Сувилагч тусгай мэргэжилтнүүдийн дунд “Шинэ санаа-2024” өдөрлөг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2024.05.15-нд нийтлэгдсэн

Сувилагч тусгай мэргэжилтнүүдийн дунд “Шинэ санаа-2024” өдөрлөг зохион байгуулав

Сувилагч тусгай мэргэжилтнүүдийн дунд “Шинэ санаа-2024” өдөрлөг зохион байгуулав

Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр тохиодог Олон улсын сувилагчдын өдрийг угтан өнгөрсөн тавдугаар сарын 7-ны өдөр тус эмнэлгийн Сувилахуйн албанаас өөрийн эмнэлгээс гадаадын өндөр хөгжилтэй улс оронд урт богино хугацаагаар сургалтад хамрагдсан нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ сувилахуйн шинжлэх ухааны чиглэлээр сурч мэдсэн шинэ арга технологи, мэдлэг ур чадварыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд  “Шинэ санаа – 2024” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт тус эмнэлгийн зүрх судасны болон мэдрэлийн мэс засал, зүрх судлал, зүрхний шигдээс, дүрс оношилгооны мэргэжлийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд гадаад сургалтын хугацаанд шинээр сурч мэдсэн сувилахуйн арга технологи болон өөрсдийн сувилахуйн тусламж үйлчилгээнд санаачлан ашиглаж байгаа 20 гаруй шинэ санаа бүтээлүүдээ танилцуулж, гадаад сургалтад хамрагдсан тайлангаа танилцууллаа.

Мөн гадаад сургалтад хамрагдсан нийт 35 сувилагч, тусгай мэргэжилтэн оролцож, хойшид гадаадын өндөр хөгжилтэй улс орны сувилахуйн арга туршлагыг өөрийн эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлогт тохируулан нэвтрүүлэхтэй холбоотой санал санаачлагыг байгууллага хамт олны дунд хөхүүлэн дэмжих, сургалтын үр дүнг тайлагнах арга хэлбэрийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, туршлага солилцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж