НЭМЭЛТ:
Монголын уулчдын үндэсний холбооноос мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Өнөө шөнө эрэн хайх багийн шерпа нар дээшээ өгсөж үүрээр зүүн оргилд хүрэх төлөвлөгөөтэй байна" гэв.
Дэлхийн дээвэр Эверестийн оргилыг зорьсон хоёр монгол уулчин 8000 метрийн өндөрт сураггүй алга болсон тухай мэдээ өчигдөр/2024.05.14/ цацагдсан. Тэгвэл Монголын Уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Эверест-2023 багийн ахлагч С.Ганхүү Непал улсын Катманду хотод алхалтын багтай очсон байгаа билээ. Тэд хоёр уулчин алга болсонтой холбоотойгоор тэдний үйлчилгээ авсан 8К экспидейшн компанитай холбогдож эрэн хайх болон бусад ажлыг координатлаж байна.
Багийн гурав дахь гишүүний биеийн байдал сайн бөгөөд одоогоор үндсэн отогт байгаа аж. Харин алга болсон хоёр уулчин гуравдугаар кемпээс дээш 2, 2 хүчилтөрөгчтэй өгссөн байна.
Тавдугаар сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м дтд орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээлэл өгчээ. Тухайн өдрийн үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м дтд орчмоос салхинд хөөгдөн буцсан байна. Таамаглалаар хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил хоёрын дунд киллари хананы орчимд ямар нэг байдлаар үлдсэн гэж тооцоолж байна.
Дөрөвдүгээр кемпээс бүх уулчин, шерпа нарыг буулгаж, 3, 2 дугаар кемпээр байрлуулжээ. Эрэн хайх багийн дөрвөн шерпа мөн гуравдугаар кемп дээр бууж ирсэн гэсэн мэдээтэй байна.
Холбоотой мэдээ