"Сандраад байгаа хүмүүс бэлтгэлээ сайн хангаад хоцролгүй ирээрэй"

Хуучирсан мэдээ: 2024.05.15-нд нийтлэгдсэн

"Сандраад байгаа хүмүүс бэлтгэлээ сайн хангаад хоцролгүй ирээрэй"

"Сандраад байгаа хүмүүс бэлтгэлээ сайн хангаад хоцролгүй ирээрэй"

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Сүүлийн үед УИХ-ын чуулган бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсангүй. Энэ долоо хоногт хуралдах уу?

-Энэ долоо хоногт гишүүд тайлангаа тавих хуулийн хугацаа дуусгавар болсон учраас хуралдах байх.

-Таныг тойргоороо явахдаа нисдэг тэрэг хөлөглөсөн талаар цахим орчинд бичлэг тарсан. Зардал нь хэдэн төгрөг болсон бэ?

-Зардал нь хэдэн төгрөг болсон талаар мэдэхгүй. Бензинийг нь хийгээд явсан. Гэхдээ энэ зардлаа өөрөөсөө гаргасан. Хамгийн гол нь татвар төлөгчдийн мөнгийг зарцуулаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Алслагдсан аймаг, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар Засгийн газраас бодлого гаргасан. Тэр дундаа баруун аймгийн байгалийн сайхан, түүх дурсгалын газруудыг зорьж очих иргэдийн тоо өсч байна. Гэсэн хэдий ч бодит байдал дээр жуулчдаас эдийн засагт орох үр өгөөж бага байгаа. Ихэнх нь үүргэвчтэй жуулчид ирдэг. Цаашид ийм байдлаараа байвал хөдөө орон нутагт аялал жуулчлал хийгээд буцсан жуулчдын үлдээсэн мөнгөөр тарьсан хогийг цэвэрлэж ч хүрэхгүй мөнгө үлдээж байгаа шүү дээ. Угтаа 100 ам.долларын хөрөнгө оруулаад, түүгээр нь баас шээсийг нь цэвэрлэж хүрдэггүй жуулчид хүлээж авах хэрэггүй. Эдийн засагт өндөр үр өгөөж өгдөг өндөр зэрэглэлийн, мөнгөтэй, боломжтой 10-20 мянган ам.доллар үлдээдэг жуулчдыг авч ирэх ёстой. Тооноос чанарт анхаарах ёстой. Ялангуяа алслагдсан аймаг, орон нутагт тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байдаг учраас жуулчид тээвэрлэх жижиг хэмжээний нисэх онгоцны тээвэрлэлтийн компанийг хөрөнгө оруулж байгуулсан. Байгуулаад 3-4 жил болж байна. Тусгай зориулалтын аялал жуулчлалыг баруун аймгуудад хөгжүүлэх ёстой.  Зуны гурван сард жуулчид авдаг. Ховд аймагт явж байхад сэтгүүлч ирж асуулт асуугаад байсан. Дахин хэлэхэд татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг  төлөөгүй. Хоёрдугаарт, УИХ-ын хаврын чуулган эхэлснээс хойш дөрөвдүгээр сарын 20 хүртэл ордоноос нэг өдөр ч гаралгүй ажилласан. Сэтгүүлчид сүүлдээ ярилцлага авах гишүүн олдохгүй манай өрөөний үүдэнд л байсан. Төрийн ажлыг тасралтгүй явуулах ёстой. Олон чухал хуулийг батлан гаргахын тулд УИХ-ын гишүүний тайлан тавих ажлыг хойш тавьж, 23-наас орон нутагт анхныхаа уулзалтыг хийж эхэлсэн. Миний хувьд тавдугаар сарын 14-нөөс өмнө 78 сум, хоёр тосгон буюу 80 газраар явах ёстой. Тийм учраас өөрийнхөө хөрөнгө оруулж байгуулсан компанийн онгоцонд түлшээ хийгээд явах нь олны сонирхлыг татах асуудал биш байх. Улс төр болгоод наана цаана юм бичээд байвал юм олдох байх. Би өдөр бүр онгоц унаад яваагүй.

-Та ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж байгаа.  Уг сонсгол хэзээ болох тов гарсан уу?

-Маргааш сонсгол болох товыг зарлана.

Нээлттэй сонсголд дуудагдах төрийн өндөр албан тушаалтай хүмүүс хэн хэн байна?

-Заавал өндөр албан тушаалтай хүмүүс та бүхний анхаарлыг татаад байгаа юм уу. Дуудах шаардлагатай  гэж үзсэн хүмүүсийн нэрийг маргааш зарлана. Тэр үед нэрсийг нь аваад хараарай.

-Таныг хянан шалгах түр хороог ахлах боломжгүй, өөрөө ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулдаг учрааас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх хүмүүс байна. Энэ талаар юу хэлэх вэ? 

-Миний эрх ашиг бол ил.  Хянан шалгах түр хороо анхны хурлаа хийхэд надад ийм эрх ашиг бий. Гэхдээ олон улсын бирж дээр хувьцаа нь зарагддаг компанийн хувьцааг Монгол Улсын иргэний хувьд, хөрөнгө оруулагчийн хувьд 2017 оноос хойш авсаар Монгол Улсын иргэн, Монгол Улсын эзэмшилд нь авч ирсэн  "Аспайр Майнинг Лимитэд" ХХК бий. Өнөөдөр ч Австралийн хөрөнгийн бирж дээр мэдээлэл нь нээлттэй бий. Хамгийн гол нь мэдээлэл ил тод байх ёстой. Далд мэдээлэлтэй, ашиг сонирхол нь хөндөгдөх гээд сандарч байгаа хүмүүс бэлтгэлээ сайн хангаад хоцролгүй ирээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж