Дорноговь аймагт жюү жицүгийн цуврал ТУР тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.16-нд нийтлэгдсэн

Дорноговь аймагт жюү жицүгийн цуврал ТУР тэмцээн болж байна

Дорноговь аймагт жюү жицүгийн цуврал ТУР тэмцээн болж байна

Монголд жюү жицүгийн спорт үүсгэн байгуулагдаад 16 жил  болжээ. Монгол хүүхэд залуучуудыг бие хамгаалах мэх техникүүдийг сургахаас гадна эрүүл, зөв амьдралын хэв маягийг түгээж буй жюү жицүгийн спорт нь манай оронд хөдөө орон нутгуудаар ч хурдацтай тархан өргөжиж байна.

Дорноговь аймгийн Засаг даргын ивээл дор тавдугаар сарын 15-16-нд Сайншанд хотноо жюү жицүгийн цуврал зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан гэсэн дөрвөн улсын 29 байгууллагын 586 тамирчин оролцохоор Дорноговийн спорт цогцолборт хуран чуулжээ.

Өчигдөр тэмцээний өсвөр үе, залуучуудын цагаан, шар, ногоон бүсний өрсөлдөөн явагдаж, шилдгүүдээ тодоруулж байна. Өнөөдөр Дорноговь AJP Tour тэмцээний насанд хүрэгчид, мастерс тэмцээний цагаан, цэнхэр, ягаан бор бүсэнд шилдэг тамирчид тодрох юм.

Дорноговь аймагт жюү жицүгийн тэмцээн 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ба энэ жилийн хувьд Улаанбаатар хотын жюү жицү клубүүдээс гадна Өвөрхангай, Өмнөговь, Булган, Дорнод зэрэг Монгол улсын өнцөг булан бүрээс мөн олон улсын тамирчид Сайншандыг зорин ирж, оролцож байгаагаараа онцлогтой.

Энэ жил биеийн тамир, спортын салбар Монголд үүсч хөгжсөний 100 жил болж байна. Энэ их ойн хүрээнд Монголын жюү жицүгийн холбоо 2024 онд 6 цуврал тэмцээн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж