“Олон улсын гэр бүлийн өдөр” өнөөдөр /2024.05.15/ тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүр эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Манай улс “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг 29 дэх жилдээ тэмдэглэж байна.
Монгол Улсын 3,457,548 хүн 941,547 өрх гэр бүлд хуваагдан амьдарч байна. Гэр бүл нь нийгмийн хамгийн үнэ цэнтэй анхан шатны нэгж бөгөөд өөр өөрийн онцлогоороо нийгмийг бүтээж, өнгөлөг болгож байдаг тул гэр бүлийн сайн сайхан ирээдүй нь тухайн улс орны хөгжил цэцэглэлтийг илэрхийлдэг гэж үздэг.
“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон “Гэрлэх ёслолын ордон”-той хамтран дөрөв дэх жилдээ “Хайрын амлалт” хуримын ёслолыг зохион байгууллаа. Өнгөрсөн онд тус ёслолын үеэр 46 хос хуримаа хийсэн бол энэ жил 70 хос хуримлажээ.
Холбоотой мэдээ