Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүсэлтээ өгсөн байна. Тиймээс нийслэлийн МАН-ын Бага хурал Бямба гаригт хуралдаж, түүнийг чөлөөлж, оронд нь Хотын дарга Х.Нямбаатарыг томилохоор тохирсон гэх мэдээлэл байна.
Хотын даргаар ажиллаж байсан С.Батболдоос 2018 оны есдүгээр сард Д.Сумъяабазар нийслэлийн намын хорооны даргын суудлыг авч байв. Үүний дараа 2020 онд нийслэлийн намаа удирдаж, сонгуульд ялалт байгуулсан бөгөөд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь энэ юм. Ингээд УИХ-д сонгогдсоныхоо дараа гишүүнээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзэж, Хотын дарга болсон.
Харин өнгөрсөн 2022 оны нэгдүгээр сард Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын хорооны даргаар улиран сонгогдож байсан бөгөөд ийнхүү тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон байна.
Хотын дарга Д.Сумъяабазар ногоон автобусны хэргээс болж, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, түүний оронд Х.Нямбаатар томилогдсон юм. Хотын даргаасаа огцорсны дараа нийслэлийн МАН-ын даргын ажлаа өгөх эсэх нь эргэлзээтэй байсан бөгөөд Д.Сумъяабазар 2024 оны УИХ-ын сонгуульд нийслэлийн намаа өөрөө удирдаж орно гэдгээ хэвлэлээр мэдэгдэж байсан ч ийнхүү нөхцөл байдал өөрчлөгдөж, сонгуулийн өмнө ажлаа өгөхөөр болжээ.
Сануулахад, УИХ-ын түр хорооноос ногоон автобусны сонсголыг тавдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд товлоод байгаа юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ