Төрийн өмчит компаниуд ард түмний "саалийн үнээ" болно

Төрийн өмчит компаниуд ард түмний "саалийн үнээ" болно

Төрийн өмчит компаниуд ард түмний "саалийн үнээ" болно

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар хамгийн түрүүнд Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлав.

ИПОТЕКИЙН САНХҮҮЖИЛТ НЭМСНЭЭР ЗЭЭЛ ОЛГОЛТ 42 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Үүний  үр дүнд стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг “Хуримтлалын сан”-д төвлөрч, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, эхний ээлжид 2024 онд тус санд 500 тэрбум төгрөг төвлөрөх боломж бүрдсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан болон, Засгийн газрын хэрэг эрхлэг газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдэгдлээ. Тиймээс иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд одоо байгаа санхүүгийн эх үүсвэр болох 700 тэрбум төгрөг дээр Хуримтлалын санд төвлөрөх 500 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт 1.2 их наяд төгрөг бүрдэж 10 мянган айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж байгаа гэдгийг дуулгасан. Улмаар ипотекийн зээлийн хүсэлт өгсөн иргэдийн зээл эхнээсээ шийдэгдэж, Баялгийн сантай болж иргэд байгалийн баялгийг эрх тэгш хүртэх боломж эхнээсээ бодит болж биеллээ оллоо. Ипотекийн зээлийн хүсэлтээ өгөөд 1-2 жилийн хугацаанд хүлээх гэдэг амаргүй. Тэгвэл энэ жил 500 тэрбум цаашлаад их наядаар хэмжигдэх мөнгийг Баялгийн сангийн хуулийн хүрээнд Хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зээлд зарцуулна гэсэн. Үүний үр дүн эхнээсээ гарч эхэлсэнийг ч тоо баримт харуулж байна.

Тодруулбал, Монголбанкнаас  өгсөн мэдээллээр ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдсэнээр ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс буюу 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрийн эцсийн байдлаар 365.9 тэрбум төгрөгийн зээлийг 3,101 өрхөд олгосноос Улаанбаатар хотод 248.9 тэрбум төгрөгийн зээлийг 1,944 өрхөд, орон нутгийн хэмжээнд 116.9 тэрбум төгрөгийн зээлийг 1,157 өрхөд олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 50 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 90 хувь өссөн байна. Хуримтлалын сангаас эх үүсвэрийг арилжааны банкууд руу шилжүүлж эхэлснээс хойш ипотекийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 10 хоногт 42 хувиар нэмэгджээ.

Түүнчлэн нийт орон сууцны зээлийн 60 орчим хувийг хөдөө орон нутагт олгох бодлого баримтлахаа ч зарласан. Тиймээс хотоос хөдөөг зорьж байгаа, хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа хэн бүхэнд урт хугацаатай, хүү багатай орон сууцтай болох том боломж гарч байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг нь байгалийн баялаг түүний дотор газрын хэвлийн баялаг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс бүрэн хараат байсан нь харагддаг. Тухайлбал, эрдэс баялгийн салбарын орлого нь 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн 25.7 хувийг, 2021 онд 28.9 хувийг, 2022 онд 35.1 хувийг, 2023 онд 33.3 хувийг бүрдүүлж байв. Эрдэс баялгийн салбарын орлогыг өнөө ба ирээдүйн иргэдэд хүртээх, хуваарилах зорилгоор Хүний хөгжил сангийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомжууд, мөн Улсын Их Хурал, Засгийн газраас олон тооны бодлого, хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байгаа хэдий ч тэдгээр нь байгалийн баялгийн орлогоос өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх зарчмыг зохистой хэрэгжүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн" гэдгийг тодотгож байсан юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төр стратегийн ордуудын 34 хувийг эзэмшихээр болсон.

Стратегийн хэмээн тодорхойлж ирсэн 16 ордоос долоог нь төр эзэмшиж байгаа бол үлдсэн есөн стратегийн ордоос төр дээр дурдсан хувь эзэмших хууль эрх зүйн орчин бүрдэж  байна. Албан ёсоор бүртгэлтэй стратегийн эдгээр ордын араас цаашид старегийн орд болгох боломжтой 39 орд бий.

Тэдгээр ордоос ч  төр 34 хувийг нь өмчлөх боломж бүрдэж байгаа юм. Үүний үр дүнд Монгол Улсын нийт иргэд байгалийн баялгийн өгөөжийг ижил тэгш бас бодитоор хүртэх боломж бүрдлээ. Тухайлбал, Эрдэнэс Монгол нэгдэлд хамаарч байгаа төрийн өмчийн 15 компани бий.  Өнгөрсөн жил уул уурхайн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлогын 58.6 хувийг тус нэгдлийн компаниуд бүрдүүлжээ. Тухайлбал, төсөвт төвлөрүүлсэн уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос нүүрсний 73 хувь, зэсийн 59 хувийн эзэлсэн үзүүлэлттэй байна. Цаашид нүүрс, зэсээс гадна Сэлэнгэ аймгийн Хөтөл шохойн орд, Сүхбаатар аймгийн Нарангийн лити, Өмнөговь аймгийн Жоншит газрын ховор элемент, Дорнод аймгийн Мардай ураны талбайг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн төр өөрийн эзэмшилд багтаж байгаа болон багтаах ордуудын 34 хувийг эзэмшдэг болсноор төр хэт данхайж байна гэхээс илүүтэй байгалийн баялгийн өгөөж, үр ашгийг бодитоор өсгөж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бололцоо бүрдсэн" гэдгийг онцолж байлаа.

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД УЛСТӨРЧДИЙН "СААЛИЙН ҮНЭЭ" БИШ АРД ТҮМНИЙ "СААЛИЙН ҮНЭЭ" БОЛНО

Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компани гэдэг улстөрчдийн “саалийн үнээ” байсаар ирсэн. Төрийн өмчит компаниуд нь ялсан намын томилгооны дагуу албан тушаал горилогчдын "эзэмшил" болж, үр ашигтай гэхээс илүү ашиггүй ажилласан нь олон. Төрийн мэдлийн стратегийн ордуудад засаглалын хямрал нүүрлэж, өнөөдөр эхнээсээ хуулийн байгууллагын хаалга сахиж, зарим нь ял эдэлж буй.

Төрийн оролцоотой уурхай улстөрчдийн бэлэн мөнгөний машин болж хувирдаг, олонх болсон, засаг төрийн эрх мэдэлд очсон нам эвслийн удирдлага, фракц нь төрийн өмчийн уурхайнуудын удирдлагыг томилж, тэднээрээ дамжуулан тухайн уурхайг "дээрэмдэх" ажиллагааг явуулсаар ирсэн нь гашуун боловч үнэн.

Засгийн газраас төрийн өмчит томоохон компаниудыг "Эрдэнэс Монгол" ХХК-д нэгтгэснээр засаглал болоод менежментийн өөрчлөлт хийж эхэлсэн. Тухайлбал, 2022 оны аудитын дүгнэлтээр тус нэгдэлд нэдсэн 15 компанийн дөрөв нь зөрчилгүй, 11 хязгаарлалттай, нэг нь сөрөг үзүүлэлттэй гарсан бол 2023 оны аудитын дүгнэлтээр 11 компани зөрчилгүй, дөрөв нь хязгаарлалттай болж үйл ажиллагаа, үр ашиг, засаглал, менежментийн хувьд эрс сайжирсан гэсэн мэдээллийг албаныхан өгч буй. Тиймээс төр өөрийн эзэмшлийн уурхайн олборлолт, боловсруулалтыг дангаараа хариуцаж үндсэн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөрөнгө оруулагчийг татахаар төлөвлөж, дараагийн шатны буюу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд оролцохгүй байх шийдвэр гаргасан нь хувийн хувшилд үйл ажиллагаа явуулах дэд бүтцийг нь шийдэж өгч, тэднийг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүхий эдээр  хангах зорилт биелэлээ олоход томоохон алхам болж буй.

2040 ОН ХҮРТЭЛ ХУРИМТЛАЛЫН САНД ТӨВЛӨРҮҮЛЭХ ОРЛОГО 30.9 ИХ НАЯД ТӨГРӨГ ХҮРЭХ БОДИТ ТООЦООЛОЛ ГАРЧЭЭ

Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор "Эрдэнэс Монгол" ХХК-аас Үндэсний баялгийн сангийн нэг хэсэг болох Хуримтлалын санд төвлөрүүлэх орлогын төсөөллийг 2040 он хүртэл гаргасан байна. Үүнд Нэгдлийн компаниуд, Зөөвч-Овоо төсөл, Оюутолгой төслийг авч үзжээ. Ойрын жилүүдэд дан ганц Нэгдлийн компаниудын орлого Хуримтлалын санд төвлөх тооцоололтой байгаа бол, 2035 оноос эхлэн Оюутолгой төслийн орлого бодитойгоор нэмэгдэх дүр зураг ажиглагдсан байна.

Тухайлбал, Оюутолгой төсөл 2037 онд хамгийн их буюу 4 их наяд төгрөг дангаараатус санд төвлөрүүлэх тооцоо гарчээ. Нийтдээ 2040 он хүртэл хуримтлалын санд төвлөрүүлэх орлого 30.9 их наяд төгрөг хүрэх бодит тооцоолол гарсан байна.

УИХ-аас 2019 оны арвандүгээр сарын 14-ний өдөр баталсан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ”, мөн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж байгалийн баялаг түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталгаажуулсан. Түүнчлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны 2 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүнийг санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, шударгаар хуваарилах зарчмыг баримтлах зэрэг агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аас батлан гаргасан.

Баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван төрөлтэй байх юм. Ирээдүйн өв сан нь баялгийн үр өгөөжийг хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын санхүүгийн зах зээлийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар үнэ цэнийг нь өсгөх арвижуулахад чиглэгдэх бол Хуримтлалын санд хуримтлуулсан орлогоор Монгол Улсын иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууц худалдан авах зэрэг зориулалтаар дэмжлэг үзүүлэх юм. Харин Хөгжлийн сангийн хөрөнгөөр Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, Монгол Улсын иргэн бүр хуримтлалын нэрийн данстай байхаар зохицуулалт хийcэн.

Ямартай ч удаан хугацаанд яригдаж, хэлэлцэгдсэн Үндэсний баялгийн сантай болох шанг энэ удаагийн Засгийн газар, парламентын гишүүд тавилаа. Харин цаашид уг сан бусад сангуудад тохиолдсон гашуун түүхийг давтахгүйн тулд засаглалын хувьд эрүүл, зарцуулалтын хувьд ил тод байх нь чухал. Чамин нэртэй ч цаасан дээр үлдсэн тунхагийн шинжтэй сангуудаас ялгарч үлдэж, улс орныхоо нийгэм эдийн засаг, иргэдийнхээ ахуй амьдралд үр өгөөжөө бодитоор хүртээсэн, үрэлгэн биш үр ашигтай сан болоход иргэдийн хяналт, ил тод байдал хамгийн чухал юм. Эцэст нь Үндэсний баялгийн сан үрэгдэх үү, үржих үү гэдгийг цаг хугацаа харуулах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JanMariana 2024-05-15 213.226.101.56

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

GinaRivas 2024-05-15 46.8.213.113

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

TiffanyDuncan 2024-05-15 109.248.129.30

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

TeresaSmith 2024-05-15 185.181.246.101

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

FeliciaRobinson 2024-05-15 46.8.212.167

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

TinaThibodeaux 2024-05-15 46.8.222.201

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

ChristineSantos 2024-05-15 188.130.129.18

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

BiancaWaterman 2024-05-15 95.182.127.238

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

PatriciaCook 2024-05-15 109.248.204.81

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

ShelleyKurtz 2024-05-15 45.11.21.12

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

LourdesHamilton 2024-05-15 194.35.113.55

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

CrystalJones 2024-05-15 188.130.128.149

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

YolandaAbney 2024-05-15 188.130.188.128

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

KathyVega 2024-05-15 46.8.213.113

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

DawnMoss 2024-05-15 94.158.190.151

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

MirandaBurns 2024-05-15 109.248.54.183

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

TiffanyWing 2024-05-15 188.130.218.232

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2722413

Avatar

Нэргүй 2024-05-15 202.126.89.250

ХК буюу Хувьцаат компаниуд юу болох уу?

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.160.39

Хувьчлахаас нааш яагаад ч ард түмний "саалийн үнээ" болохгүй!!! Үүнийг л "шилний цаанаас чихэр долоолгох" гэдэг юм !!!

Avatar

Зочин 2024-05-15 66.181.178.230

МАНгас 8 жил юу ч хийгээгүй, идэж уусан. Сонгуулийн хэдхэн хоногт ард түмнийг хуурах маш том компанит ажлыг эртнээс төлөвлөн системтэй сурталчилж байна. Эдгээр санаачилсан ажлынх нь үр дүн, байтугай эхлэх явцыг харах боломжгүй учраас юу дуртайгаа хэлж ярьж болно гэсэн утгаараа толгойдоо орсон болгоныг бурж байна даа…

Avatar

Зочин 2024-05-15 66.181.187.20

МАН-аас өөр нам засаглавал хум пад болно. Иймээс хуулиа нарийвчлах шаардлагатай.

Avatar

Л.Лхагва 2024-05-15 66.181.185.152

Хувийн өмчит компаниуд олигархуудын саалийн үнээ болсны хариу арга хэмжээ юм байх даа.

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.187.145

Харчуул борчуулд хэзээ ч саалийн үнээ олдохгүй, "А" данс андаа ард түмний нэр дээр боловч, ашиг орлого нь МАН-ын олигархиудынх л болно, тэд өрмий нь хамаад, хусам нь чамд олдвол дээдийн заяа л доо !

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.185.135

Зун цагт цахилгааны хязгаарлалт хийж Халуун ус хааж байгаагаа эхлээд болчихоод том том яриа….

Avatar

Зочин 2024-05-15 103.212.117.202

Бичсэн зүйлээ дахин уншиж алдаагаа засч бай.

Avatar

Уншигч 2024-05-15 66.181.160.119

Ядаж гарчигтаа алдаа гаргахгүй байх чаддаггүй. … тэрбум = их наяд ???

Avatar

Үнэн 2024-05-15 122.201.23.226

Баялгийн сан эрх тэгш хүртэх боломж байхгүй! 10000 хүнд л эхлээд хүртэх юм байна! Энэ яаж тэгш хуваарилалт байх вэ? Бас ард түмэн байгалийн баялгаас дийлэнх хувийг хүртэх ёстой байхад, ердөө 34%-иас л хүртэх юм байна. Энэ хууль захиалгатай хууль гэдэг нь улам тодорхой болж байна даа!

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.190.96

40 он битгий хэл өнөө маргаааа м н дэхгүй сууж б айна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж