Блинкен украинчуудад рок тоглолт үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.05.16-нд нийтлэгдсэн

Блинкен украинчуудад рок тоглолт үзүүлэв

Блинкен украинчуудад рок тоглолт үзүүлэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Мягмар гаригт Украины нийслэл Киевт гэнэтийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр тэр Киев хотын нэгэн бааранд орон нутгийн "19.99" хамтлагтай хамтран тоглолт үзүүлжээ. Блинкен гитар тоглосон бөгөөд хамтлагийн ахлагч Дмитрий Темни түүнийг сайн тоглосон гэж хэлжээ.

Нейл Янгийн “Rockin’ in the Free World” дууг тоглохоосоо өмнө тэр "Украин цэргүүд, украины ард иргэд хойд зүгт Харьков хотод маш их зовж байна. Гэхдээ та бүхэн мэдэх хэрэгтэй, АНУ та нартай хамт. Дэлхийн ихэнх хэсэг та бүхэнтэй хамт. Тэд зөвхөн чөлөөт Украины төлөө бус чөлөөт ертөнцийн төлөө тэмцэж байна. Чөлөөт ертөнц ч та бүхэнтэй хамт байна" гэж хэлэв.

“Rockin’ in the Free World” нь маш сонирхолтой сонголт байжээ. Уг дууг 1989 онд Берлиний ханыг нурахаас өмнөхөн зохиосон. Тухайн үед эсэргүүцлийн жагсаалаас болоод ЗХУ-д тоглохоор төлөвлөсөн байсан тоглолт нь цуцлагдсаны дараа “Rockin’ in the Free World”-ыг зохиожээ.

Энтони Блинкен дуу хөгжимд дуртай. Тэрбээр 2021 онд "Rolling Stone"-д ярилцлага өгөхдөө "Миний амьдралын салшгүй нэг хэсэг бол дуу хөгжим" гэж хэлж байв. Мөн тэрбээр 2023 оны аравдугаар сард Төрийн департментаас зохион байгуулсан хөгжмийн дипломат арга хэмжээний үеэр Мадди Уотерсын "Hoochie Coochie Man" дууг хамтлагтай дуулж байжээ.

Эх сурвалж: DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж