Сураггүй болсон хоёр уулчны ар гэрээс таван хүн Непальд очжээ

Сураггүй болсон хоёр уулчны ар гэрээс таван хүн Непальд очжээ

Сураггүй болсон хоёр уулчны ар гэрээс таван хүн Непальд очжээ

Дэлхийн дээвэр Эверестийн оргилыг зорьсон хоёр монгол уулчин 8000 метрийн өндөрт сураггүй алга болсон тухай мэдээ хоёр хоногийн өмнө /2024.05.14/ цацагдсан. Тодруулбал, Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн хамгийн өндөрт байрлах дөрөвдүгээр баазаас гараад сураггүй болсон.

Тэгвэл эрлийн ажиллагаа өнөөдөр ч үргэлжилж байна. Эх сурвалжаас өгсөн мэдээллээр сураггүй болсон хоёр уулчны ар гэрийн таван хүн урьд шөнө Непальд ирсэн болохыг хэллээ. Үндсэн отог дээр эрүүл мэндийн улмаас авиралтаа үргэлжлүүлэх боломжгүй болж, үлдсэн уулчин Д.Отгонхүү байгаа аж.

Хайгуулийн баг барагцаагаар 8600 м дтд дөхөж байгаа аж. Эверестийн оргил орчимд цаг агаар түр муудсан гэсэн мэдээ авсан ч 4 шерпа зорилтот газраа хүрсэн гэх мэдээллийг мөн эх сурвалж өглөө.

Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Эверест-2023 багийн ахлагч С.Ганхүү Непаль улсын Катманду хотод алхалтын багтай очсон байгаа бөгөөд Монгол Улсын 2 уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан 8К экспидейшн компанитай холбогдож эрэн хайх болон бусад ажлыг координатлаж байгаа юм.

Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нар хамгийн сүүлд өнгөрсөн Ням гаригийн 19.30 цагт дөрөвдүгээр баазаас хөдөлж, Эверестийн оргил руу гарахаасаа өмнө уулын бэлд байрлах төв баазтай радиогоор холбогджээ. Уулчид Даваа гаригийн өглөө оргилд гарахаар төлөвлөж байсан ч төв баазтай дахин холбоо бариагүй. Уулчдын холбооноос сураг гарсан даруйд мэдээлэл өгнө гэдгийг хэлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ShannonHertler 2024-05-16 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMitchell 2024-05-16 109.248.49.164

Харуулах боломжгүй.

Avatar

LeahPrice 2024-05-16 188.130.136.200

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLopez 2024-05-16 5.183.130.242

Харуулах боломжгүй.

Avatar

SarahWright 2024-05-16 109.248.15.154

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMarie 2024-05-16 46.8.222.154

Харуулах боломжгүй.

Avatar

ElisHernandez 2024-05-16 194.34.248.2

Харуулах боломжгүй.

Avatar

NormaSanchez 2024-05-16 188.130.128.146

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWebster 2024-05-16 188.130.189.167

Харуулах боломжгүй.

Avatar

SarahMoon 2024-05-16 45.15.73.105

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenAllen 2024-05-16 5.183.130.121

Харуулах боломжгүй.

Avatar

JanMariana 2024-05-16 213.226.101.56

Харуулах боломжгүй.

Avatar

GinaRivas 2024-05-16 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyDuncan 2024-05-16 109.248.129.30

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaSmith 2024-05-16 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaRobinson 2024-05-16 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

TinaThibodeaux 2024-05-16 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineSantos 2024-05-16 188.130.129.18

Харуулах боломжгүй.

Avatar

BiancaWaterman 2024-05-16 95.182.127.238

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaCook 2024-05-16 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

ShelleyKurtz 2024-05-16 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

LourdesHamilton 2024-05-16 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalJones 2024-05-16 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaAbney 2024-05-16 188.130.188.128

Харуулах боломжгүй.

Avatar

KarenPhillips 2024-05-16 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

KathyVega 2024-05-16 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

DawnMoss 2024-05-16 94.158.190.151

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWhite 2024-05-16 185.181.245.74

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaBurns 2024-05-16 109.248.54.183

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWing 2024-05-16 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

Шаабар 2024-05-16 202.126.89.171

ядаж байхад Отгонтэнгэрт 17 уулчин авиралт хийж яваад осолдож 10 уулчин энджээ. бурхан минь

Avatar

Нэргүй 2024-05-16 103.168.34.94

олдсон ч амьд байх хугацаа өнгөрсөн, одоо цас мөсөн дунд нь үлдээгээд тайван явуул даа, мэдээ уншихад уулчин хүмүүсийн мөрөөдлөө биелүүлж 8700 метрт гарч чадсан байна. Буцаж ирэх баталгаа гэж угаасаа байдаг ч үгүй, аз эз мэдсэн л хэрэг дээ.
Ямар өндөр хөгжилтэй орны уулчдын баг, хичнээн олон хөтөч , хүчилтөрөгч авч дагуулж явсан ч байдал буруутвал бүгдээрээ өнгөрдөг кино нтр их үзсэн болохоор ,,,

Avatar

Нэргүй 2024-05-16 108.61.132.178

8000м ээс дээш хүн нэмэлт хүчилтөрөгчгүй хэдэн цаг л тэснэ. аажим хүчилтөрөгчийн дутагдалд орж сульдсаар нэг мэдэхэд л хөдлөх тэнхэлгүй болно. өөрийхөө хүсэл мөрөөдлөө биелүүлж дуртай юмаа хийж яваад өнгөрнө гэдэг бас их аз юм шүү. ум мани бадми хум

Avatar

Нэргүй 2024-05-16 139.5.218.69

Ундармаа гэх сэтгүүлч ээ,
Координатлаж байгаа гэдэг монгол үг үү? Непал гэж ямар улс байна аа?
Арай Балба биш биз дээ та минь ээ.

Avatar

Зочин 2024-05-16 202.9.46.62

нeпал бол балба мөн

Avatar

DDD 2024-05-16 103.57.92.59

GOMDOLGUI GEJ AVIRALT HIIDEG ONDOR UUL RUU UGAASAA TER DEER TUSLAH AVRAH YM BHGUI OORSDIIHOO UR CHADVART NAIDAJ AVIRJ BAIGAA HETSUU SHUU DEE.

Avatar

Нэргүй 2024-05-16 139.5.216.87

С.Ганхүүгийн "координатлах" гэж юу байдгийм. "Эсгий хийх газар нохой хэрэггүй" гэдэг. Тэнд бодвол ажлын садаа болж байгаа биз. Өсөхбаяр биш Өсөхжаргал шүү ЗалруулаараЙ..

Avatar

Зочин 2024-05-16 103.212.119.24

Уулчдын холбоог шуумжилмээр байнааа Хучилторогчгуймхоточгуймхэрхэвч. Явах есгуй байсан

Avatar

Зочин 2024-05-16 202.21.104.2

19.30 цагт оргил руу авиралт хийхээр хөдөлсөн гэсэн үг үү? яагаад шөнө гэж? шөнө бүр илүү хүйтэн, аюултай биш юм уу? хөөрхий дөө.. яасан ч их зориг вэ? мөнгө төгрөг сайтай бол ингэж явахгүй байсан байх. эрдсэндээ ч биш л байх л даа.. саяхан Солонгосын уулчдын тухай кино гарч байсан. 2 уулчин яг ингээд өндөрт нас барсан. хальтирах, цасан нурангинд даруулах, хүчилтөрөгчийн дутагдалд орох гээд.. асуудал их ш дээ.

Avatar

Зочин 2024-05-16 139.5.218.104

Мөнгөгүй биш ээ.Мөнгөө барж ядаад тийшээ явсан.

Avatar

ok 2024-05-16 103.57.92.59

AVIRALTIIG SHONO HIIDEG YM MEDEHGUI BAIJ MEDEMHIIREH HERGGUI

Avatar

Нэргүй 2024-05-16 103.168.34.94

эверестийн тухай олон бичлэг кинонуудыг үзээрэй. өдөр нь амарч шөнөдөө явдаг. учир нь шөнө нам гүм салхи багатай бдаг гэсэн. өдөр нь цас хайлаад халтиргаа гулгаа ихтэй, ангал хавцал руу унах магадлалтай, туршлагатай уулчид оройхон л авиралтаа эхлүүлдэг гэж уншиж бсан
Бас 1 юм хэлэхэд мөнгөө барж ядсандаа авираагүй байх аа. Хөтөч 1000 доллараас эхэлдэг, хүчилтөрөгч үнэтэй, яг үнэндээ бол харин ч мөнгө муутай байсан. Уйдсандаа авираагүй байх, уулчдын мөрөөдөл юм даа

Avatar

Нэргүй 2024-05-16 202.179.3.42

яах гэж явав даа

Avatar

45465 2024-05-16 122.201.23.44

Непал бишээ монголоор Балба !!!!!

Avatar

1111 2024-05-16 122.201.31.118

Мундаг хөдөлмөрч хүн байдаг шүү Ц.Өсөхжаргал гэж эсэн мэнд эргээд ирээсэй гэр бүл хариуцан авч явдаг хамт олон чинь таныг хүлээж байгаа байх хамтран ажиллаж байсан хүний хувьд эсэн мэнд ирээсэй гээд хүлээж сууна

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.186.80

Яасан зардалтай 2 уулчин бэ! Ямар ажил хийж байсан 2 биш.

Avatar

Нэргүй 2024-05-16 103.168.34.94

Чамаас мөнгө авчихөө юу

Avatar

Нэргүй 2024-05-16 103.168.34.149

ОДОО ЯАЖ АМЬД БАЙДАГ ЮМ БЭ…ЦАСАН ДОТОР ОЛДОХГҮЙ ДЭЭ ТЭНД НЬ ХАЯ…

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.160.7

Мал минь чиний хүүхэд ингээд үхчүүл чи хаяхуу

Avatar

рара 2024-05-16 122.201.23.44

хөлдөөд үхцэн биздэ Умахум нэр алдрийн хойноос махран зүтгэх ийм аймаар

Avatar

Нэргүй 2024-05-16 103.212.117.193

amid mend oldoj delhii niitiig angaalgaasai uulchid erni hed honogiin hunsnii nootstoi yavdag ym bol

Avatar

Нэргүй 2024-05-16 122.201.31.169

Тэр чигт нь хая???тэнд хэдэн зуун хүн бий???

Avatar

Нэргүй 2024-05-16 103.168.34.71

Иш хөөрхий дөө. Хар залуугаараа…

Avatar

Монгол хүн 2024-05-16 66.181.171.50

Зардал нь хаанаас гарч байгаа вэ. Биднээс хураасан татварын мөнгө уйлдаггүй гэдэг. Наад хүмүүс чинь өөрсдийн хүсэл хоббигоороо сонголтоо хийсэн шүү дээ. Маш эрсдэлтэй гэдгийг гэр бүл хамаатан садандаа хэлсэн байлгүй дээ.

Avatar

Б 2024-05-16 103.57.93.178

тэнэг здаа санаа зовох юмаа олж дээ. Өөрсдөө гаргаад л явж байгаа ү дээ.

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.161.200

За та минь, ер нь ойлгомжтой болчих шиг боллоо. Ямар манай Отгонтэнгэр биш дээ. Сэтгэл зүйгээ бэлдэцгээе. Нэг талаас тухайн хүмүүс амь насны эрсдэлдээ гар хөлийн үсэг зурцгаасан байгаа. Хүчин чадалтай. Хууль ёсны зөвшөөрөгдсөн ажил. Нөгөө талаас манай нэг "хэцүү" хүн дээр бий. Тэр хүнд л анхааруулж байна. Гэнэтхэн л онцгой байдал, 80 м2 байр тараана гээд унахвий дээ.

Avatar

Нэргүй 2024-05-16 202.126.89.153

Hunii ami ersdeef baihad mal min yun ontsgoi baidal bair??? Iim yuman deer hurtel uls turjhuu alaa? Ta nar shig maluud dald oroosoi bile

Avatar

зочин 2024-05-16 66.181.177.90

дтд гээд байгаа нь далйн түвшнгээс дээш гээд байх шиг. 8000 дтд гээд хэрэггүй, угаасаа ойлгомжтой байна шүү дээ. Мөн Непал гээд бичээд байгаа улсыг чинь монголоор Балба улс гэдэг юм. Сэтгүүлч анхаарна уу

Avatar

Зочин 2024-05-16 43.228.130.188

Хайран сайхан залуус даа.Тэр цаст халил өндөрт хэд хоногоор амьд сэрүүн байх ямарч нөхцөл байхгүй бурхан болсон байхдаа амьд сэрүүн байвал аштай юу.Ямар говь хээр талд төөрчихсөн биш. Манайхан ашиг багатай аминд халтай энэ спортод дурлах болж Уулын спортынхон төлөвлөгөө тооцоотой ажилладаг юмуу хэн дуртай нь нэрээ гаргахын төлөө яваад амь насаа алдаад бн уу? Тэр жил Очирвайна хайрханд арван хэдүүлээ бурхан болсон нэг шунал нөхөр баахан хүмүүсээс мөнгө аваад уруу татаад яваад амь насаа алдсан шүү

Avatar

Зочин 2024-05-16 202.21.120.187

Эсэн мэнд олдоно оо. Хайртай хүмүүсийнхээ төлөө эцсийн мөч хүртэлээ итгэл найдвараа алдахгүй тэсээд,тэвчээд, тэмцээд л байж байгаа.

Avatar

ЗОЧИН 2024-05-16 66.181.183.42

ӨСӨХЖАРГАЛ ШҮҮ ДЭ ТЭНЭГ СЭТГҮҮЛЧИД ЭЭ

Avatar

Зочин 2024-05-16 202.21.100.210

Цаст өндөр ууланд авирч байгаа хүмүүс үхэх эрсдлээ тооцоод явдаг гэж боддог. Гэрээслэл бараг бичсэн байх л учиртай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж