Гэмт бүлэглэлүүд Гаитиг дэлхийгээс бүрэн "нуужээ"

Гэмт бүлэглэлүүд Гаитиг дэлхийгээс бүрэн "нуужээ"

Гэмт бүлэглэлүүд Гаитиг дэлхийгээс  бүрэн "нуужээ"

Порт-о-Пренсийн толгод нам гүм болох үед хүмүүс нэг л зүйлийг боддог. Гайтигийн нийслэл дэх цагдаагийн албан хаагч "Хэрэв буун дуу гарахгүй байгаа бол гэмт бүлэглэлүүд сумны нөөцгүй болсон гэсэн үг. Харин аймшигтай их буудалцаан сонсогдож байвал тэд шинэ ачаа хүлээж авсан гэсэн үг" гэв. Порт-о-Пренс дэх олон улсын далайн боомт, нисэх онгоцны буудал хоёрдугаар сарын сүүлчээр бүлэглэлийн халдлагад өртсөнөөр хаалгаа барьжээ.

Бүх томоохон замыг гэмт бүлэглэлийн гишүүд хаасан. Энд амьдарч буй ихэнх хүмүүсийн хувьд гарах гарцгүй, шаардлагатай хоол хүнс, эм тариа авна гэж бодоод ч хэрэггүй. Учир нь өдөр тутамдаа хүн амины хэрэг гардаг 11,8 сая хүн оршин суудаг тус хот дэлхийгээс бүрэн тасарчээ.

Гаитигийн гэмт бүлгэмүүдээс өөрсдийгөө хамгаалахын тулд Бүгд найрамдах Доминикан улс цэргийн хүчээр далай болон агаарын замыг бүсэлсэн. Донтуулагч бодис тээвэрлэх, мөргөлдөөнөөс зугатах дүрвэгсдийг хил давуулахгүй гэж Их Британи, АНУ-ын засгийн газар тэнгисийн болон нисэхийн эргүүлийг нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч Гаити дахь бүлгэмүүд АНУ дахь холбоотнууддаа буу, сум, хар тамхи нийлүүлсээр байна.

Гаитигийн Хүний эрхийг хамгаалах үндэсний сүлжээний гүйцэтгэх захирал Пьер Эсперанс "Гайти улс буу, сум үйлдвэрлэдэггүй. Гэвч гэмт хэргийн бүлгэмүүд эдгээр зэвсгийг амархан олоод авдаг нь сонин" гэжээ.

Он гарснаас хойш олон мянган хүн гэмт бүлэглэлийн хүчирхийллээс болж амиа алдаж, олон зуун хүн барьцаалагдсан. Үүний дотор багадаа 21 хүүхэд байгааг НҮБ-ын тоо баримт харуулсан. Энэ бүх гэмт хэрэг, аюулаас гарах ганц арга нь Гаити руу буу нийлүүлэх урсгалыг зогсоох гэж цагдаа болон хүний ​​эрхийн мэргэжилтнүүд үзэж байна.

ДЭЛХИЙН ЗЭВСГИЙН ХОРИГ НАРГИАН БОЛСОН

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2023 онд Гаитид зэвсгийн хориг тавьсан. Тус улсын засгийн газрын гишүүдээс бусад хүнд зэвсэг экспортлохыг хориглосон гэсэн үг. АНУ мөн хууль бус экспортыг таслан зогсоох бие даасан алхмуудыг хийж, Карибын тэнгис дэх галт зэвсгийн хэргийг мөрдөн шалгах бүс нутгийн зохицуулагч, Гаити дахь үндэстэн дамнасан гэмт хэргийг мөрдөн шалгах тусгай нэгжийг томилсон байна. Гэсэн хэдий ч бууны импорт үргэлжилсээр байна. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC) Гаити руу илгээх галт зэвсэг, сумыг Флорида дахь далайн боомт, нисэх онгоцны буудлын ойролцоох агуулахуудад гадагш тээвэрлэх зорилгоор тогтмол нийлүүлж байгааг анзаарчээ.

Үүний дараа Гаитигийн бүлэглэлүүд зэвсгээ улам нэмэгдүүлж, тухайн үеийн Ерөнхий сайд Ариэль Хенриг огцроход хүргэсэн. Тэд зохион байгуулалттай хүчирхийллийг өдөөж, улмаар хэний ч удирдлагагүй засаглалаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа.

"Онгоцууд нислэгээ зогсоохгүй байна. Хилээр сум, зэвсгийн солилцоо үргэлжилсэн хэвээр байна" гэж НҮБ-ын бүс нутгийн төлөөлөгч Сильви Бертранд саяхан "CNN"-д ярьж, дэлхийн хамтын нийгэмлэгийг зэвсгийн хоригийг хэрэгжүүлэхийг уриалав. Гэвч өнөөдрийн эмх замбараагүй байдлын дунд гэмт бүлэглэлүүд томоохон зам, дэд бүтцийг хянаж байдаг. Тиймээс хориотой барааг нийлүүлэх нь урьд өмнөхөөсөө илүү хялбар болж байна гэж шинжээчид үзэж буй.

Зэвсгийн мэргэжилтнүүд Израиль, Турк, Чех, магадгүй Бразил, дийлэнх нь АНУ-аас гаралтай зэвсэг, дагалдах эд ангиудыг гэмт бүлэглэлүүд ашиглаж эсвэл зардаг гэдгийг олж тогтоосон. НҮБ-ын шинжээчдийн үзэж байгаагаар Гаитийн бүлэглэлийн зэвсэг нь хулгайн болон хууль бусаар хил давуулсан зэвсгийн холимог бөгөөд АНУ энэ зэвсгийн гол эх үүсвэр болж байна.

АНУ-ЫН "ТӨМӨР ГОЛ"

Гаитигаас 2020-2022 оны хооронд хураан авч, АНУ-ын мөрдөн байцаалтад шилжүүлсэн зэвсгийн 80 гаруй хувийг АНУ-д үйлдвэрлэсэн эсвэл импортолсон байна. Тэдгээрийг ихэвчлэн АНУ-д холбооны тусгай зөвшөөрөлтэй , жижиглэн худалдааны цэгүүд, буу зэвсгийн шоу эсвэл ломбарднаас зуучлагчаар дамжуулан худалдаж авдаг болохыг НҮБ-ын тусгай агентлаг олж мэдсэн.

Мексикийн засгийн газар одоогоор хүчирхэг картелүүдийг зэвсэглэдэг АНУ-ын хэд хэдэн буу үйлдвэрлэгчийн эсрэг 10 тэрбум ам.долларын нэхэмжлэл үүсгэсэн байна.

ТОЛГОДЫН НУТАГ

Хиймэл дагуулаас авсан Гайти улсын зураг дээр хууль бус наймааны өргөн сүлжээний ул мөр тод харагддаг. Наранд цайрсан Төв өндөрлөг дэх нууц нислэгийн зурвас, бүлэглэлийн эзэмшилд байсан газраас эхлээд Гонавын булангийн усан онгоцны зогсоол зэрэг нь тэдний гол цэгүүд аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, далай, агаар бол зэвсэг, хар тамхины тээвэрлэлтийн гол тээврийн зам юм. Гаитигийн эрх баригчид хууль бус ачааг хураан авах талаар олон жилийн турш ажиллаж байгаа. Гэвч энэхүү уулс, толгодын оргил дээр цагдаа, гаалийн байгууллагын боловсон хүчин дутуу дулимаг ажиллаж байгааг харуулж байна.

Гаитигийн тусгаарлагдсан, хүн ам сийрэг суурьшсан хөдөө тосгон нь ажиглалтаас ангид нөхцөлд жижиг онгоцоор буух, хөөрөхөд тохиромжтой. Тус улсад 2010 онд болсон аймшигт газар хөдлөлтийн дараа дор хаяж 11 албан бус болон далд нислэгийн зурвас байдаг нь тогтоогджээ.

Зэвсэг хилээр нэвтрүүлдэг хүмүүс ачааны жинг харгалзан үзээд далайн тээврийг сонгох нь элбэг. Гаити 1100 гаруй миль далайн эргийн шугамыг хамардаг бөгөөд энэ нь эргийн хамгаалалтынхан хангалттай ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүргэдэг. Цагдаа, хамгаалалтын хүн хүчний дутмаг байдал гэмт бүлгэмийн өсөлттэй уялдаатай. Гайти улсын бүлгэмүүд Өмнөд Америкаас кокаин, Ямайкаас каннабис, бүс нутгаас галт зэвсгийг нэвтрүүлдэг гэж НҮБ дөрөвдүгээр сард мэдээлэв. Мөн өмнөд хэсэгт ирж буй буу, сумыг Порт-о-Пренс рүү байнга илгээдэг бөгөөд “Мариани” бүлэглэл, “Гранд Равайн” бүлэглэл, “5 Сегонд”-ын бүлэглэлийг "хамгийн гол тоглогчид" гэж тодорхойлсон байна. Зэвсэг, сум, хар тамхины зохион байгуулалт, түгээлтээрээ тэдгээр бүлгэмүүд алдартай юм.

Сүүлд 2022 онд “5 Сегонд” бүлэглэл Гаитигийн хамгийн том гурилын үйлдвэр рүү дайрчээ. Порт-о-Пренс Бэйгийн яг хажууд, хүргэлтийг хүлээн авахад тохиромжтой том усан онгоцны зогсоолтой тул бүлгэмүүд эзэмшилдээ хүчээр авсан юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JanMariana 2024-05-15 213.226.101.56

Харуулах боломжгүй.

Avatar

GinaRivas 2024-05-15 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyDuncan 2024-05-15 109.248.129.30

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaSmith 2024-05-15 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaRobinson 2024-05-15 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

TinaThibodeaux 2024-05-15 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineSantos 2024-05-15 188.130.129.18

Харуулах боломжгүй.

Avatar

BiancaWaterman 2024-05-15 95.182.127.238

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaCook 2024-05-15 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

ShelleyKurtz 2024-05-15 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

LourdesHamilton 2024-05-15 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalJones 2024-05-15 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaAbney 2024-05-15 188.130.188.128

Харуулах боломжгүй.

Avatar

KathyVega 2024-05-15 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

DawnMoss 2024-05-15 94.158.190.151

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWhite 2024-05-15 185.181.245.74

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaBurns 2024-05-15 109.248.54.183

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWing 2024-05-15 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

монгол 2024-05-15 202.21.117.34

Энэ бол АНУ-ын зэвсгийн үйлдвэрийн эзэд Жүүдүүдийн далд бодлого. Бүх з****г хэрэгслээс Америкаас л авч байгаа шүү дээ Хил гааль гэж байдаг бол түүнийг хахуульдаж байгаад з****г оруулна

Avatar

Нэргүй 2024-05-15 98.212.60.229

MONGOLIIN GEMT BULEGLEL-HULGAISH NARIIG YAAJ USTGAH VE

Avatar

зочин 2024-05-15 43.228.130.188

гайхаад байх зүйл огт биш. АНУлс олон оронд цуст зewseg-г нийлүүлж олон энгийн иргэдийг алж устгаж байна. өмхий янкууд Ардчилал эрх чөлөө ярьдагч ам ажил 2 нь зөрж үхэл цус дагуулсаар. манай барууныг шүтэгчид эрлэгдорж гээд новшнууд их бий тэд нар аюултай.

Avatar

Нэргүй 2024-05-15 43.228.130.188

гайхаад байх зүйл огт биш. АНУлс з****г нийлүүлж алж устгаж байна. өмхий янкууд ам ажил 2 нь зөрж үхэл цус дагуулсаар. манай барууныг шүтэгчид эрлэгдорж гээд новшнууд их бий тэд нар аюултай.

Avatar

Иргэн 2024-05-15 103.68.107.106

Орчуулга гэж … авах юм алга.

Avatar

Бадарч тахар 2024-05-15 66.181.187.247

Ийм юман дээр л тэр НҮБ ийн цэргүүд нь орж туслах ёстой ш дэ ! Гайти нүбийн гишүүн улс шүү дэ ! балай НҮБ ажлаа хийгээч !

Avatar

Нэргүй 2024-05-15 98.212.60.229

BADARCH AA CH DOPING HEREGLESNEE HULEECHIH L DEE

Avatar

Зочин 2024-05-15 66.181.187.135

гайхаад байх зүйл огт биш. АНУлс з****г нийлүүлж алж устгаж байна. өмхий янкууд ам ажил 2 нь зөрж үхэл цус дагуулсаар. манай барууныг шүтэгчид эрлэгдорж батүүл салга гээд новшнууд их бий тэд нар аюултай. эртхэн цааш нь хийсэн нь дээрдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж