Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.05.15 / болно. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга /Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн шинэчилсэн найруулгын төсөл/-ын төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл , "Төрийн өмчийн зарим их суруулийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл , Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа зарим төсөл, арга хэмжээний явцыг эрчимжүүлэх, шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэсэн байнгын ашиглалтад оруулах талаар 30орчим асуудал танилцах болон хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барих шийдвэр гаргасан юм. Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзсэн байна. Орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.
Нийслэлийн 50.1 хувь буюу 216,989 өрх гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байгаа нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж байна.
Хууль батлагдсанаар Улаанбаатар хотын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөл бүрдэнэ. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрхзүйн боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.
LaurenAllen 2024-05-15 5.183.130.121
Харуулах боломжгүй.
JanMariana 2024-05-15 213.226.101.56
Харуулах боломжгүй.
GinaRivas 2024-05-15 46.8.213.113
Харуулах боломжгүй.
TiffanyDuncan 2024-05-15 109.248.129.30
Харуулах боломжгүй.
TeresaSmith 2024-05-15 185.181.246.101
Харуулах боломжгүй.
FeliciaRobinson 2024-05-15 46.8.212.167
Харуулах боломжгүй.
TinaThibodeaux 2024-05-15 46.8.222.201
Харуулах боломжгүй.
ChristineSantos 2024-05-15 188.130.129.18
Харуулах боломжгүй.
BiancaWaterman 2024-05-15 95.182.127.238
Харуулах боломжгүй.
PatriciaCook 2024-05-15 109.248.204.81
Харуулах боломжгүй.
ShelleyKurtz 2024-05-15 45.11.21.12
Харуулах боломжгүй.
LourdesHamilton 2024-05-15 194.35.113.55
Харуулах боломжгүй.
CrystalJones 2024-05-15 188.130.128.149
Харуулах боломжгүй.
YolandaAbney 2024-05-15 188.130.188.128
Харуулах боломжгүй.
KarenPhillips 2024-05-15 95.182.124.23
Харуулах боломжгүй.
KathyVega 2024-05-15 46.8.213.113
Харуулах боломжгүй.
DawnMoss 2024-05-15 94.158.190.151
Харуулах боломжгүй.
AshleyWhite 2024-05-15 185.181.245.74
Харуулах боломжгүй.
MirandaBurns 2024-05-15 109.248.54.183
Харуулах боломжгүй.
TiffanyWing 2024-05-15 188.130.218.232
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-15 66.181.185.135
Зун цагт цахилгаан хязгаарлахаа зогсоо, халуун ус хязгаарлахаа зогсоо энэ асуудлаа ЗГ хэлэлцээ үүнээс өөр тулгамдсан асуудал алга.
зочин 2024-05-15 202.126.90.174
Tsahilgaan usnii shugamd zasvar uilchilgee hiilgui yah yum malaa.