Сургуульгүй хороо, хотхонуудад газар чөлөөлж, сургууль барина

Хуучирсан мэдээ: 2024.05.15-нд нийтлэгдсэн

Сургуульгүй хороо, хотхонуудад газар чөлөөлж, сургууль барина

Сургуульгүй хороо, хотхонуудад газар чөлөөлж, сургууль барина

Засгийн газрын өнөөдрийн /2024.05.15/ хуралдаанаас сургуульгүй орон сууцны хотхонуудад сургууль, цэцэрлэг барих ажлыг нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, энэ хүрээнд Нийслэл, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран ажиллахыг үүрэг болгожээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласнаар цоожтой хаалганы цаана 33 мянган хүүхэд үлддэг байсан тогтолцоог халж, хамран сургах тойргоор бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулдаг болсон.

Энэ удаад гурван ээлжээр хичээллэж болзошгүй сургуулиудад анхаарал хандуулж ажиллахаар боллоо. Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж болзошгүй 47 сургууль бий.  Шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2024 оны төсөвт тусгаж өгсөн ч зарим ажил удаашралтай байгаа учраас нийслэлд шилжүүлж, тавдугаар сард багтаан нийслэл төсөвтөө тодотгол хийж шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр боллоо. Тухайлбал, Хан-Уул дүүргийн  15, 16, 17 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 25, 45 дугаар хороонд сургуульгүй орон сууцны хотхонууд ихээр баригдсан. Улаанбаатар хотын захирагч хувийн хэвшлүүдтэй хэлэлцээрт орж, зарим аж ахуй нэгжийн газрыг чөлөөлүүлж, сургууль, цэцэрлэг барихаар болж байгаа. Тиймээс сургууль, цэцэрлэг барихад шаардлагатай төсвийг нийслэлийн төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхээр болж байна.

Энэ жил нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн 14 сургуулиас 10-ыг нь онцгойлж, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхээр Улаанбаатар хотын захирагчийн хамтаар тодорхой үүрэг авлаа. Ингэснээр нийслэлийн 11 байршилд 5189 хүүхдийн хүчин чадалтай сургууль баригдана.

Жил бүрийн намар нэгдүгээр ангид 75-80 мянган хүүхэд элсэн орж ирдэг. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг жилд 30-35 мянган хүүхэд төгсдөг. Ойрын 5-8 жилд сургуулийн хэрэгцээ бодитойгоор үүсэх шаардлага байгаа учраас нэн тэргүүнд сургуульгүй баригдсан хороод, орон сууцны хотхонуудад сургууль барихаар арга хэмжээ авч байна гэлээ.

2024 онд нийслэлд 12 барилга байгууламжийг ашиглалтад авах юм байна.

  • Баянгол дүүрэгт 28 дугаар сургуулийг хэсэгчилж хүлээж авна
  • Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургуулийн өргөтгөлийг хүлээж авна
  • Баянзүрх дүүрэгт хоёрдугаар сургуулийн барилгыг хэсэгчилж хүлээж авна
  • Чингэлтэй дүүрэг тавдугаар сургуулийн барилгыг ашиглалтад хүлээж авна
  • 19 дүгээр хороонд бага сургуулийн цогцолборыг ашиглалтад хүлээж авна
  • Хан-Уул дүүрэгт наймдугаар хорооны сургуулийн барилгыг хэсэгчилж хүлээж авна
  • ХААИС-ийн өргөтгөлийн барилгыг хэсэгчилж хүлээж авна
  • Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг эрчимжүүлж, ашиглалтад хүлээж авахаар төлөвлөжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж