Автобусаар өдөрт 500 гаруй хүн мөнгө төлөхгүй зорчиж байна гэв

Автобусаар өдөрт 500 гаруй хүн мөнгө төлөхгүй зорчиж байна гэв

Автобусаар өдөрт 500 гаруй хүн мөнгө төлөхгүй зорчиж байна гэв
Нийтийн тээврийн үйлчилгээний карт ашигладаггүй, бэлэн мөнгө өгдөг зорчигч, авдаг жолооч нарыг илрүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийж буй. Энэ хүрээнд Нийтийн тээврийн газраас хяналт шалгалт хийж зорчигчдод карт ашиглах давуу талыг танилцуулж, хууль дүрэм дагаж мөрдөхийг сануулж ажиллаж байгаа аж.
Хяналт шалгалтын ажил эхэлсэн бөгөөд өдөрт нийт 43 шалгагч 42 автобусанд шалгалт хийхэд 511 зорчигч мөнгөө төлөлгүй явж байсныг илрүүлсэн гэв.
Нийслэлийн иргэдээ ая тухтай үйлчилгээтэй, аюулгүй автобустай болгоход төсвийн орлогоос гадна үйлчилгээний хөлс чухал нөлөөтэй. Зарлага гаргаж орлого олох ёстой процесс алдагдаж, компаниуд алдагдалтай ажиллаж байгаа нь зорчигчид жолоочид бэлэн мөнгө өгч байгаатай шууд холбоотой учир хүн бүр төлбөрөө төлж зорчихыг холбогдох газрууд цахим хуудсаараа уриалжээ.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТӨЛБӨРИЙГ 1000 БОЛГОНО
Нийслэлийн Нийтийн тээврийн газраас өгсөн мэдээллээр, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэл хийж байна. Тодруулбал, 2020 оноос хойш цахилгаан 79 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобус, хоёр давхар, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 10 автобус, хүүхдийн 75 автобус, дунд багтаамжийн хоёр автобус, нийт 450 автобусаар парк шинэчлэл хийгээд байгаа юм. Харин 2023-2024 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл нийт 704 автобус оруулж ирсэн.
Нийтийн тээврийн үйлчилгээний өнөөдрийн нөхцөл байдалд иргэдээс санал авч судалгаа хийсэн. Улаанбаатар дотор автобус 500 төгрөг, хот орчим чиглэлд 700 төгрөг байгаа. Нэгэнт бусад зардал нэмэгдсэн учир зорчих хөлсийг зайлшгүй нэмэх шаардлагатай болсон гэсэн юм.
Одоогоор автобусны үнэ нэмэхийг эцэслээгүй ч цаашид 1000 төгрөг болгох талаар албан бус шийдвэрийг хэлэлцэж буй. Гэхдээ төлбөрийг нэмсэн ч зорчигчдын тал нь мөнгөө төлөхгүй автобусанд суусаар байвал үр дүн төдийлөн гарахгүй. Тиймээс зарим автобусанд толгой тоолох төхөөрөмж суурилуулж, аль чиглэлд хэчнээн хүн суудаг бодит тоог нийслэлээс гаргаж, үүний дараагаар төлбөрийг нэмэх эсэхээ эцэслэх юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JanMariana 2024-05-15 213.226.101.56

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

GinaRivas 2024-05-15 46.8.213.113

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

TiffanyDuncan 2024-05-15 109.248.129.30

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

TeresaSmith 2024-05-15 185.181.246.101

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

FeliciaRobinson 2024-05-15 46.8.212.167

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

TinaThibodeaux 2024-05-15 46.8.222.201

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

ChristineSantos 2024-05-15 188.130.129.18

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

BiancaWaterman 2024-05-15 95.182.127.238

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

PatriciaCook 2024-05-15 109.248.204.81

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

ShelleyKurtz 2024-05-15 45.11.21.12

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

LourdesHamilton 2024-05-15 194.35.113.55

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

CrystalJones 2024-05-15 188.130.128.149

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

YolandaAbney 2024-05-15 188.130.188.128

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

KathyVega 2024-05-15 46.8.213.113

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

DawnMoss 2024-05-15 94.158.190.151

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

MirandaBurns 2024-05-15 109.248.54.183

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

TiffanyWing 2024-05-15 188.130.218.232

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2722400

Avatar

Нэргүй 2024-05-15 202.180.219.28

ye ye joloochid mongo ogson baagiinuudiig torgoh ajillagaa yavuulah heregtei.

Avatar

ЗОЧИН 2024-05-15 202.21.126.30

ХӨДӨӨ ОРОН НУТГААС УБ-Т ТҮР ИРСЭН ӨНДӨР НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН, ХҮҮХЭД АВТОБУСААР ЯАЖ ЗОРЧИХЫГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨӨРЭЙ

Avatar

Зочин. 2024-05-15 103.168.34.200

Яг үнэн шүү.Орон нутгаас ирсэн өндөр настанг 6 сар түр карт олгоод дахин хэзээ ч олгохгүй гээд бнаа.Үүнийг л ойлгохгүй юм.Карт авахын тулд хотод шилжиж ирэх болж бна уу.Бид нар чинь нүүдлийн шувуу шиг амьтад шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-05-15 62.167.160.122

тийн ш дээ

Avatar

Зочин 2024-05-15 103.212.119.24

Кондуктор байсан нь дээр байсан юм Одоо яахав карт хэвэлж монго олох гэх мэт бизнесээ бодоох кондуктор авгайчуулыг ажилгуй болгосон юм Ябэлэн монго тжолоочид огсон нь дээрээ

Avatar

zochin 2024-05-15 202.9.46.130

Манай зорчигч нар мөнгөө төлөх явна гэдэг ёс зүй үнэндээ бүрэн төлөвшөөгүй байна. Хүүхдүүд бол бүр хэрэг алга багаасаа нэг мөнгө төлж явна гэсэн ухамсаргүй байна. Хөгшчүүл нь зарим нь картаа ч уншуулахгүй залхуураад байна. Мөнгө төлөхгүй суудаг, жолооч нь буудал болгонд дээр цонхоо онгойлгож мөнгө нэхээд л ,, Нэг л болохгүй байна даа. Эсвэл карт уншуулахгүй нөхдүүдээс мөнгө авдаг кондуукторыг тэр автобусны буудал зогсож байгаа байцаагч гэнэ үү тэд нараас явуулахад яадаг юм,

Avatar

Эрднээ 2024-05-15 139.5.219.90

7 буудалаас Бөмбөгөр хүрэхэл 37 хүн жолоочид мөнгө төлж бхйг тооллоо. Энэ Зунжингийн автобус өдөрт 5 рейс тэгээд бодоход энэ жолооч на хэдийг кармандаа хийж байгаа вэ

Avatar

Нэргүй 2024-05-15 43.228.129.134

boli boli. 500×500=250,000₮. 500 хүн төлбөр төлдөггүй юм бол хайхрах шаардлагаггүй юм байна. 500 байтугай хүн төлбөр төлдөггүй шүү. Үлдэгдэл хүрэлцэхгүй байна,

Avatar

Нэргүй 2024-05-15 202.131.226.197

Ийм хямдхан нийтийн тээвэр дэлхийд Монголд л байна
Бусад бүх услад зах зээлийн зарчмаараа үнээ төлөөд явж байгаа ш дээ

Avatar

Иргэн 2024-05-15 202.126.89.148

жолооч нар мөнгө авдаг хэвээрээ юм чинь аргагүй зарим хүн хүүхэд төлөхгүй явж бна.жолооч билетээ уншуулаад гэж хэлж бгаа юм алга.дээр нь байнга утсаар хэрэгтэй хэрэггүй юм ярьна.нэг чиглэлд дэндүү олон автобус явна.шюжишээ нь м 4 маш олон явна.гэтэл 74 2ш автобус хуучны явж чадахгүй бараг ийм бхад яаж мөнгө орох вэ?хотын даргаа?болиочээ хариуцлагатай байлгаж чиглэлээ зөв хуваарилалт хийхгүй бол ямарч сайхан унаа байгаад хэрэг алга да.

Avatar

почин 2024-05-15 202.131.226.197

1000 болгосон нь дээр л дээ.

Avatar

Нэргүй 2024-05-15 103.29.146.148

camera baigaa biz de jolooch hunees mungu avbal shuud halah heregtee

Avatar

Zochin 2024-05-15 103.29.144.172

Автобусаар зорчигчдыг үнэ төлбөргүй болгочихвол Улаанбаатар хотын түгжрэд эрс буурна даа.

Avatar

Нэргүй 2024-05-15 202.9.46.211

500 гаруй хүн гэдэг чинь ганцхан автобусанд л гарах тоо байна.

Avatar

Уншигч 2024-05-15 70.189.191.59

Хөлийг нь тоолоод хоёрт хуваавал зөв тоо гарна,

Avatar

Нэргүй 2024-05-15 103.168.34.95

толгойг нь тоолоод, дараа нь хөлийш нь тоолох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-05-15 202.126.91.192

Чиглэл өөрчилсөн учраас 200 төгрөг бол хүн бүр өгнө, ажил эрхлэгчид өндөр татвар нд цалингаасаа өгдөг тул

Avatar

зочин 2024-05-15 202.126.90.174

Abtobusand zovhon sariin kartaar zorchdog bolgo.Tolbor hiij baigaa baidald baingiin hatuu hyanalt togtoo. Deg jurmiig ehnees ni hevshuuleh heregtei.

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.182.246

жолооч нар байнга бэлэн мөнгө авч бна. цалинг нь нэмээд ч хэрэг алга. Бас автобусанд хөгжим чарлуулдагийг болиочээ. суух арга алга

Avatar

зочин 2024-05-15 202.131.245.243

jolooch nii belen mungu avchaad ene chini 400 bna geed orilood bna lee uchigdur. ер нь бол 5000-аар цэнэглэвэл 11 удаа суух 10000-аар цэнэглэвэл 2 удаа үнэгүй явах эрх өгөх ч юм уу тийм зарчмаар явбал хүмүүс картаа цэнэглээд жолоочид бэлэн мөнгө өгөхгүй болно. 500-г жолоочид өгөөд сууух, 500-аар цэнэглэх адил учир

Avatar

зочин 2024-05-15 202.131.245.243

гаднын бүх газрууд нийтийн тээвэртээ нэг удаа цэнэглээд явах эсвэл сарын карт жилийн карт гээд байдаг ш дээ. хуучин ч 45-ын билет гэж байдаг байлаа. тэрэн шиг юм хэрэгтэй тэгэхгүй бол жолоочид 500 өгөөд суучих нь бараг амар байгаа

Avatar

Зочин 2024-05-15 139.5.219.149

Мөнгө төлөхгүй ч биш л дээ. Жолооч нарт нь өгч байгаа. Мөнгөө журмын дагуу төлдөг хэсгийг нь торгох маягаар төлөх мөнгийг нэмэх, төлдөггүй хэсэг болон түүнээс орлого олдог жолооч нарыг урамшуулаад ч байгаа юм шиг ямар хачин, мунхаг бодлого вэ

Avatar

Нэргүй 2024-05-15 103.168.34.91

Яахаарха заавал толгой тоолно гээд байдаг юм бэ? Цэцэрхэх гээд байгаа юм уу. Уг нь зорчигчийг тоолох л гэмээр юм!

Avatar

зочин 2024-05-15 66.181.167.4

500 биш 5000 байлгүй дээ, магадгүй тэрнээс ч их байж болох, хараад байхад автобусанд ороод карт ч уншуулахгүй, бэлэн мөнгө ч өгөхгүй байгаа улс их л байх юм байна ш дээ, яг үнэндээ мөнгөгүйдээ ч биш тэгээд яваад сурчихсан, энийгээ болж байна, чадаж байна гээд өөгшчихсөн улс л байдаг шиг, хяналт шалгалт ч байхгүй

Avatar

Нэргүй 2024-05-15 103.57.94.33

жолооч нарын халаасанд ордог мөнгийг тооцсон болов уу ха ха

Avatar

зочин 2024-05-15 103.126.107.50

Мөнгө төлах үү… талхаа авах уу. Бид ядуу байна.

Avatar

зочин 2024-05-15 66.181.167.4

ажил хий хөө, талхны мөнгөгүй байгаа чинь чиний өөрийн ажилгүйнх шүү, ажил хийвэл талхны мөнгөтэй, бас автобусаны мөнгөтэй ч болно

Avatar

Зочин 2024-05-15 202.126.90.200

Автобусны мөнгөгүй бол алхаад явж бас болдог байгаа, мөнгөндөө ч биш ухамсартаа гол нь байдаг байгаа шүү

Avatar

Зорчигч 2024-05-15 203.169.48.150

өдөрт 500 хүн 500 төгрөгөө өгөхгүй байна гэдэг нь 250,000 болж байна. иймхэн орлогоо алдсанаас орлогын процесс нь алдагданаа бас

Avatar

Нэргүй 2024-05-15 202.9.46.173

Зөвхөн 42 автобусанд шалгагч ажиллахад илэрсэн нь 511 гэж байна. Нийтдээ бараг 1000 автобус үйлчилгээнд гарч байгаа шд. Мэдээгээ гүйцэд унш, ойлго. Дараа нь цэцэрхсэн коммент бич за?

Avatar

Нэргүй 2024-05-15 202.131.245.243

Автобусны карт гаргасан солонгосын компанийг санхүүжүүлж, дэмжихгүй ээ. Монгол жолоочоо л дэмжинэ ээ. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.182.246

орк

Avatar

ха ха ха 2024-05-15 139.5.218.51

Юүдэнтэй хүмүүсийг автобусанд орохыг хоригльё тээ

Avatar

Зочин 2024-05-15 66.181.191.10

Маш олон бэлэн мөнгө жолоочид өгдөг яг хэвээрээ байна. Өчигдөр гэхэд хоёр удаа автобусанд суухад 3 хүний 1 нь жолоочид бэлэн мөнгө өгч байналээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж