"Б.Бат-Эрдэнэ, Б.Баттүшиг хоёр ажлаа хийхгүй байна"

"Б.Бат-Эрдэнэ, Б.Баттүшиг хоёр ажлаа хийхгүй байна"

"Б.Бат-Эрдэнэ, Б.Баттүшиг хоёр ажлаа хийхгүй байна"

Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн эсрэг хорооны гишүүн Н.Цогтсайхантай ярилцлаа.


-МОНАДА буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай холбоотой асуудал сүүлийн үед их яригдах боллоо. Та тус байгуулагын удирдах зөвлөлд нь байсан хүн, мэдээлэлтэй байгаа болов уу. Одоо яг ямар асуудал үүсээд байна вэ?

-Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага анх 2007 онд Допингийн эсрэг төв нэртэй байгуулагдсан. Сүүлийн үед үүссэн нөхцөл байдлын шалтгаан ойлгомжтой. Нэгдүгээрт, 2017 онд МОНАДА-г нэр бүхий хүмүүс өөрчлөн байгуулахдаа анх үүсгэн байгуулагчдын тодорхой хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хууль бус баримт бүрдүүлэх замаар Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнийг нь 2023 оны сүүлээр Авилгатай тэмцэх газрын шинжээчид тогтоож, Улсын бүртгэлийн хяналтын байцаагч нар дүгнэлт гарган 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 673 дугаар дүгнэлтээр энэ байгууллагын бүртгэлийг хүчингүй болгосон. 2017 оноос 2023 оны арваннэгдүгээр сар хүртэлх бараг зургаан жилийн 8-9 удаагийн бүртгэлийг хамаарна. Нэрээ солих, тамгаа солих, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, тэргүүн солих гэх мэт 8-9 удаагийн бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэр гарсан.

Би өөрөө иргэний журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт гарган лавлагаа авсан. Хүсэлт гаргасан шалтгааны тухайд нэгдүгээрт 2007 оны үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг нь би. Миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэсэн үг.

Миний эрх ашигт шууд халдсан үйлдэл учир иргэний журмаар хүсэлт гаргасан. 2024 оны дөрөвдүгээр сард Улсын бүртгэлээс хариу авсан. Энэ дүгнэлтийн эсрэг одоогийн МОНАДА гомдол гаргаж, дотоод хяналт шалгалтаараа ороод дөрөвдүгээр сарын 8-ний өдөр өмнөх дүгнэлтээ хэвээр үлдээсэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, гарын үсэг хуурамчаар үйлдсэн, Улсын бүртгэлд бүрдүүлсэн холбогдох материалыг нь "но"-той гэж үзсэн. Товчхондоо өмнөх байцаагчийн дүгнэлтийг хэвээр нь баталсан.

МОНАДА-ийн зүгээс шүүхэд гомдол гаргасан. Хичнээн гомдол гаргасан ч гэсэн байцаагчийн дүгнэлт хүчингүй болоогүй байгаа учир энэ байгууллага эзэнгүй гэж тодорхойлж болно.

-Тэгэхээр МОНАДА-ийн 2007 оны бүрэлдэхүүн хүчинтэй гэсэн үг юм уу?

-Энэ дээр нэг асуудал бий. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа учир 2007 оны бүрэлдэхүүнийг сэргээн бүртгэж, тамга тэмдэг нөхөн олгох боломжгүй. Өмнөх бүрэлдэхүүний эрх нь сэргэсэн боловч тамга тэмдгээ авч чадахгүй байна. Одоогийн бүрэлдэхүүн нь тамга тэмдэгтэй боловч эрхгүй. Ингэж ойлгож болно.

Хуулийн этгээд, аж ахуй нэгжийнхээ хувьд хүчинтэй. Учир нь татан буугдсан гэсэн үг биш. Төлөөлөх эрх бүхий этгээд нь л хүчингүй болсон. Одоо байгаа тэргүүн, өмнөх удирдах бүрэлдэхүүн, МОНАДА гэх нэр, тамга, тэмдэг хууль бус болоод байна.

"ШИНЭ ДОПИНГИЙН ЭСРЭГ ТӨВ БАЙГУУЛАХ ЭСВЭЛ ОЛИМПИЙН ХОРОО АЖЛЫГ НЬ ХИЙХ Л ГАРЦ БАЙНА"

-Нэг чухалт асуулт байгаа нь МОНАДА-ийн 2017 оноос хойш өдийг хүртэл цуглуулсан допингийн шинжилгээний сорьц, түүний хариу хүчинтэй юу? 

-WADA буюу Дэлхийн допингийн эсрэг байгууллагын бүтээсэн "ADAMS" гэж веб суурьтай систем бий. Үүн дээр допингийн шинжилгээний хариу, эмчилгээний зорилгоор чөлөөлөх батламж, допингийн эсрэг сургалт зэрэг бүхий л мэдээлэл байдаг. Энд хандах эрх бүхий нэр, нууц үг гэж бий. Энэ системд оруулсан мэдээлэл, хариу, хийсэн ажил үгүй болно гэж байхгүй. WADA-ийн магадлан итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлсэн хариу шүү дээ.

-Үндэсний бөхийн холбоо явцын шинжилгээ түр хугацаанд авахгүй байгаа. Шалтгаанаа МОНАДА-ийн дотоод асуудалтай холбож тайлбарлаж байна лээ. Тэгвэл наадмаар яах вэ. Эрхгүй байгууллагад бөхчүүдийн допингийн шинжилгээний сорьцыг цуглуулах ажлыг даалгана гэсэн үг үү?

-Бөхчүүд бүгдээрээ биш юм аа гэхэд дийлэнх нь мэдээлэлтэй байгаа. Энэ байгууллагыг эрхгүй гэдгийг мэдэж байгаа гэсэн үг. Бөхчүүд эрх ашгаа хамгаалахын тулд сорьц өгөхөөс татгалзахыг үгүйсгэхгүй. Дээж өгөхөөс татгалзсан тамирчдыг допингийн зөрчил гаргалаа гэж үзэх бас хэцүү. Хэдийгээр дарга нар хүчингүй, үйл ажиллагаа нь хүчинтэй гэх логикийн хувьд зөв. Улсын бүртгэл татан буулгаагүй шүү дээ. Эрх бүхий хүмүүс нь л эрхгүй. Асуудал шийдэгдэх хүртэл Улсын бүртгэл дээр нэмж өөрчлөлт хийх боломжгүй гэсэн. Хуулиндаа хориглосон. Допингийн эсрэг байгууллагын одоогийн удирдлага хүчингүй, эрхгүй. Улсын бүртгэл дээр бүртгэл нь байхгүй.

-Наадмаас өмнө цэгцрэхгүй нь тодорхой юм байна. Тэгэхээр одоо ямар гарц, гаргалгаа байна вэ. Бөхчүүдийн сорьцыг хэн цуглуулж, хэн лаборатори руу илгээнэ гэсэн үг вэ?

-Монгол Улс дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрийг дэмжиж, ЮНЕСКО-ийн допингийн эсрэг конвенцид 2007 онд нэгдсэн. Бид дэлхийн допингийн эсрэг дүрмийг зөвшөөрөхөөс өөр зохицуулалт үгүй. Энэ дүрмэн дээр

"Хэрэв допингийн эсрэг байгууллага байхгүй тохиолдолд үндэсний олимпийн хороо энэ байгууллагын үүргийг гүйцэтгэнэ" гэх утгатай заалт бий. Байгуулах тохиолдолд Засгийн газар нь Үндэсний олимпийн хороондоо дэмжлэг үзүүлж ажиллана гэх зохицуулалт бий.

Одоо миний ажигласнаар хоёр л гарц байна. Нэгдүгээрт, Үндэсний олимпийн хороо дэлхийн допингийн эсрэг дүрмээр хэрэгжүүлсэн үүргээ биелүүлэн эрхээ эдэлж, цоо шинэ Допингийн эсрэг байгууллага байгуулах. Үүнийгээ итгэмжилж, олон улсад мэдэгдэх. Энэ бол минийхээр хамгийн хурдан гарц. "Манайх ийм асуудалтай болсон учир энэ байгууллагад допингийн асуудлыг итгэмжилж чадахгүй" гээд талуудтайгаа ярьж байгаад шинээр байгууллага байгуулснаа олон улсдаа мэдэгдэнэ.

Хоёрдугаарт, Үндэсний олимпийн хороо өөрөө допингийн эсрэг байгууллагын үүргийг гүйцэтгэж, ажлыг нь хийх. Ийм л хоёр гарц байна.

"Б.БАТТҮШИГ СПОРТЫГ ӨӨРТӨӨ АШИГЛАЖ, Б.БАТ-ЭРДЭНЭ БУЦАХ ХҮНД ҮНЭЭ ТУГАЛ ХАМААГҮЙ ГЭЖ ХАНДАЖ БАЙНА"

-Монголын үндэсний олимпийн хорооны зүгээс өнгөрсөн жил допингийн асуудал манайд хамаарахгүй гэх утгатай мэдэгдлийг гаргасан. Та харсан уу?

-Харсан. Харин ч хамгийн их хамаатай. Дэлхийн допингийн эсрэг дүрмээр допингийн эсрэг тэмцэлд хамгийн чухал , тэр бүү хэл улс орондоо допингийн эсрэг байгууллагыг үүсгэн байгуулах үүрэгтэй байгууллага нь үндэсний олимпийн хороо. Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг хөдлөхгүй байгаа. Яагаад хөдлөхгүй байгааг нь би сайн ойлгоогүй. Үндэсний олимпийн хороо ажлаа хийгээч. Тэр тусмаа Б.Баттүшиг бол Олон улсын олимпийн хорооны гишүүн. Гишүүний нэг том үүрэг нь тухайн улсдаа цэвэр спортыг бий болгохын төлөө хүчин зүтгэдэг байх гэж би ойлгодог. Яг юунаас шийрэгнээд байдаг юм, юу хүлээгээд байдаг юм. Энэ их ойлгомжгүй. Спортыг өөртөө ашиглаад байна уу гэж би харддаг. Дүрмээр Олимпийн хороо үүрэг хүлээж байгаа. Манайд байгаа Олимпийн хорооны удирдлагууд ажлаа хийхгүй л байна.

-Үүн дээр Спортын асуудал хариуцсан сайд Б.Бат-Эрдэнийг мөн дурдах хэрэгтэй байх. Салбарт нь допингийн асуудал үүссэн хэдий ч анхаарал тавьж байгаа харагдахгүй юм? 

-Сонгууль дөхөөд ч тэр үү Б.Бат-Эрдэнэ сайд спортын салбарын ажилд оролцохгүй байгаад нь хувийн зүгээсээ харамсч байна. Допингийн эсрэг ажил бол спортын салбарт байх ёстой хамгийн чухал зүйлүүдийн нэг. Үүнд ерөөсөө анхаарал тавихгүй байгаад нь гайхаж байна. Телевизийн мэдээ харахаар л сонгуулийн сурталчилгаа хийгээд хөдөөгөөр явж байх шиг. Угтаа спортын асуудал сайдын хувьд тун амархан. Олон улсад дипломат зуучлал гэж ойлголт бий. Муудалцаад байгаа хоёрыг улс нь зуучлаад хэлэлцээрийн ширээний ард суудаг. Түүн шиг Олимпийн хороо, Паралимпийн хороог дуудаад "Энэ байгууллагаа цэгцэл. Ингэж шинэчлэн байгуулъя" гэх л хэрэгтэй.

Нөгөө талаасаа "Буцах хүнд үнээ тугал хамаагүй" гэдэг. Аварга сайд маань яг энэ үг шиг хандлага гаргаад байна уу даа. Ийм л хандлага надад мэдрэгдэж байна.

Б.Бат-Эрдэнэ, Б.Баттүшиг хоёр ажлаа хийгээч. Мөн Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороо маш анхааралтай ажиллах хэрэгтэй. Хүчингүй, эрхгүй хүмүүстэй гэрээ байгуулвал асуудалд орох эрсдэл байгаа шүү.

"БӨХЧҮҮД ТОМ ЦОЛ, ӨНДӨР ДАВАА ГОРИЛЖ БАЙГАА БОЛ ДҮРЭМ ЗӨРЧИХГҮЙ Л БАЙ, ӨӨР СОНГОЛТГҮЙ"

-Спортын арбитрын шийдвэрийг үндэсний бөхийн холбоо дагах ёстой юу. Сая хоёр бөхийн барилдах эрхийг сэргээтэл МОНАДА-ийн зүгээс барилдах эрхгүй бөхчүүдийг барилдууллаа гэсэн байна лээ. Үндэсний допингийн эсрэг журмам дээр яг юу гэж заасан байдаг юм бэ?

-Үндэсний бөхийн холбоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа спорт холбооны хувьд WADA-ийн баталсан дэлхийн допингийн эсрэг дүрэм, түүний дагаж баталсан үндэсний допингийн эсрэг дүрэм, түүнээс гарсан шийдвэрийг дагах үүрэгтэй. Энэ бол бөхийн холбооны зөв. Нөгөө талаасаа үндэсний дүрэм 2022 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан.

Гэтэл допингийн эсрэг үндэсний дүрмийг боловсруулах ажлын хэсэг 2021 оны арваннэгдүгээр сард тухайн үеийн Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын тушаалаар байгуулагдахад МОНАДА, түүний ерөнхийлөгч Ж.Хатанбаатар гэдэг хүн энэ ажлын хэсэгт орохгүй гэсэн албан тоотыг өгсөн байдаг юм.

Өөрсдөө мэргэжлийн байгууллага атлаа албан ёсоор татгалзсан. Үндэсний дүрэм батлагдсаны дараа жаахан хүүхэд шиг элдвийн юм ярих утгагүй байна. Одоо үүсээд буй нөхцөл байдлын хувьд энэ байгууллага ямар нэгэн албан бичгийг аль нэгэн спорт холбоонд өгөх эрхгүй. Үндэсний допингийн эсрэг дүрмийн 7.3 дээр тэмцээний бус шинжилгээний үр дүнгийн удирдлагыг санаачлага гаргасан байгууллага хариуцна гэж заасан байдаг. Тиймээс Ц.Мөнхбаяр, П.Өсөхбаяр хоёр тэмцээний бус үед дээж өгсөн. Дүрмийн заалтаа дагахаар Үндэсний бөхийн холбоо үр дүнгийн удирдлагыг тооцох нь зүйн хэрэг. Харамсалтай нь, үүнийгээ олон улсад стандарттай нийцүүлж чадаагүйгээсээ болж, ийм асуудал үүссэн.

Нөгөө талаасаа Спортын арбитр тухайн үед үйлчилж байсан дүрмийн дагуу гомдлынх нь хүрээнд шийдвэр гаргасан. Ямар ч шийдвэр гарсан бөхийн холбоо мөрдөх л ёстой.

-Удахгүй наадам болно. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо хэнтэй хамтран ажиллахаа сайтар бодохгүй бол наадмын дараагаас допингийн хариуг эсэргүүцсэн М.Бадарчийнх шиг гомдлууд ар араасаа гарна гэж ойлголоо?

-Тийм. Гэхдээ наадмын дараагаас биш наадмын өмнө, наадмын өдөр ч маргаан үүсэх эрсдэлтэй. Ихэнх бөхчүүд одоогийн МОНАДА-г төлөөлөх эрхгүй гэдгийг мэдэж байгаа.

Наадмын өмнө, эсвэл наадмын өдөр "Бид нар энэ байгууллагад сорьцоо өгөхгүй. Яаж итгэх юм бэ?" гэвэл Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороо юу гэж хариулах вэ.

Хоёрдугаарт, мэдээж үйл ажиллагаа нь хүчинтэй. Гэтэл удирдлагууд асуудалтай. Тэр аж ахуй нэгжийн тамга барьж байгаа этгээд хүчингүй, тамга нь хүчингүй болохоор яаж эрх зүйн чадамжтай гэрээ болох юм бэ. Эрх зүйн чадамжгүй гэрээний хүрээнд мөнгө өгч, авна гэдэг байж болохгүй асуудал. Дэлхийн допингийн эсрэг дүрмээр яг энэ асуудлыг тооцоолоод гаргалгааг нь заачихсан. Допингийн эсрэг байгууллага байхгүй бол Үндэсний олимпийн хороо энэ байгууллагын үүргийг гүйцэтгэнэ. Тэгэхээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо асуудалд орохгүй байхыг хүсвэл Үндэсний олимпийн хороотой л гэрээ хийхээс өөр аргагүй. Тэгвэл асуудалгүй явна. Харин М.Бадарчийнх шиг асуудал гарвал Үндэсний олимпийн хороо дуудагдана. Учир нь тэд сорьц цуглуулсан. Энэ эрсдэл бүхнээ тооцоолоод Үндэсний олимпийн хороо ажлаа хийгээч. Б.Бат-Эрдэнэ сайд, түүний ажлын албаны дарга Э.Тэмүүжин нар дүрмэнд гарын үсэг зурагч нар буюу Олимпийн хороо, Паралимпийн хороотой хамтран Допингийн эсрэг байгууллагаа цэгцтэйхэн шиг байгуулаач. Уг нь нэг гарын үсэг зурагчийн нэг нь допингийн эсрэг байгууллага юм. Монголын хувьд боломжгүй болчихлоо.

Наадам боллоо. Асуудал нэгээр тогтохгүй үүсч магадгүй.

-Тэгвэл бөхчүүд яах хэрэгтэй вэ?

-Бөхчүүддээ уриалахад Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.1 дээр биедээ хориглосон бодис шингээхгүй байх нь тамирчны үүрэг мөн гэж заасан байдаг. Хэрвээ чи наадамд барилдаж, том цол, өндөр даваа горилж байгаа бол дүрэм зөрчих эсэхээ одооноос сайн бодоорой. Дараа нь чамд ухрах газар байхгүй шүү. Үнэхээр эрүүл мэндийн шалтгаанаар хориглосон бодис хэрэглэх гэж байгаа бол зохих ёсоор зөвшөөрлийг нь аваарай. Харамсалтай нь, зөвшөөрөл дээр тамга дарж, гарын үсэг зурах этгээд нь хүчингүй. Тэгэхээр Олимпийн хороо маш хурдан арга хэмжээ аваач. Би мэргэжилтнийхээ хувиар дахин дахин давтаж хэлье. Сайд Б.Бат-Эрдэнэ ганцхан өдөр сонгуулийн сурталчилгаанаас завсарлага аваад талуудыг ширээний ард суулгаач. Энэ бол нэг, хоёр тамирчны эрх ашиг гэхээсээ илүүтэйгээр нийт Монголын спортод нөлөөлөх асуудал шүү.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо гэрээ байгуулахдаа бодолтой байгаарай. Би бол Хууль зүйн яамыг нөхцөл байдлыг мэдээгүй эсвэл мэдэхгүй байна гэж бодохгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар бол тус яамны харьяа агентлаг. Дараа нь асуудал үүсгэхгүйн тулд анхнаасаа зөв яваарай л гэж зөвлөх байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-05-16 202.126.94.118

Хүний мууд дурлах тусам өөрийн чинь булай булхай хоёр л гарч ирнэ дээ. Тиймээс ух ух өөрийгөө сайн ух илчил

Avatar

BrittanyMitchell 2024-05-16 109.248.49.164

Харуулах боломжгүй.

Avatar

LeahPrice 2024-05-16 188.130.136.200

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLopez 2024-05-16 5.183.130.242

Харуулах боломжгүй.

Avatar

SarahWright 2024-05-16 109.248.15.154

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMarie 2024-05-16 46.8.222.154

Харуулах боломжгүй.

Avatar

ElisHernandez 2024-05-16 194.34.248.2

Харуулах боломжгүй.

Avatar

NormaSanchez 2024-05-16 188.130.128.146

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWebster 2024-05-16 188.130.189.167

Харуулах боломжгүй.

Avatar

SarahMoon 2024-05-16 45.15.73.105

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenAllen 2024-05-16 5.183.130.121

Харуулах боломжгүй.

Avatar

JanMariana 2024-05-16 213.226.101.56

Харуулах боломжгүй.

Avatar

GinaRivas 2024-05-16 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyDuncan 2024-05-16 109.248.129.30

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaSmith 2024-05-16 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaRobinson 2024-05-16 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

TinaThibodeaux 2024-05-16 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineSantos 2024-05-16 188.130.129.18

Харуулах боломжгүй.

Avatar

BiancaWaterman 2024-05-16 95.182.127.238

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-16 103.212.119.241

спортын нөхдүүдийг их хуралд гишүүнээр сонгох шаардлага алга сонгочид оо

Avatar

PatriciaCook 2024-05-16 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

ShelleyKurtz 2024-05-16 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

LourdesHamilton 2024-05-16 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalJones 2024-05-16 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaAbney 2024-05-16 188.130.188.128

Харуулах боломжгүй.

Avatar

KathyVega 2024-05-16 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

DawnMoss 2024-05-16 94.158.190.151

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWhite 2024-05-16 185.181.245.74

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaBurns 2024-05-16 109.248.54.183

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWing 2024-05-16 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-16 203.91.115.39

Цогтсайхан Допингийн Холбооны ерөнхийлөгч болбол манай тамирчид олимпод орно бас азтай буруутангууд асуудалгүй барилдах юмуу?

Avatar

Нэргүй 2024-05-16 202.126.91.166

za ter harav uu,huuli bus baiguullaga udirdlagatai I'm humuus avilga avch budilaan hutgah ni todorhoi

Avatar

Бөх 2024-05-16 203.91.115.39

Нөгөө 16 бөхөө яриая хамаа. Хэн хэн 2023 онд хахууль өгч допингоо аргалсан юм бэ?

Avatar

Нэргүй 2024-05-16 202.179.25.155

Наадмаар сур харвааны 8,9 д ч орсон бил үү хүний асуудлыг бол мөн ч хурдан шийддэг юм билээ

Avatar

Нэргүй 2024-05-16 124.158.109.152

Мангуу Б.Батэрдэнийг хурдхан зайлуулах нь зөв. Шал тэнэг гар юм билээ гэж бөхчүүд нь өөрсдөө ярьдаг.

Avatar

Иргэн 2024-05-16 66.181.161.19

Цогтсайхан чамайг Бадарчаас 50 сая, Оюунболдоос 15 сая төгрөг авсанг мэднэ шүү.

Avatar

ЭНХЭЭ 2024-05-16 202.21.111.85

МОНАДАГИЙН ЛАЛРУУД ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ШДЭЭ, ӨЧНӨӨН ЖИЛ ШИНЖИЛГЭЭГ БУДЛИУЛЖ ХАХУУЛИАР САМАРЛАА

Avatar

Зочин 2024-05-16 59.153.115.41

Сайхан хүчээ үзээч. 2 их аварга шиг барилдаж чадахгүй бол болимоор юм. Допинг хэрэглэж байхаар битгий барилд шалгуулна түүнд нь бас бөөн мөнгө төлдөг биз. Үзээд байх сонирхол залуучуудад байхаа больсон дөө. Тэр сайхан бөх гэх хүн алга. Дараа нь хэрүүл допинг мөнгө өгч чансаагаа ахиулсан гээд ядаргаатай заваан бөхчүүд

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.191.253

Ажилдаа санаачлагатай жэнхэнэ эзэн болсон хүнл хэрэгтэй. Зүгээр суусан суудлын бөглөөсүүд бол тухайн салбарын ажлын саад түгжээ л болж шийдвэр хүлээсэн түгжрэл үүсгэдэг.

Avatar

Чухал 2024-05-16 103.212.119.150

Чухал асуудал хөнджээ. Үнэхээр шоумэн Б. Бат-Эрдэнэ, Б. Баттүшиг нар ажлаа хийгээч!

Avatar

Нэргүй 2024-05-16 202.9.47.28

Б.Батэрдэнэ ажил хийдэг хүн биш шүү. Өлөн поп гар.

Avatar

Зочин 2024-05-16 139.5.217.242

ЯМАРЧ БАЙСАН ХУЛГАЙЧ БАДАРЧИЙН ЦОЛЫГ ХУРААЖ ХОХИРСОН БӨХЧҮҮДИЙН ЦОЛЫГ ӨГЧ ШУДАРГА ҮНЭНИЙГ ТОГТООЖ АСУУДЛЫГ ЦЭГЦЭЛЖ БАЙЖ ДАРААГИЙН АСУУДЛАА ЯРИАРАЙ!!

Avatar

lhvaga 2024-05-16 103.161.242.72

ene neg tulug icheesei yu yarij bgaagaa er ni meddiimuu buzariin bandi shvv

Avatar

Нэргүй 2024-05-16 202.126.91.166

Chi neree soliod neg hayagnaas baahan comment bicjdeg troll bn

Avatar

lhavga 2024-05-16 103.161.242.72

ene badarchaas mungu avsan gsen zawaan zipad badarch ta2 oos bolj olon aaviin hvvhdvvd hohirch bgaa shvv lagai mine

Avatar

bold 2024-05-16 103.161.242.72

tsogtsaikhan chi l z**l dhvv buzariin guluguuu chmar dutaw gej shees mine

Avatar

Далхаа 2024-05-16 202.21.111.13

Чи тэгээд юу хийж гийгүүлсэн хүн бэ.Худлаа бүлтрээд.

Avatar

зочин 2024-05-16 66.181.167.4

Бат-Эрдэнэ бол угаасаа тодорхой, ажил хийх хүсэл, чадвар аль аль нь энэ хүнд байхгүй ш дээ, энэ тохиолдолд бол өөрөө цаагуураа допинг талын том төлөөлөл болсон хүн хөдөлж өгөхгүй нь бүр ч ойлгомжтой ш дээ, а.сүхбатыг допингийн загалмайлсан эцэг гээд байдаг ч жинхэнэ загалмайлсан эцэг нь бат-эрдэнэ байх магадлал маш өндөр шүү, энэ допинг гээч саяханаас илэрч яригддаг болсноос биш үндэсний бөхөд байхын хувьд бол бүр нэлээн дээрээс байсан эд байх оо

Avatar

Нэр 2024-05-16 66.181.161.19

Цогтсайхан чи одоо боль боль. Чи л дарга болохгүй бол болохгүй бну?

Avatar

Зөв 2024-05-16 103.212.119.150

Зөв асуудал хөндөж байгаа хүн

Avatar

Нэргүй 2024-05-16 172.58.209.145

Баттүшиг бол угаасаа сулхан хүэ. Эцгийн нэр нөлөө, түлхээс, мөнгөөр л явж байгаа хүн. Монголын төлөө, за тэгээд үхгэлж мөнгө гуйж өлөн явдаг тамирчдын төлөө зүтгэх сэтгэл , чадал, чансаа ч байхгүй. Эргүү аваргыг бол яриад ч хэрэггүй. Үе нь өнгөрсөн. Улс төрд байтугай наадмын нэгийн давааг ч барахгүй биз

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.161.145

Ба аварга хийе гээд ч мэдлэг чадвар хүрэхгүй зүгээр л поп хүншүүдээ дугуйгаа унаад буузаа чимхээд инээд алдаад гар бариад яваад байж бол сайн чадна

Avatar

Нэргүй 2024-05-16 66.181.161.200

Одоо энэ баастай арслангийнхаа цолыг хураачих аа. Юүхэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж