Газар усны нэр өөрчилсөн дарга нарын хурал дахин хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.16-нд нийтлэгдсэн

Газар усны нэр өөрчилсөн дарга нарын хурал дахин хойшилжээ

Газар усны нэр өөрчилсөн дарга нарын хурал дахин хойшилжээ

Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудын холбогдсон хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.05.16/ 08.30 цагт болохоор товлосон. Гэвч шүүх хурал дахин хойшилжээ. Шалтгаан нь энэ хэрэгт яллагдагчаар татагдсан нэг иргэн нь эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улс руу явсан байгаа тул хойшилжээ. Ингэхдээ тавдугаар сарын 31-ний 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Тус аймгийн 14 албан тушаалтныг хууль бусаар газар орны нэр өөрчилсөн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн, 2020 оноос хойш хэргийг мөрдөн шалгасан байдаг.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудыг шүүх хурлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард /2024.04.25/ товлосон боловч хойшилсон. Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн нэрийг өөрчилж казахаар нэрлэх болсон гэх хэргийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлсэн байдаг. Цагдаагийн байгууллагаас 2020 онд аймгийн ИТХ-ын болон Засаг даргын тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэлийг шалгаж, газар орны нэр өөрчилсөн гэдгийг тогтоосон талаар мэдээлж байв.

Хэрэгт холбогдсон 14 хүнийг Эрүүгийн хуулийн 19.16.1 дэх заалтын "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн" гэх заалтын дагуу яллагдагчаар татсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж