Ньюс агентлаг өнөөдөр /2024.05.15/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.
- 09:30-10:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
- 10:00 цагт: "Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийнэ. Утас: 9900-7925, 9111-7815.
- 11:00 цагт: Технологийн “Meedan” компанийн хөгжүүлсэн бодит мэдээллийн “Асуу” чатбот ашиглалтад орсон талаар сэтгүүл зүйн инновац хөгжлийн “Үүр төв”, Монголын баримт шалгах төвөөс мэдээлнэ. Зууны мэдээ.
- 11:30 цагт: Монголын ээжүүдийн холбоо хэвлэлийн хурал хийнэ. Монгол ньюс.
- 11:30 цагт: “Health transformation club” эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны доголдол, хууль бус үйл ажиллагааны талаар "Эрүүл мэндийн салбарын дампуурал" сэдвээр хэвлэлийн хурал зарлажээ. Зууны мэдээ.
- 12:00 цагт: Уламжлалт мал аж ахуйд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах хууль Үндсэн хууль, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон УИХ-ын төсөв батлах бүрэн эрхэд халдсан талаар иргэдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар мэдээлнэ. Зууны мэдээ.
- 17:00 цагт: НҮБ-ын суурин зохицуулагчийн газар, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв худалдаа, эрчим хүч, тээвэр, логистикийн талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Зууны мэдээ, утас: 9941-1120.
- Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
Холбоотой мэдээ