Эрүүл мэндийн салбар авлига гэсэн хорт хавдартай болсон

Эрүүл мэндийн салбар авлига гэсэн хорт хавдартай болсон

Эрүүл мэндийн салбар авлига гэсэн хорт хавдартай болсон

АН-ын Эрүүл мэндийн зөвлөлөөс эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2024.05.15/мэдээлэл хийлээ.

"Healt transformation" клубийн үүсгэн байгуулагч Н.Одонгуа:

-Хоорондын уялдаа холбоогүйгээс иргэдийн бухимдал их байна. Нэг иргэн эмнэлэгт үзүүлэхэд хүлээлт их байна. Эмнэлэг хооронд дамжин үзүүлэхэд цахим бүртгэл, хоорондын уялдаагүйгээс болж хор уршиг их байна. Яг талбар дээр нь өөрчлөлт хийгээгүй байж Эрүүл мэндийн яам “цахим эрүүл мэнд”-ийн  форум, 21 аймагт  сургалт хийгээд явж байгаад нь шүүмжлэлтэй хандаж байна. Эрүүл мэндийн мэдээллийн цахим  тогтолцоог шинэчлэхгүйгээр дараагийн төлөвлөлт хийх боломжгүй. Эрүүл мэндийн энэ том салбар цахимын 38 программтай, үүнийгээ хоорондоо солилцдоггүй. Хийсэн ажлуудаа хоорондоо солилцож чадахгүй устгачихдаг. Эрүүл мэндийн цахим тогтолцоог хөгжүүлэхэд Дэлхийн банк, Хятадын засгийн газар, Люксембург сан гээд маш олон сангаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Зарим нь хэрэгжээгүй, үүнтэй холбогдсон хүмүүсийг АТГ шалгаад эрүүгийн хариуцлага хүлээлгээд явж байгаа. Зөв зохион байгуулалт хийхгүй бол цахим шилжилт хийж байгааг нь буруутгаж байна. Үүний үр дүнд иргэд хохирч байна. Сүүлийн үед өвчлөл ихэсч байна. Шинэ хавдрууд нэмэгдэж байна. Энэ жил 140 хүүхэд хавдраар өвчилсөн байна. Энэ нь бидний идэж ууж байгаа хоол хүнс, агаарын бохирдолтой холбоотой. Үүнийг хуулиар зохицуулах боломжтой. Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг дөрөвдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлж  эхэлж байгаа боловч тэр хуулинд эдгээр зохицуулалтыг тусгаагүй. Эрүүл мэндийн салбарт хүмүүс маш их бухимдалтай байна. Цахим дэмжлэг, сургалт шаардлагатай байна. 2024 оны төсвийн дөрвөн хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байна. Үүний 50 хувь нь  хоёр зардлын зүйл ангид зориулагдаж байгаа.  Эмэнд 700 тэрбум, оношлуурт 300 тэрбумыг зарцуулж байгаа. Эрүүл мэндийн даатгалын цахим шинэчлэлийг хийхээсээ өмнө бодитой судалгааг хийх ёстой байсан. Жилд 200 сая ам.доллараар гадагшаа эмчилгээнд зардал гаргаж байгаа. Энэ мөнгийг дотооддоо үлдээсэн бол өчнөөн чанартай өчнөөн эмнэлэг барих боломжтой байсан.

Хүний их эмч Н.Болдбаатар:

-Эрүүл мэндийн салбар өөрөө авлига гэсэн хорт хавдартай болсон. Эрүүл мэндийн яам болон эмнэлгийн дарга нарыг тойрсон авлигал бий болсон. Эмийн сонсголоор авлигалын зөвхөн нэг хэсэг нь гарсан. Эрх баригч МАН сүүлийн найман жил засаглахдаа зөвхөн өрсөлдөгчөө намнахын тулд эрүүл мэндийн салбар дээр аливаа асуудлыг гаргаж тавьдаг. Эрүүл мэндийн салбарыг өөрчилөх хүсэлгүй байна.

Сүүлийн найман жилд эрүүл мэндийн салбар ухарсан. Эрүүл мэндийн салбарын жилийн төсөв дунджаар 1.9 их наяд төгрөг. Эрүүл мэндийн даатгал томоохон эмнэлгүүдэд 17 тэрбум төгрөгийн өртэй. 60 тэрбум төгрөгийн авлагатай. Тогтолцооны гажуудал эрүүл мэндийн салбарт нүүрлээд байна.

Эрүүл мэндийн салбарт маш олон машин нийлүүлдэг. Жишээ нь, 330 сумын 50 хувьд 80 сая төгрөгөөр “Ниссан” суудлын машин нийлүүлсэн. Энэ нь зориулалтын бус машин. Одоо явахгүй байгаа, сэлбэг нь үнэтэй байдаг. Мөн Covid-19-ийн сонсгол хийгээгүй. Covid-19-д 1.4 их наяд төгрөгийн зардал гаргасан. Мөн хээрийн эмнэлэг 6.5 сая еврогоор авсан. Энэ мэт маш олон бугшсан асуудлууд тулгараад байна. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг бодитой нэмээгүй. Тогтолцооны гажуудал, хариуцлагын асуудлыг яриад явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SarahMoon 2024-05-15 45.15.73.105

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenAllen 2024-05-15 5.183.130.121

Харуулах боломжгүй.

Avatar

JanMariana 2024-05-15 213.226.101.56

Харуулах боломжгүй.

Avatar

GinaRivas 2024-05-15 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyDuncan 2024-05-15 109.248.129.30

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaSmith 2024-05-15 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaRobinson 2024-05-15 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

TinaThibodeaux 2024-05-15 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineSantos 2024-05-15 188.130.129.18

Харуулах боломжгүй.

Avatar

BiancaWaterman 2024-05-15 95.182.127.238

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaCook 2024-05-15 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

ShelleyKurtz 2024-05-15 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

LourdesHamilton 2024-05-15 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalJones 2024-05-15 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaAbney 2024-05-15 188.130.188.128

Харуулах боломжгүй.

Avatar

KathyVega 2024-05-15 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

DawnMoss 2024-05-15 94.158.190.151

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWhite 2024-05-15 185.181.245.74

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaBurns 2024-05-15 109.248.54.183

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWing 2024-05-15 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

Удахгүй 2024-05-15 121.135.255.1

Сонгуулийн дөраа 1 р эмнэлэгийг маш сайн шалгана аа. Хишгээ гэж авилгачинг

Avatar

Нэргүй 2024-05-15 202.126.88.175

МАН-ын үед авилга гаарсан Данх өөрийн намын өрсөлдөгч өө намнах хэрэгсэл болгож байгаа өөрийн тойрон хүрээлэгч нарынхаа толгойг нь илээд торгосон болоод дүр эсгэж

Avatar

Зочин 2024-05-15 103.212.118.35

АН-ын Риарын ажлын хэсгийнхэн байна.Амнаас чинь эвгүй үнэр үнэртээд баына. Эмч улс байна даа амаа сайн угаагаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж