Хөтөлийн "Цемент шохой" ХХК-д дэлбэрэлт болоогүй

Хуучирсан мэдээ: 2024.05.15-нд нийтлэгдсэн

Хөтөлийн "Цемент шохой" ХХК-д дэлбэрэлт болоогүй

Хөтөлийн "Цемент шохой" ХХК-д дэлбэрэлт болоогүй

Хөтөлийн "Цемент шохой" ХХК-д дэлбэрэлт болж, үйлдвэрийн осол гарсан гэх дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар тус үйлдвэрийн холбогдох албанаас тодруулахад "Манай үйлдвэрт дэлбэрэлт, ямар нэгэн осол гараагүй. Тоосоо ингэж хаядаг юм. Нэг цагийн дараа компанийн албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргах болно" гэв.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тоот тогтоолоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай”, Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт”-д “Цемент шохой” ТӨХК-тай холбогдох 15 дахь хэсгийг хассанаар “Цемент шохой” ТӨХК нь төрийн өмчит компанийн статустай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг.

Хөтөлийн цемент, шохойн комбинатыг 1983 оны 127 дугаар тоот сайдын тушаалаар цементийн үйлдвэр, шохойн үйлдвэр, уулын олборлох үйлдвэр, засвар механикийн контор, дулааны станц гэсэн бүтэцтэй анх байгуулжээ. Ийнхүү 1984 онд шохойн үйлдвэрийн I зуухыг дөрвөн ээлжээр галлаж, үйл ажиллагаагаа эхлүүлснээр үйлдвэрийн хамт олон анхны бүтээгдэхүүнээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийлүүлж байв. Улмаар 1986 онд цементийн үйлдвэрийн технологийн I, II шугамыг Улсын комисс хүлээн авснаар цементийн үйлдвэрлэл эхэлсэн түүхтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж