"Монголын Мистер"-ийн шүүлтээс болж, Т.Батнасан мистер танхайрчээ

Хуучирсан мэдээ: 2024.05.15-нд нийтлэгдсэн

"Монголын Мистер"-ийн шүүлтээс болж, Т.Батнасан мистер танхайрчээ

"Монголын Мистер"-ийн шүүлтээс болж, Т.Батнасан мистер танхайрчээ
зүүн гар талаас Т.Батнасан, Э.Ганзориг, Б.Хэрлэн

Монголын бодибилдинг фитнесийн холбоо өнгөрсөн Баасан гаригт "Монголын Мистер 2024" 33 дахь удаагийн бодибилдинг фитнесийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. . Бодибилдинг ангиллын үнэмлэхүй аваргаар ОУХМ, "IFBB Pro" Б.Хэрлэн тодорч "Монголын Мистер “ цолыг хүртсэн. Харин бикини модель ангиллын үнэмлэхүй аваргаар ОУХМ, дэлхийн аварга Н.Дашболдцэцэг, эрэгтэй спорт модель ангиллын үнэмлэхүй аваргаар "NPC Worldwide Pro qualifier" тэмцээний ялагч О.Тэмүүлэн нар тус тус тодорсон аж.

Гэтэл тэмцээний дараа шүүлттэй холбоотой асуудал үүсчээ. Тамирчид, үзэгчдийн зүгээс ч тэмцээний дараа энэ талаар ил тод үзэл бодлоо илэрхийлж, эсэргүүцлээ илэрхийлсэн аж. Тэгвэл Монголын мистер Т.Батнасан шүүлтнээс үүдэлтэй гомдлоо зүй бусаар гаргаж, шүүгч нарыг дарамталж, биед нь халдаж, зодож танхайрсан хэрэг гарсан гэнэ. Энэ талаар Монголын бодибилдинг фитнесийн холбооноос мэдэгдэл гаргаж, Т.Батнасангийн гадаад, дотоодын тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасч, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас гадна хар тамхитай тэмцэх хэлтэст ханджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХахаХаха
14
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж