Японд "Ганцаардмал үхэл" анхаарах ёстой сэдэв болов

Хуучирсан мэдээ: 2024.05.15-нд нийтлэгдсэн

Японд "Ганцаардмал үхэл" анхаарах ёстой сэдэв болов

Японд "Ганцаардмал үхэл" анхаарах ёстой сэдэв болов

Японд нийгмээс тусгаарлагдаж, ганцаараа байхыг илүүд үздэг амьдралын хэв маяг зонхилж байна. Үүний нэг хэлбэр болох "Ганцаардмал үхэл"-ээр жилд 65-аас дээш насны 68 мянга орчим хүн нас бардаг гэж Үндэсний цагдаагийн газар мэдэгдэв. Энэ нь гэртээ ганцаараа байхдаа гэнэтийн байдлаар нас барахыг хэлнэ.

Энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд 21,716 хүн "Ганцаардмал үхэл"-ээр өнгөрсөн. Үүний 80 орчим хувь нь буюу 17,034 хүн нь 65 ба түүнээс дээш насныхан байжээ.

Цагдаагийн байгууллагууд болон засгийн газар энэхүү тооцоон дээр суурилан, өндөр настнууд яагаад хамаатан садан, найз нөхөдгүйгээр ганцаараа амьдарч буйг олж тогтоохыг оролдож байна. Мөн 2023 оны тавдугаар сард нийгмээс хол байх сонирхолтой хүмүүст сэтгэлзүйн болон бие махбодын хувьд туслалцаа үзүүлэх хууль батлагдсан.

Тодорхой хугацааны дараа цогцос олдох хүртэл болон ямар ч гэрчгүй нас барахыг "Ганцаардмал үхэл" гэж тодорхойлдог аж. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уг асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн онд гаргасан. Гэртээ ганцаараа амьдардаг хүмүүсийн дунд нас барсан, амиа хорлох тохиолдлуудыг тоо баримтаас харахад 85 ба түүнээс дээш насны хүмүүсийн дунд хамгийн өндөр буюу 4,922 хүн байна. Харин 75-79 насны 3,480 хүн нас барсан бол 80-84 насны 3,348 хүн ганцаараа байхдаа нас баржээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж