Сураггүй болсон хоёр уулчны ар гэрээс таван хүн Непальд очжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.16-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон хоёр уулчны ар гэрээс таван хүн Непальд очжээ

Сураггүй болсон хоёр уулчны ар гэрээс таван хүн Непальд очжээ

Дэлхийн дээвэр Эверестийн оргилыг зорьсон хоёр монгол уулчин 8000 метрийн өндөрт сураггүй алга болсон тухай мэдээ хоёр хоногийн өмнө /2024.05.14/ цацагдсан. Тодруулбал, Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн хамгийн өндөрт байрлах дөрөвдүгээр баазаас гараад сураггүй болсон.

Тэгвэл эрлийн ажиллагаа өнөөдөр ч үргэлжилж байна. Эх сурвалжаас өгсөн мэдээллээр сураггүй болсон хоёр уулчны ар гэрийн таван хүн урьд шөнө Непальд ирсэн болохыг хэллээ. Үндсэн отог дээр эрүүл мэндийн улмаас авиралтаа үргэлжлүүлэх боломжгүй болж, үлдсэн уулчин Д.Отгонхүү байгаа аж.

Хайгуулийн баг барагцаагаар 8600 м дтд дөхөж байгаа аж. Эверестийн оргил орчимд цаг агаар түр муудсан гэсэн мэдээ авсан ч 4 шерпа зорилтот газраа хүрсэн гэх мэдээллийг мөн эх сурвалж өглөө.

Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Эверест-2023 багийн ахлагч С.Ганхүү Непаль улсын Катманду хотод алхалтын багтай очсон байгаа бөгөөд Монгол Улсын 2 уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан 8К экспидейшн компанитай холбогдож эрэн хайх болон бусад ажлыг координатлаж байгаа юм.

Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нар хамгийн сүүлд өнгөрсөн Ням гаригийн 19.30 цагт дөрөвдүгээр баазаас хөдөлж, Эверестийн оргил руу гарахаасаа өмнө уулын бэлд байрлах төв баазтай радиогоор холбогджээ. Уулчид Даваа гаригийн өглөө оргилд гарахаар төлөвлөж байсан ч төв баазтай дахин холбоо бариагүй. Уулчдын холбооноос сураг гарсан даруйд мэдээлэл өгнө гэдгийг хэлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж