Умард Герман дахь дэлхийн хамгийн том загвар тємєр зам vргэлж vзэгчид, зочдоор дvvрэн байдаг

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Умард Герман дахь дэлхийн хамгийн том загвар тємєр зам vргэлж vзэгчид, зочдоор дvvрэн байдаг

"Miniatur
Wunderland" нэртэй энэ газар том жижгээрээ Герман улсын нийслэл Берлин
хотын дараагаар ордог хоёр дахь том хот гэгддэг Hamburg хотод байдаг
бєгєєд Hamburg хот нь Европын нэгдсэн улсын хувьд наймд ордог том хот
юм. Энэхvv "Miniatur Wunderland" хэмээх загвар тємєр зам нь энэ тєрєл
дотроо хамгийн томд тооцогддог ба тус байгууламжийн анхны хэсэг 2000 оны
12-р сард хийгдэж эхэлснээр 2001 оны 8-р сар гэхэд эхний гурван хэсэг
нь баригдаж дууссан байна. 2008 оны 1-р сард тємєр замын энэхvv
жижигрvvлсэн хувилбар нийт 11.000 метр урт замтай, Умард Герман, Hamburg
болон тvvний эрэг, Америк, Скандинав болон Швейцари гэсэн дєрвєн
хэсэгтэй томоохон байгууламж болжээ. 4000 хавтгай дєрвєлжин метр
талбайтай энэ загварыг ах дvv Frederik, Gerrit Braun нар хийж
гvйцэтгэсэн ба цаашид ч бас улам бvр єргєжих ажээ. Тус vзэсгэлэн 2014 он
гэхэд хорин хэсэгтэй болохоос 2010 онд нисэх буудлын хэсэг нь нээгдэх
юм байна. 12.000 толгой бvхий 900 галт тэрэг, бараг 1000 дохио, 4000
автомашин, 300.000 гэрэл чимэглэл, 200.000 мод, 200.000 хvний бяцхан
загваруудтай энэ vзэсгэлэнг бvтээгчид єєрсдийнх нь бvтээсэн энэхvv тємєр
замын загвар нь Франц, Итали, Нэгдсэн вант улсын бяцхан загварын
vзvvлэх болно гэж амалдаг. "Miniatur Wunderland" загвар тємєр зам загвар
нь H0 scale хэмээн нэрлэгддэг хэмжээгээр буюу 304.8 мм хэмжээг 3.5
мм-ээр илэрхийлсэн хэмжээгээр хийгдсэн юм байна. Яг л жинхэнэ мэт єдєр
шєнє ээлжилж, шєнийн цагаар гэрэл чийдэн гялалзсан их байгууламж болох
энэхvv загварт галт тэрэг, машин тэрэг, завь, усан онгоцнууд хєлхєлдєж,
гал команд дуудлага хvлээн авч, хvмvvс зvлгэн дээр суугаад хєнгєн зууш
идэж, усан санд шумбаж, автобус хvлээж, цанаар гулгаж гэх мэтчилэн бодит
амьдрал дээр болдог бvхэн єрнєж байдаг. Агуу том ертєнцийн бяцхан атлаа
гайхамшигтай энэхvv хуулбарыг бvтээхэд ах дvv хоёрт есєн жилийн нєр их
хєдєлмєрєєс гадна 4 тонн ган тємєр, 700 кг хиймэл зvлэг, 16 сая орчим
доллар шаардагдсан байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж