Словакийн ерөнхий сайд Роберт Фико тав буудуулжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.16-нд нийтлэгдсэн

Словакийн ерөнхий сайд Роберт Фико тав буудуулжээ

Словакийн ерөнхий сайд Роберт Фико тав буудуулжээ

Словакийн ерөнхий сайд Роберт Фико Лхагва гаригт /2024.05.15/ засгийн газрын хуралдааны дараа таван удаа буудуулан, амь нас нь аюулд орсныг түүний албан ёсны цахим хуудаснаа мэдэгдэв. Түүнийг Банска Бистрицагийн эмнэлэгт хүргэжээ. Словакийн түргэн тусламжийн алба ослын газар руу нисдэг тэргээр түргэн тусламж илгээсэн байна.

Түүний мэс засал азаар амжилттай болсон гэж Словакийн шадар сайд Томаш Тараба хэллээ. Мэс засал 3-4 цаг үргэлжилсэн.

Албаныхан энэхүү халдлагыг улс төрийн зорилготой гэж үзэж байна. Тодруулбал, гэмт хэрэгтэн ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан халдлагаа төлөвлөсөн нь ингэж үзэх үндэслэл болсныг тус улсын Дотоод хэргийн сайд Матус Сутаж Эсток мэдэгдэв.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин уг халдлагыг аймшигт гэмт хэрэг гэж нэрлэжээ. Тэрбээр Фиког зоригтой хүн гэдгийг мэддэг, тиймээс энэ хүнд үеийг даваад гарна гэж найдаж байна гэжээ.

Роберт Фико Украинд дэмжлэг үзүүлж буй барууныхныг буруутгасан байр суурьтай байсан. Тэрбээр энэ байр сууриа голчлон баримталсан кампанит ажил явуулсны эцэст өнгөрсөн оны аравдугаар сард Словакийн ерөнхий сайдаар гурав дахь удаагаа сонгогдсон. Мөн Украины нацистууд ба фашистууд Путиныг түрэмгийлэл эхлүүлэхээс өөр аргагүй болгож, өдөөн хатгасан гэж мэдэгдэж байв.

Путины холбоотон болох Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай ч Фико сайн харилцаатай. Орбан халдлагын талаар хэлэхдээ "Миний найз, ерөнхий сайд Роберт Фико халдлагад өртсөнд маш их цочирдлоо. Түүнийг хурдан эрүүл болохын төлөө залбирч байна. Түүнийг болон эх орныг нь бурхан ивээг!" гэжээ.

Буудалцаан болсон Хандлова хот нь нийслэл Братиславаас хоёр цаг орчим зайд оршдог. Засгийн газрын албан тушаалтнууд уг уулзалтад зорьж ирсэн байжээ.

Словакийн ерөнхийлөгч Зузана Чапутова энэ талаар цахим хуудсандаа бичихдээ "Би маш их цочирдлоо. Энэ эгзэгтэй мөчийг даваад гарахыг Роберт Фикогоос хүсье" гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж