Атомын цахилгаан станцуудын гол түлш болох ураныг Оросоос импортлохгүй байх хориг арга хэмжээг Байден батлав. Ингэснээр олон улсаас Орос руу орж ирж буй мөнгөний томоохон урсгалыг таслан зогсоох юм. Украин руу 2022 оны хоёрдугаар сард Орос довтолсны дараа Конгресс Москвагийн албан тушаалтнууд, газрын тос, байгалийн хийн импортод хориг арга хэмжээ авсан. Гэвч АНУ-ын цөмийн түлшний 20 орчим хувийг Орос хангадаг тул ураны импортын хориг арга хэмжээ тус улсын 93 цөмийн реакторын үйл ажиллагааг тасалдуулж магадгүй гэж зарим хүмүүс болгоомжилж байна.
АНУ Оросын ураныг жил бүр ойролцоогоор 1 тэрбум ам.доллараар худалдан авдаг. Уран олборлогч Росатом компани Оросын зэвсгийн үйлдвэрлэлтийг дэмждэг гэх баримт өнгөрсөн онд ил болсон ч АНУ худалдан авсан хэвээр байсан. Гэхдээ Ардчилсан болон Бүгд найрамдах намын хамтарсан хуулийн төсөл батлагдсанаар Оросын импорт зогсож, дотоодын уран үйлдвэрлэх байгууламжуудыг нэмнэ. АНУ өөрсдийн цөмийн түлшээ хангахын тулд 2.7 тэрбум ам.доллар төсөвлөсөн аж. Байден 2035 он гэхэд эрчим хүчээ 100 хувь цахилгаанаар болгох зорилт тавьсан. Цөмийн реакторууд АНУ-д утаагүй цахилгаан эрчим хүчний талаас илүү хувийг үйлдвэрлэдэг. Тиймээс Байдены зорилт тус улсыг чулуужсан түлшнээс ангид байлгана гэж ажиглагчид дэмжиж буй.
Эх сурвалж: THE WASHINGTON POST
Холбоотой мэдээ