Хэт барууны үзэлтэй Германы төлөөх Альтернатив намын (AfD) улстөрч илтгэл тавихдаа "нацист уриа" ашигласан хэргээр буруутгагдаж, шүүхээс торгууль төлөхийг тушаажээ. Бьорн Хокке 2021 оны сонгуулийн сурталчилгааны үеэр "Alles fur Deutschland" буюу "Бүх зүйл Германы төлөө" гэж хэлснээр 14 мянган ам.доллараар торгуулах болов.
Адольф Гитлерийн засгийн үед Штурмабтейлунг (SA) хагас цэрэгжсэн бүлгийн уриа байсан тус хэллэг одоо цагт хууль бус нацизмын бэлэг тэмдгүүдэд ордог. Хокке шүүхийн танхимд байхдаа "өдөр бүр уг хэллэгийг ашигладаг" гэж маргажээ. Тэрбээр өөрийгөө гэм буруугүй, "хуульд захирагддаг иргэн" гэж тодорхойлсон юм. Шүүхийн шийдвэр Хоккег мужийн захирагчийн албан тушаалд өрсөлдөхөөс өмнө гарч байгаа ба торгууль төлөхгүй бол дээд тал нь гурван жил шоронд суух боломжтой. Түүний өмгөөлөгчдийн баг цагаатгах арга хэмжээ авч байгаа ч прокурорууд зургаан сарын тэнсэн бэлдээд байна.
Өдгөө 52 настай Хокке нь "AfD"-ын баруун талын нөлөө бүхий хүн. Германы тагнуулын алба түүнийг "хэт даврагч" гэж үздэг. Тэрбээр өмнө нь Берлин дэх Холокостын дурсгалыг "ичгүүрийн хөшөө" гэж нэрлэж байсан удаатай. "AfD" нам байгуулагдсан жил буюу 2013 оноос хойш Хокке Тюринги дахь намын бүс нутгийн салбарыг удирдаж байна. Тэрбээр есдүгээр сарын 1-нд болох муж улсын сонгуульд кампанит ажлыг удирдан явуулахаар төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: Al Jazeera
Холбоотой мэдээ