"Сайд болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарна"

Хуучирсан мэдээ: 2024.05.15-нд нийтлэгдсэн

"Сайд болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарна"

"Сайд болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарна"

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2024.05.14/ танилцууллаа.


ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороо:

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэа зөвшөөрлөө авлаа. Хуулийн төслийн хувьд 11 бүлэг, 44 зүйлтэй бөгөөд одоогийн хууль нь 12 бүлэг, 45 зүйлтэй. Ерөнхийдөө хуулийн төслөөс хүртээмжтэй  холбоотой зохицуулалт хасагдаж байгаа. Учир нь Хүртээмжийн тухай хуулийг боловсруулж байгаа. Энэ хуулийн төсөл Монголын түүхэнд анх удаагаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр задалж, салбарын сайд болгон энэ асуудалд анхаарах талаар тусгасан. Одоо энэ бүх асуудал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны асуудал юм шиг ойлгодог.

Сайд нарын багц дээр тодорхой төсөв тусгаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэл анхаарч ажиллах болно.

Хуулийн шинэчилсэн найруулга дээр шинээр дөрвөн зүйл нэмэгдсэн. Эхнийх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн асуудал. Хоёрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийг УИХ-ын танилцуулах. Гуравт, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагууд анхаарна. Ингэхдээ хуулиараа шаардлага тавина. Дөрөвт, үйлчилгээний албан хаагчдын нийгмийн баталгааны асуудал. Нийт 20 гаруй удаа хэлэлцүүлж, 450 гаруй санал ирж, тусгаж ажилласан гэдгийг албаныхан мэдээллээ. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын урамшууллыг тодорхой болгох талаар хуульд нарийвчлан тусгасан. Нийгмийн харилцаанаас гадна соёл, спортын салбарыг тусгасан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Анх 2016 онд ийм хуультай болж, дөрвөн жилийн дараа үнэлгээ хийсэн. Хийдэл, давхардал, нэлээд зөрчил байна гэдэг зөвлөмжийг өгсөн. Өнгөрсөн онд Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийн 2, 3 тайлангаа НҮБ-д танилцуулж, хууль эрхзүйн орчноо сайжруулах шаардлагатай гэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал нэг сайдын эрхэлсэн асуудал биш. Салбар болгоны бодлогод хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг оруулах хуулийн зохицуулалтыг хийж өглөө.

Манай агентлагт 14 жил ажилласан н.Маргад-Эрдэнэ гэж залуу агентлагийн даргаар томилогдсон. Өнгөрсөн онд таван аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулсан бол одоо шинээр нэмээд таван төв нээлтээ хийх гэж байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн төвийн барилгын ажлыг дуусгаж, долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд улсын хэмжээнд 115 мянга орчим байдаг бөгөөд хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзэл ихтэй байдаг. Энэ төв дээрээ ажлын байрны жишиг төвийг байгуулж, удахгүй нээлтээ хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж