Тэрбээр авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, гадаад улс руу оргон зайлсан этгээд болон гадаад руу хууль бусаар шилжүүлсэн хөрөнгийг буцаан авчрах чиглэлээр ажиллаж байгааг сайшаалаа. Цаашид улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, өөрсдөө бусдад худалдагдахын эсрэг байхыг онцгойлон захилаа.
Мөн авлигын гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд тохирох ял шийтгэлийг оногдуулж байх нь шударга ёсны зарчим гэж үздэгээ хэлэв.
Авлигатай бүх нийтээр хамтран тэмцэх, шударга бус үйлдлийн эсрэг иргэд шүгэл үлээх боломж бүрдүүлэх, авлигыг илчлэх хүсэлтэй иргэдээ төр нь хамгаалдаг тогтолцоо бий болгох нь чухал гэв.
Авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын арга барилаа өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлага байгааг хэллээ. Цаашид хуулиа чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээ дээдлэн, шударгаар ажиллаж буй комиссаруудыг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.
Авлигатай тэмцэх газар өнгөрсөн 15 жилийн хугацаанд 10,600 гаруй эрүүгийн хэргийг шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хоёр их наяд 800 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 2021, 2022 онд гадаадын орнуудаас 12 сая гаруй ам.долларын хөрөнгийг буцаан авчирч, улсын орлого болгосон байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Хөтөлийн “Цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хувьчлал, олны дунд “Дубайн гэрээ, ”Нүүрсний”, “Ногоон автобусны” гэгдсэн, их наядаар тоологдох хохиролтой хэргүүдийг хууль сахиулах бусад байгууллагатай хамтран шийдвэрлэснийг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танилцууллаа.
Тухайлбал Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалган 1.6 их наяд төгрөгийн хохирлыг барагдуулж, тус банкны 500 сая ам.доллар, Самурай бондын 30 тэрбум иений өр хугацаандаа төлөгдөх нөхцөл бүрдүүлжээ.Авлигатай тэмцэх газар цаашид шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгох, хууль засагладаг зарчмыг хэвшүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц үйл ажиллагаатай байгууллага болох зорилт тавьсан байна.
LeahPrice 2024-05-15 188.130.136.200
Харуулах боломжгүй.
SusanLopez 2024-05-15 5.183.130.242
Харуулах боломжгүй.
SarahWright 2024-05-15 109.248.15.154
Харуулах боломжгүй.
JenniferMarie 2024-05-15 46.8.222.154
Харуулах боломжгүй.
ElisHernandez 2024-05-15 194.34.248.2
Харуулах боломжгүй.
NormaSanchez 2024-05-15 188.130.128.146
Харуулах боломжгүй.
TiffanyWebster 2024-05-15 188.130.189.167
Харуулах боломжгүй.
SarahMoon 2024-05-15 45.15.73.105
Харуулах боломжгүй.
LaurenAllen 2024-05-15 5.183.130.121
Харуулах боломжгүй.
JanMariana 2024-05-15 213.226.101.56
Харуулах боломжгүй.
GinaRivas 2024-05-15 46.8.213.113
Харуулах боломжгүй.
TiffanyDuncan 2024-05-15 109.248.129.30
Харуулах боломжгүй.
TeresaSmith 2024-05-15 185.181.246.101
Харуулах боломжгүй.
FeliciaRobinson 2024-05-15 46.8.212.167
Харуулах боломжгүй.
TinaThibodeaux 2024-05-15 46.8.222.201
Харуулах боломжгүй.
ChristineSantos 2024-05-15 188.130.129.18
Харуулах боломжгүй.
BiancaWaterman 2024-05-15 95.182.127.238
Харуулах боломжгүй.
PatriciaCook 2024-05-15 109.248.204.81
Харуулах боломжгүй.
ShelleyKurtz 2024-05-15 45.11.21.12
Харуулах боломжгүй.
LourdesHamilton 2024-05-15 194.35.113.55
Харуулах боломжгүй.
CrystalJones 2024-05-15 188.130.128.149
Харуулах боломжгүй.
YolandaAbney 2024-05-15 188.130.188.128
Харуулах боломжгүй.
KathyVega 2024-05-15 46.8.213.113
Харуулах боломжгүй.
DawnMoss 2024-05-15 94.158.190.151
Харуулах боломжгүй.
AshleyWhite 2024-05-15 185.181.245.74
Харуулах боломжгүй.
MirandaBurns 2024-05-15 109.248.54.183
Харуулах боломжгүй.
TiffanyWing 2024-05-15 188.130.218.232
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-15 103.212.117.82
Өөрөө ингэж хэлэхдээ ичихгүй бн даа.
Нэргүй 2024-05-15 82.132.230.155
энэ юу вэ? Хэзээ ,хэн, хаана, яах гэж хэлсэн үг вэ ? Тэрээр гэж Хүрэлсүх ерөнхийлөгч үү…. тэгвэл тэр мэнгэтэй мэнггүй чухал царайлсан залуус хэнбэ?хаана байгаа юм бэ ? ямар нэг буяны арга хэмжээн дээр байгаа мэт их л нухацтай царайтай байцгаана даа
Нэргүй 2024-05-15 103.212.116.181
Дүр эсгэж шударга дүрд тоглохоо болчих Данх чинь бас