Испаний Bunol хотын иргэд жил бvрийн 8-р сард улаан лоолиор тулалддаг 45 фото

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Испаний Bunol хотын иргэд жил бvрийн 8-р сард улаан лоолиор тулалддаг 45 фото

Испаний
Valencia мужид байрлах Bunol хотынхон жил бvрийн 8-р сарын сvvлийн
лхагва гаригт "La Tomatina" хэмээх фестивалийг тэмдэглэн єнгєрvvлдэг
ажээ. Bunol хотын иргэд яг нэг цагийн турш хотынхоо гудамжинд хэдэн тонн
улаан лоолиор шидэлцэж, тулалддаг байна. Долоо хоногийн турш vргэлжлэх
энэ фестиваль дуу хєгжим, баярын жагсаал, бvжиг, галын наадмаас
бvрдэхээс гадна фестивальд оролцогчид paella хэмээх vндэсний зоог хийх
тэмцээнд оролцдог. Фестивалийн бас нэг уламжлал бол эмэгтэйчvvд нь дан
цагаан хувцас ємсєж, харин эрчvvд нь цээж нvцгэн байдаг явдал юм. 1945
оноос эхлэн тогтмол бишээр тэмдэглэж байсан энэ фестивалийг 1952 оныг
хvртэл албан ёсны баяр болгоогvй байжээ. Энэхvv фестивалийг vзэж
сонирхохоор Bunol хотод жил бvр 20.000-50.000 орчим жуулчид хvрэлцэн
ирдэг байна. Фестивальд 150.000 орчим ширхэг хэт боловсорсон улаан лооль
хэрэглэдэг ба улаан лоолийн тулааны vеэр тохиох бохир заваан байдлаас
сэргийлэх vvднээс гудамжаар байрлах дэлгvvрvvдийн эзэд дэлгvvрийнхээ
нvvрэн талыг аварга том хуванцараар бvрдэг ажээ. Энэ жилийн "La
Tomatina" фестиваль єнгєрєгч 8-р сарын 25-ны єдєр тохиосон байна.
үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж