"Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй гэдэг үгийг Д.Сумъяабазарт хэлэх байна"

Хуучирсан мэдээ: 2024.05.15-нд нийтлэгдсэн

"Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй гэдэг үгийг Д.Сумъяабазарт хэлэх байна"

"Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй гэдэг үгийг Д.Сумъяабазарт хэлэх байна"

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас дараах тодруулгыг хийлээ.


-Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар таныг ногоон автобусны худалдан авалтад холбоотой гэдэг асуудлыг телевизийн ярилцлагад оролцохдоо хэлсэн. Та энэ асуудлаар зохион байгуулах Түр хорооны нээлттэй сонсголд дуудагдсан уу, оролцох уу?

-Ногоон автобусны дуулиан өнгөрсөн оны наймдугаар сараас яригдаж эхэлсэн.  Улаанбаатар хотын дарга асан Д.Сумъяабазар өнөөдрийг хүртэл надад уурлаад яваад байгаа нь ногоон автобусны хэргийг олон нийтэд ил болгочихлоо гэдэг байдлаар дургүйцэлтэй хандаж байгаа.

Тэр асуудлаараа телевизийн ярилцлагад орж байна лээ.  Нэг зүйл байгаа, яриаг нь сонсоод нар баруунаас мандах нь дээ л гэж бодсон. Нүдийг нь боож, чихийг нь бөглөж, гарыг нь барьж байгаад тендер зарлаад хуучин автобус авчирч өгсөн болгох гэж байна. Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй юм даа гэдэг үгийг л хариулт болгож хэлье дээ.

-Гурилын үнэ буурч байгаа юу, импортоор орж ирэх гурилын үнийг татвараас чөлөөлснөөс хойш?

-Гурилын үнэ хямдарч байна. Увс аймагт өнөөдрийн байдлаар 50 кг дээд гурил 65 мянган төгрөг болсон байна, 50 кг нэгдүгээр гурил 59 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Баян-Өлгий, Ховд, Завхан аймгуудад гурилын үнэ буурч байна. Энэ 7 хоногт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 2000 орчим тонн гурил орж ирж байна. Улаанбаатар хотын хэрэглэгчид энэ долоо хоногийн сүүлээс эхлээд хямд үнэтэй орос гурилыг худалдан авах сонголттой болж байна. Дотоодын гурилаа авах уу, орос гурил авах уу гэдгээ хэрэглэгч шийднэ.

Увс аймгийн Улаангом хотод нэг кг нь 1180 төгрөгийн үнэтэй нэгдүгээр гурил Төв аймгийн Эрдэнэсант суманд нэг кг нь 3200-3700 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Энэ нь амьдралын чанарт шууд сөргөөр нөлөөлж байгаа.

Төв банк энэ долоо хоногийн Даваа гаригт бодлогын хүүгээ бууруулж 11 хувь болголоо. Гурилын үнэ хямдраад ирэхээр төв банк бодлогын хүүгээ буруулах боломжтой болж байна. Төв банкны бодлогын хүү буурснаар арилжааны банкууд зээлийн хүүгээ буруулах боломжтой болно. Тийм учраас Засгийн газар бараа бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж