд болъё гэсэн хэдэн сайд л харагдаж байна. Монголын Засгийн газар авилга, ажилгүйдэлд ялагдлаа. Муу бодлогоор явбал иргэд нь улс орноосоо дайждаг. Засгийн газар маш хариуцлагагүй ажиллаж байна шүү.
УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:
-Хэд, хэдэн гишүүд хэлж байна. Олон сайхан хөтөлбөр батлагдаж байгаа ч хэрэгжилтгүй. Мөн олон сонсгол ч хийсэн. Гэхдээ үр дүн нь хаана байгаа юм бэ.Өнөөдөр 40 тэрбумын төсөвтэй Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж байна.
Тэгвэл яг үр дүн байх уу?
Нэгдүгээрт, өмнөх авлигатай тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хэдэн хувьтай гэж дүгнэсэн юм. Төрийн байгууллагууд өөрсдийгөө 70-90 хувьтай гэж үнэлдэг. Тэгвэл өмнөх хөтөлбөрийн хэрэгжилтийг чинь хэн дүгнэсэн юм бэ. Дээрээс нь олон нийтийн зөвлөл гэж байх ёстой. Яагаад тэр төлөөллөөс өнөөдөр ирээгүй байна вэ. Хөндлөнгөөс харахад яавал авлигатай бодитоор тэмцэж чадах вэ гэдэг мөн чухал.
Авлигын гол суурь хаана байна. Төр дээр явж байгаа нь үнэн үү, үүнд дүн шинжилгээ хийсэн байх шаардлагатай.
АТГ хэргийг илрүүлдэг хэрнээ шүүхийн байгууллагаас шаарддаггүй. Нэгэнт л илрүүлж байгаа юм чинь хариуцлага тооцох хүртэл дуустал хөөж болохгүй юу. Мөн нөгөөтэйгүүр төр өөрөө хохирсон асуудлууд их байна. Авлагуудаасаа 51 хувийг нь шүүх рүү шилжүүлээд хөөцөлдөөд хөөцөлдөөд барахгүй байна. Төрийн албан хаагчид оролцсон хэргүүд ч байна.
АТГ-ын урьдчилан сэргийлэх албаны дарга Д.ДУЛАМСҮРЭН:
-Авлигатай тэмцэх өмнөх хөтөлбөр 2017-2023 оныг хүртэл үргэлжилсэн. Хэрэгжилтийг хангах төлөвлөгөөг өмнө нь Засгийн газар баталж байсан. Харин энэ удаагийнхыг УИХ батлах гэж байна. Өнгөрсөн хөтөлбөрийн хэрэгжилтийг бид хоёр түвшинд дүгнүүлсэн. Нэгдүгээрт, Засгийн газрын 206 дугаар тогтоолоор баталсан хяналт шинжилгээ, үнэлгээ, монитаринг хийх аргачлалын дагуу хяналт хийлгэсэн. Дараагаар нь хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу өмнө нь Засгийн газрын тогтоолоор баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлалын дагуу үнэлүүлсэн байгаа.
Эхний монитарингийн ажлыг хөндлөнгийн гурван шинжээч гүйцэтгэсэн. Дараагийн үр дагаврыг зөвлөх ажиллаж, хөндлөнгийн үнэлгээ хийсэн.
Хөндлөнгийн үнэлгээгээр хэрэгжилтийн үр дүн 75.8 хувьтай гарсан. Хөтөлбөрийн хэрэгжихгүй үлдсэн заалтуудыг шинжээч, экспертүүдээс асуусан. Ингэхэд улс төрийн хүрээний авлигатай тэмцэх ажиллагаа хангалтгүй гэж үнэлэгдсэн. Тодруулбал, өмнөх хөтөлбөр хэрэгжиж байх хугацаанд улс төрийн намын тухай болон намын санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэсэн заалт хэрэгжээгүй. Мөн шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох эрх зүйн арга хэмжээг авч, иргэдийг төрийн байгууллага, албан тушаалтны үүрэгт ажилд хяналт тавих, нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэх боломжоор хангах нөхцөл хангагдаагүй.
Үүнээс гадна төрийн бус байгууллагын тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлах зэрэг олон нийтийн дуу хоолойг хүргэхтэй холбоотой асуудлууд бүрэн хэрэгжиж чадаагүй гэсэн дүгнэлтийг өгсөн байгаа.
УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй
УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ:
-Засгийн газраас 2024 оын дөрөвдүгээр сарын 10-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 28-ны хурлаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Байнгын хороо тавдугаар сарын 14-ны хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй болно.
УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:
-Хөдөөгүүр явж байхад иргэд ихээр дургүйцэж байсан зүйл нь авлигатай тэмцэхэд дорвитой ажил хийхгүй байгааг шүүмжилж байна. Сүүлд нүүрсний хулгайн сонсгол болсон. Хөдөөгийн иргэд үүнийг яаж явагдсан талаар ч мэдээлэлгүй байна. Тиймээс хулгай яаж явагдсан талаар мэдээлэл өгөх нь зүйтэй гэж бодож байна.
Би 2022 оны аравдугара сарын 1-ний өдөр "Одоо боллоо" гэдэг жагсаалыг талбай дээр зохион байгуулж байхдаа, нэг машин нүүрс Цагаан хадны талбайгаас Ганц модны боомт хүртэлх 29 км газарт 60 сая төгрөгөөр тээвэр хийж байна. Үүнийгээ болиоч ээ! гэдгийг хэлж байсан. Тэгэхэд чимээгүй л байсан. Удаа ч үгүй 3-4 сарын дараагаар тэр техникүүдийн тээвэр 120 сая төгрөг болсон. Урьд нь гурван сая төгрөгөөр 29 км замд тээвэр хийж болоод байсан байж цар тахлаар далимдуулж 120 сая төгрөг болгож нэмсэн. 360 сая төгрөгийн үнэтэй шинэ давхар чиргүүлтэй машин аваад 18 км замд тээвэр хийгээд л тэр мөнгө олж байлаа.
Ийм луйврыг нүүрсний хулгай гээд байгаа. Нийт 2.4 жил энэ луйврыг хийсэн байж хулгайн асуудлаа хэн ч яриагүй. Яагаад гэвэл хууль болоод бүх дарга нар оролцсон болохоор ярихгүй байгаа.
Иргэд нэг зүйлийг л хүсч байна. Боломжийг хулгайлсан хулгайчиддаа хариуцлага тооцохыг л шаардаж байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:
-Ярьж байгаа зарчимтай санал нэг байгаа. Засгийн газар, УИХ, хууль хяналтын байгууллагуудын зүгээс Хөгжлийн банк, нүүрсний хулгай тойрсон асуудал дээр нээлттэй сонсгол хийж хууль хяналтын байгууллага руу шилжүүлсэн. Нүүрсний сонсголын дараагаар 9700 хуудас материалыг шилжүүлсэн байгаа. Эхнээсээ холбогдогч буруутай этгээдүүд ял сонсч байгаа.
Шүүх хурлыг хаалттай хийснээс болоод ял шийтгэл авсан хүмүүс гэм буруугүй мэт мэдээлэл нийтэд түгээж байна. Мөн 50 хувийнхаа хорих ялыг эдлээд суллагдах яриа нийтлүүлсэн байна лээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд миний бие авлига, албан тушаалын гэмт хэргээр хорих ял шийтгэгдсэн этгээдийг магадлангаар суллахгүй гэдэг хуулийг өргөн барьж, батлуулсан. Магадлангаар суллагдах магадлал байхгүй. Шүүхтэй холбоотой асуудлыг ард түмэн нээлттэй харж байгаа.
Авлига, албан тушаалын шалгагдаж байгаа томоохон хэргүүд ч одоо байгаа.
Тиймээс хэрэг дуусаагүй, үргэлжилж байна.
"Ирээдүйн өв сангийн хуульд өөрчлөлт оруулахыг гишүүд дэмжлээ"
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-Өнөөдрийн хуралдаанаар нийт 69 хуулийн төслийг эцэслэн батална. Хоёрдугаарт, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, гуравдугаарт, АТГ-ын алба хаагчдын цалингийн хэмжээг шинэчлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай европын конвенцыг соёрхон батлах тухай, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай, Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжид нэмэлт өөрчлөлт оруулах болон цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай, арваннэгдүгээрт, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцэнэ.
Арванхоёрдугаарт, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүх байгуулах тухай, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл, Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэнэ.
Эдгээрээс гадна, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Малчин өрхийн нэгдсэн холбооны тухай хуулийн төсөл, Малчны тухай хуулийн төсөл, Мал, амьтны нэмэлтийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхэд бэлэн боллоо.
УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:
-Малчин өрхийн нэгдсэн холбооны тухай хуулийг хэлэлцэх шаардлагатай байна. УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилсан тус хуулийн төсөл нь малчдын нэгдмэд байдал, түүхий эд боловсруулалт, хадлан тариа хураах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой. Тэгэхээр малчдын орлого нэмэгдэхэд энэ хууль чухал нөлөөтэй.
Өнөөдөр зүүн аймгуудад ноолуур 180 мянган төгрөг байна. Баруун аймгуудад 120 мянган төгрөг болж буурсан байна.
Засгийн газраас малчдад чиглэсэн олон ажлыг хийж байгаа. Угаасан ноолуурыг хилээр гаргах тогтоолыг өчигдөр баталсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотоодын аж ахуй нэгжийг дэмжихийг чухалчилж байгаа ч Засгийн газраас малчдаа бодож өчигдөр дээрх тогтоолыг гаргасан. Бид газар тариалан, гурилын үйлдвэрүүдээ дэмжиж байгаа ч гурилын үнэ тэнгэрт хадсан. Баруун аймгуудад хэдэн сарын өмнө шуудай гурил 120 мянган төгрөг хүрсэн бол одоо 65 мянган төгрөгийн үнэтэй байна. Үүнтэй адилаар ноолуурын үнийг өсгөх, эрэлтийг нэмэгдүүлэх түр зуурын арга хэмжээ авч байгаа.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-1. Үнэт цаасны зах зээлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах дээр санал хураалт явуулж, 41 гишүүн дэмжиж хууль эцэслэн батлагдлаа. 2. Хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахаар санал асуулга явуулахад нийт гишүүдийн 82 хувь дэмжлээ.
3. Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 41 гишүүн дэмжлээ.
4. Санхүүгийн зохицуулах хорооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлахыг 50 гишүүнээс 41 гишүүн нь дэмжиж, батлагдлаа. 5. Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 40 гишүүн дэмжив. 6. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хулуийн төслийг гишүүдийн 82 хувь дэмжлээ. 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн төслийг 40 гишүүн дэмжлээ. 8. Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайд 39 гишүүн дэмжиж хууль эцэслэгдэн батлагдлаа. 9. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийг 43 гишүүн дэмжлээ. 10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 41 гишүүн дэмжиж батлагдлаа. 11. Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүдийн 78.4 хувь нь дэмжиж батлагдлаа. 12. Монгол Улсын Их хурлын тухай хуулийг шинэчлэн батлах тухай хуулийн төслийг 43 гишүүн дэмжлээ. Монгол Улсын Их хурлын тухай хууль хүчингүй болгосонд тооцох тухайд мөн 43 гишүүн дэмжлээ. 13. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн баталлаа. 14. Дайны байдлын тухай хуулийг эцэслэн баталлаа. 15. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах42 гишүүн дэмжлээ. 16. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг 43 гишүүн дэмжлээ. 17. Яамны эрх зүйн байдлын тухай хуулийг 40 гишүүн дэмжиж, баталлаа.
Өнөөдрийн хуралдаанаар нийт хуулийн төслүүдийг эцэслэн баталж, хэлэлцэх асуудалдаа орж байна.
Одоо авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна.
ShannonHertler 2024-05-16 45.15.73.126
Харуулах боломжгүй.
BrittanyMitchell 2024-05-16 109.248.49.164
Харуулах боломжгүй.
LeahPrice 2024-05-16 188.130.136.200
Харуулах боломжгүй.
SusanLopez 2024-05-16 5.183.130.242
Харуулах боломжгүй.
SarahWright 2024-05-16 109.248.15.154
Харуулах боломжгүй.
JenniferMarie 2024-05-16 46.8.222.154
Харуулах боломжгүй.
ElisHernandez 2024-05-16 194.34.248.2
Харуулах боломжгүй.
NormaSanchez 2024-05-16 188.130.128.146
Харуулах боломжгүй.
TiffanyWebster 2024-05-16 188.130.189.167
Харуулах боломжгүй.
SarahMoon 2024-05-16 45.15.73.105
Харуулах боломжгүй.
LaurenAllen 2024-05-16 5.183.130.121
Харуулах боломжгүй.
JanMariana 2024-05-16 213.226.101.56
Харуулах боломжгүй.
GinaRivas 2024-05-16 46.8.213.113
Харуулах боломжгүй.
TiffanyDuncan 2024-05-16 109.248.129.30
Харуулах боломжгүй.
TeresaSmith 2024-05-16 185.181.246.101
Харуулах боломжгүй.
FeliciaRobinson 2024-05-16 46.8.212.167
Харуулах боломжгүй.
TinaThibodeaux 2024-05-16 46.8.222.201
Харуулах боломжгүй.
ChristineSantos 2024-05-16 188.130.129.18
Харуулах боломжгүй.
BiancaWaterman 2024-05-16 95.182.127.238
Харуулах боломжгүй.
PatriciaCook 2024-05-16 109.248.204.81
Харуулах боломжгүй.
ShelleyKurtz 2024-05-16 45.11.21.12
Харуулах боломжгүй.
LourdesHamilton 2024-05-16 194.35.113.55
Харуулах боломжгүй.
CrystalJones 2024-05-16 188.130.128.149
Харуулах боломжгүй.
YolandaAbney 2024-05-16 188.130.188.128
Харуулах боломжгүй.
KathyVega 2024-05-16 46.8.213.113
Харуулах боломжгүй.
DawnMoss 2024-05-16 94.158.190.151
Харуулах боломжгүй.
AshleyWhite 2024-05-16 185.181.245.74
Харуулах боломжгүй.
MirandaBurns 2024-05-16 109.248.54.183
Харуулах боломжгүй.
TiffanyWing 2024-05-16 188.130.218.232
Харуулах боломжгүй.
Зочин 2024-05-16 172.58.231.161
Авилгалын хулгайч нарыг яллаж чадахгүй бол төрийнхөн засгийн газартайгаа огцрох хэрэгтэй
Нэргүй 2024-05-16 192.82.92.42
Бух эрхийг терд тевлеруулж , едер болгон улс суйруулсэн хууль батлаж, чуулган гэж шоудаж байгаа балайнууд болиосой!!!
Нэргүй 2024-05-16 188.162.254.114
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!
Нэргүй 2024-05-16 66.181.178.33
МАН ын өлөнгүүд байгаа цагт юу ч өөрчлөгдөхгүй
Нэргүй 2024-05-16 202.131.245.210
авилгалч нарыг шоронд хий Учируулсан хохиролыг 10 дахин нугалж төлүүл Төлөхгүй бол шоронд байх дэглэмийг нь чанга болгох Огт төлөхгүй бол шоронд нь үхүүл
Нэргүй 2024-05-16 66.181.187.135
ганбат пүрэвдорж 2-орс асууя!? энэ 9 шиг авилгалтай тэмцэж байсан 9 урд өмнө нь байсануу? та 2 үзсэнүү?! юм хийж байгаа хүнийг дэмждэггүй юмаа гэхэд битгий муу хэлээд бай. ганбат чиний урагшлах замынюг чинь нар мэт гийгүүлдэг салга амбангаас чинь түм дахин илүү.
хариулт 2024-05-16 66.181.176.92
Нэргүй чамд хариулт бичив . 2012 онд авилгал 103-р байранд байв . 2016 он гэхэд АН хүчтэй сөрөг хүчинтэй байсан бөгөөд авилгал 75-р байранд ортлоо буурав .Харин өнөөдөр 121-р байр буюу 46 нэгжээр өсчээ .Хэт олонхи болоод хяналтгүй төр авилгалыг өөгшүүлдэг ажээ.Засгийн газар Оюун эрдэнэ авилгалтай тэмцэж байна гэх боловч засагтаа хотгор шанагаас эхлээд олон олон хулгайчийг давхар дээл өмсгөж хамгаалалтандаа авчээ.Авилгатай ингэж тэмцлээ юу
Нэргүй 2024-05-16 59.153.115.150
Өөрсдөө өөрийнхөө авилгатай тэмцэнэ гэ байхгүй. мөнгө үрээд л дуусна.
Нэргүй 2024-05-16 66.181.160.38
Ишш
иргэн 2024-05-16 103.57.95.142
Авилгачидыг *Хонгил*-ын Шүүгч нар Өмгөөлж хаацайлж Толгойгий нь илж байна,,,,,,,,
Нэргүй 2024-05-16 103.212.117.82
Хулгай нар хуулийг бөөндөж бн.