Эверестэд сураггүй болсон монгол уулчдад юу тохиолдсон бэ?

Эверестэд сураггүй болсон монгол уулчдад юу тохиолдсон бэ?

Эверестэд сураггүй болсон монгол уулчдад юу тохиолдсон бэ?

Дэлхийн дээвэр Эверестийн оргилыг зорьсон хоёр монгол уулчин 8000 метрийн өндөрт сураггүй алга болсон тухай мэдээ өчигдөр/2024.05.14/ цацагдсан. Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн хамгийн өндөрт байрлах дөрөвдүгээр баазаас гараад сураггүй болсон аж. Тэд нэмэлт хүчилтөрөгч, шерпа буюу ууланд авирах чадвараараа алдартай хөтөч хийдэг нутгийн иргэдийн дэмжлэггүй авиралтаа үргэлжлүүлжээ. Харамсалтай нь одоог хүртэл сураггүй байна.

ТЭДЭНД ЮУ ТОХИОЛДСОН БЭ? 

Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нар хамгийн сүүлд өнгөрсөн Ням гаригийн 19.30 цагт дөрөвдүгээр баазаас хөдөлж, Эверестийн оргил руу гарахаасаа өмнө уулын бэлд байрлах төв баазтай радиогоор холбогджээ. Уулчид Даваа гаригийн өглөө оргилд гарахаар төлөвлөж байсан ч төв баазтай дахин холбоо бариагүй гэнэ.

Катманду хотод төвтэй экспедиц, адал явдалт аялал жуулчлалын компани болох "8K Expeditions"-ээр дамжуулан монгол уулчид аяллаа төлөвлөжээ. Гэхдээ үйлчилгээндээ нэмэлт багц аваагүй гэв. Тэдний сонгосон багцад зөвхөн үндсэн баазын үйлчилгээ болон хүчилтөрөгч багтжээ. Харамсалтай нь, монгол уулчид нэмэлт хүчилтөрөгч ашиглахгүйгээр авиралтаа хийхийг хүссэн аж.

"8K Expeditions" компанийн гүйцэтгэх захирал Лакпа Шерпа "The Everest Chronicle" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Тэд ур чадвар, хүч чадалдаа итгэлтэй байсан. Өөрсдийгөө мэргэжлийн уулчид гээд шерпагийн дэмжлэг шаардлагагүй гэж бидэнд хэлсэн. Бид тэдэнд хөтөчөө үнэ төлбөргүй санал болгосон ч тэд татгалзсан" гэжээ.

ТҮҮХ БҮТЭЭХИЙГ ХҮССЭН НЬ 

Одоогоор Эверестийн оргилд нийт 6664 гаруй уулчин гарсан гэх тоо баримт бий. Үүнээс 3.4 хувь нь буюу 221 уулчин нэмэлт хүчилтөрөгчгүй оргилд гарсан байдаг.

Олон уулчид нэмэлт хүчилтөрөгчийн танкгүй Эверестийг зорьж байсан ч шерпагийн тусламжгүй гарч байсан нь тун цөөн гэнэ. Шерпа нар авиралтын улирал эхлэхээс өмнө явах маршрутаа бэлдэж, шат, олс зэргээ бэлэн болгодог байна. Мөн хүчилтөрөгчийн танкгүй гарахаасаа өмнө сайтар бэлтгэл хийж, цаг уур, байгаль орчиндоо дасах хэрэгтэй гэнэ. Нэмэлт хүчилтөрөгчгүй авирч байх үедээ амь насаа алдсан тохиолдлууд цөөнгүй.
Аялал эхлэхийн өмнө багийн ахлагч Д.Отгонхүү ярихдаа “Манай багийн авиралтын гол зорилго, онцлог нь нэмэлт хүчилтөрөгч хэрэглэхгүйгээр, мөн шерпагийн тусламжгүй авирах юм. Бид монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж, өөрсдийгөө сорихыг хүссэн. Бүтэн нэг жилийн хугацаанд бэлтгэлээ хийсэн болохоор алзахгүй байх. Бүгд 10-аас дээш жил ууланд авирсан, алхсан учраас өөрсдөдөө итгэлтэй байна” гэж байжээ. 
ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛСЭН
Сүүлд авсан мэдээллээр "8K Expeditions" компани Аржун Карки, Лангка Рам Таманг хэмээх хоёр уулчныг дөрөвдүгээр бааз руу илгээжээ. Тэд эрлийн ажлыг бүрэн удирдаж, оргилоос уруудаж буй уулчдаас монголчуудыг харсан эсэхийг асууж байна. Балбын аялал жуулчлалын газрын мэдээлснээр Даваа гаригийн өглөө Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нарыг Эверестийн оргил руу авирч байхыг өөр баг харсан гэж мэдэгджээ.
Дөрөвдүгээр бааз нь нисдэг тэрэгний өндрийн хязгаараас хол давсан учир агаарын хайлт хийх боломжгүй. Мөн хоёр монгол уулчин "GPS" авч явсан эсэх нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн Бямба гаригт Эверестийн оргил руу гарах зам нээгдэж, уулчдын улирал эхэлснээр хөл хөдөлгөөн ихэсчээ. Гэхдээ ууланд хүчтэй шуурч байгаа гэнэ. Зарим уулчид шуурга намжихыг хүлээж, аяллаа түр хойшлуулжээ.
ЭВЕРЕСТИЙГ ЗОРИХОД ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?
Аяллын компаниуд янз бүрийн багцыг уулчдад санал болгодог. Эверестийн оргилыг зориход 20-200 мянган ам.долларын өртөгтэй. Дундаж, стандарт үнэ нь 45 мянган ам.доллар. 20 мянган ам.долларын багц гэдэг бол бараг нүцгэн гар, хөлөөрөө авирснаас ялгаагүй аж. Харин 45 мянган ам.долларын багцад авирах зөвшөөрөл, холбооны төхөөрөөмж, нэмэлт хүчилтөрөгч, шаардлагатай багаж, хэрэгсэл зэрэг багтдаг гэнэ.
Тэгвэл хамгийн өндөр өртөгтэй 200 мянган ам.долларын багцад олон тооны шерпа, сайн чанарын хоол хүнс, том чанартай майхан, дэвшилтэт холбоо харилцааны тоног төхөөрөмж, сүүлийн үеийн хүчилтөрөгчийн танк, баг тэргүүтэн багтдаг.
Эверест руу авирах зөвшөөрөл 11 мянган ам.долларын үнэтэй. Энэ жилийн хувьд Балба улс 414 уулчинд Эверестэд авирах зөвшөөрөл олгожээ. Харин Макалу руу авирахад 1.8 мянган ам.долларын үнэтэй. Хувийн шерпа 8000 ам.доллар, хүчилтөрөгчийн танк 3000 ам.доллар, хүчилтөрөгчийн баг 450 ам.доллар, уулын хувцас хэрэглэл 6000 ам.доллар, жуулчлалын агентлагийн хөлс 250 ам.доллар, Балбын аялалын виза 100 ам.доллар, хог хаягдлын хураамж 400 ам.доллар, 1-4 хүртэлх бааз дээр амрах майхан 3000 ам.доллар зэрэг олон тооны үйлчилгээний хураамжтай байдаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
126
ХарамсалтайХарамсалтай
9
ХахаХаха
8
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JanMariana 2024-05-15 213.226.101.56

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

GinaRivas 2024-05-15 46.8.213.113

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

TiffanyDuncan 2024-05-15 109.248.129.30

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

TeresaSmith 2024-05-15 185.181.246.101

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

FeliciaRobinson 2024-05-15 46.8.212.167

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

TinaThibodeaux 2024-05-15 46.8.222.201

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

ChristineSantos 2024-05-15 188.130.129.18

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

BiancaWaterman 2024-05-15 95.182.127.238

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

PatriciaCook 2024-05-15 109.248.204.81

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

ShelleyKurtz 2024-05-15 45.11.21.12

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

LourdesHamilton 2024-05-15 194.35.113.55

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

CrystalJones 2024-05-15 188.130.128.149

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

YolandaAbney 2024-05-15 188.130.188.128

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

KarenPhillips 2024-05-15 95.182.124.23

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

KathyVega 2024-05-15 46.8.213.113

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

DawnMoss 2024-05-15 94.158.190.151

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

AshleyWhite 2024-05-15 185.181.245.74

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

MirandaBurns 2024-05-15 109.248.54.183

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

TiffanyWing 2024-05-15 188.130.218.232

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2722429

Avatar

Төвд хүү 2024-05-15 66.181.161.134

төр ямар албатай юмуу нэр алдар хөөцөлдөгчид
ийм юм өдөн хүргэж бна

Avatar

ЗочиН 2024-05-15 103.57.92.153

Дампуу төрийн ядуу тамирчны хувь заяа

Avatar

Иргэн 2024-05-15 103.57.92.153

Эр зоригийн спорт энд муулаад байгаа хүмүүс довон дээрч гарч үзээгүй х***а нар
зовж гараад я ар их эрч хүч авч баярладгийг гарсан хүн л мэднэ.

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.187.135

харин юу тохиолдсоныг нь мэдэх гээд байгаа юм бишүү?! тэнэг новшоо!!!

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.177.154

Үхсэн хүүрниих нь монгол хүний нэр төр зориг тэвчээр зүгээр л үхэж далдранашдээ, эрүүл ухаанаар бодооч! Хойдын буянд нь ерөөл өргөе! Ум хум

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.177.154

Тэртээ тэргүй үхэж далдарсан юман дээр хайж байгаа нь гэж элий балай зардал бүү гаргаасай, өлөн хоосон сэтгэл, өмхий нэр төр хөөх ийм л гайтай, эрүүл сэтгэж энгийн амьдарцгаая!!!

Avatar

Иргэн 2024-05-15 103.57.92.153

Чам шиг эрийн сүг хятад уулын оргил мэдрэх хувь заяа байхгүй

Avatar

Нэргүй 2024-05-15 202.179.31.242

зөн билэгтнүүдээр үзүүлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-05-15 202.126.91.130

Эсэн мэнд байгаасаы. Тактик юм болов уу сенсацилаад алга болсон тэгсэн чинь ямар аппарат хөтлөгчгүй гарсан гээд

Avatar

Нэргүй 2024-05-15 202.126.90.207

7800-s deesh huchil turugchgui bol mash hetsuu gej unshlaa. Beltgel sain hiisen chadnaa gej bodood garsan bhdaa.

Avatar

Зочин 2024-05-15 78.187.120.177

Эсэн мэнд байгаасай. Монгол хүний зоригоор л хөдөлж. Харин зарим амьсгаа нарт сануулахад монголчуудаа дэмжиж бай. Бичсэнийг нь уншихаар хулганы тархинтай, хагас дутуу ноход харагдаад байна. Ийм улс яаж шороо хөдөлгөдөг байна аа.

Avatar

Нэргүй 2024-05-15 139.5.218.136

48 цаг өнгөрсөн бол амьд үлдэх магадлал 20% эврестийн дүрэм

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.161.120

за даа нөгөө шувуунд нисч яваад үхэх айхан гэдэг шиг л юм болвоо доо

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.161.120

за даа нөгөө шувуунд нисч яваад үхэх айхан гэдэг шиг л юм болвоо доо

Avatar

Нэргүй 2024-05-15 202.55.191.130

харамсалтай юм болжээ.

Avatar

Архангай 2024-05-15 66.181.160.106

Хммм … аргагүй л "барын аманд гараа хийхээс буцахгүй" гал халуун насандаа, гол нь "Монгол хүн гэдэг ийм тэсвэр тэвчээртэй шүү" гэж дэлхийд таниулах гэсэн дотоод сэтгэлийн "чин бодол" тээж явсан, явж байгаа сайхан залуучууд минь, чухамхүү эсэн мэнд л байгаасай билээ хэмээн "ерөөн залбирч" нутгийнхаа хийдэд ном уншуулая даа, нэн даруй.

Avatar

Zocnin 2024-05-15 209.89.240.99

Esen mend baigaasai

Avatar

Бадарч тахар 2024-05-15 66.181.187.247

Хоёр товариш эрийн сайнаар үхэж байгаа юм байна ингэж үхэхсэн !

Avatar

Нэргүй 2024-05-15 103.26.95.170

Нас барсан бол хайран хоёр амь. Хүн юманд шунаж, зорилго тавьж болох ч, эрсдэлийг бас бодох ёстой. Амьд байгаасай гэж бодох ч, тэр аймшигт хүйтэн, хүчилтөрөгчгүй ууланд юу л болоо бол. Ер нь Монголчууд цөөхөн, биеэ бодож, эрсдэлээс сэргийлэх нь чухал шүү дээ. Гэр бүлээ өнчрүүлээд. Харамсалтай. Ууланд гарлаа гээд яг юу өөрчлөгдөх юм бэ? Хувийн л амбиц!!!

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.168.8

Бурхан минь эсэн мэнд л байгаасаа даа

Avatar

33 2024-05-15 202.126.91.159

тэр уулын оройд гараад ямар ашиг тус бн? элдэв хог хүүрээрэ онгон байгаль бохирлуулаал

Avatar

з 2024-05-15 202.5.199.128

хүний амь яригдаж байхад юун хог хүүр вэ үүлнээс доош л сэтгэ

Avatar

Буян 2024-05-15 45.117.35.15

тамын тогооны улс гэдэг нь үнэн юм гажиг сэтгэхүйтэй хүмүүс ямар олон юм бэ иймдээч 5 тасарч 5 хэл сольж адсага шиг алгын чинээ газар нутагтай үлдэж дээ. х****л eрөөл хэлээд хоорондоо үзэлцээд эхлэхээр зовсоор .ийм үeд чинь хүрд эргүүлээд залбирч суугаач

Avatar

Нэргүй 2024-05-15 180.149.67.118

Ү.нэгүй шерпа гэж байхгүй байх аа даа. Би л лав дуулж байгаагүй.

Avatar

3 2024-05-15 202.5.199.128

үнэгүй хөтөч өгий гэхэд нь өөрсдөө татгалзсан байна лээ явах замаа тодорхой болхоор

Avatar

Зочин 2024-05-15 103.80.210.159

Явахаасаа өмнө хэвлэлийн хурал хийж байсан. Хүчилтөрөгчийн баггүй. Хөтөчгүй явна гэж байсан даа. Бүтэн 1 жил бэлтгэл хийсэн гэж ярьж байсан

Avatar

zochin 2024-05-15 202.126.89.141

uul usand am garch bolohgui

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.188.242

Ууланд гарна гэдэг чинь шинжлэх ухаан????

Avatar

Нэргүй 2024-05-15 124.158.106.21

Мөнгө муутай тул хүчил төрөгч, шерпагүй явсан байна. 45000 ам доллар байсан бол аваад явна шүү дээ.

Avatar

Ц 2024-05-15 59.153.112.70

Эго хүнийг үхэлд дуудсан байна. Үнэгүй шерпа санал болгосон бна. Одоо өөрсдийн туршлага бэлтгэл бүгдийн шийдэх юм бна.

Avatar

Нэргүй 2024-05-15 122.201.23.226

Yum oilgodoggui ork ve

Avatar

Монгол хүн 2024-05-15 139.5.218.51

Эр зоригийн шалгуур, хувь хүний том амбиц л байгаа даа. Аюултай алхам хийж байгаагаа маш сайн мэдэж байсан байна. Эсэн мэнд олдоосой доо.

Avatar

Зочин 2024-05-15 66.181.191.10

Жаахан борц хонины чанасан мах нэг шил чингис архи авч явсан бол алзахгүй байхаа.

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.190.189

+ Prius

Avatar

3 2024-05-15 202.5.199.128

амьсгалж ч чадахааргүй газар яаж юм идээд архи уугаад сууж байхавдээ тэнэг юм сдаа сонгууль аа зөв өгөөрэй kk

Avatar

Нэргүй 2024-05-15 202.126.91.197

Борцоо хүлхээд зажлаад явахад ч учиртай шүү

Avatar

Сэтгүүлч 2024-05-15 203.169.48.150

Бичиж байгаа нийтлэлээ уншдаг л баймаар , нэг хүний нэрийг 2 янзаар бичих юм даа,

Avatar

Нэргүй 2024-05-15 103.168.34.198

Жаахан хүн чанартай байгаач

Avatar

Нэргүй 2024-05-15 122.201.31.86

Яаацийн.. п***а

Avatar

Удган 2024-05-15 122.201.31.73

тэд оргилд хүрч чадалгүй өөд болцгоосон бх магадлал өндөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж