Орон даяар түймрийн эрсдэл өндөр байна

Хуучирсан мэдээ: 2024.05.15-нд нийтлэгдсэн

Орон даяар түймрийн эрсдэл өндөр байна

Орон даяар түймрийн эрсдэл өндөр байна

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.05.14/ өдрийн 11:55 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авсан байна. Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид түймэр гарсан байршилд ажиллаж, галыг унтраажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 14-ний өдрийн 12:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4х6 метрийн хэмжээтэй амбаар, 7 метр хашаа, 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон тус тус шатаж байсныг унтраажээ.

Түүнчлэн орон нутгийн хэмжээнд түймрийн эрсдэл өндөр байна. Тодруулбал, Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвсгэр Баруун салаа багийн “Улаан харганат” гэдэг газар гэр шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 15-ны өдрийн 00:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын таван ханатай гэр шатсан байжээ. Уг гал түймэрт иргэн А өртөж нас барсан байсан тул цогцсыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж