Шүүмжилж болох ч доромжилж болохгүй

Шүүмжилж болох ч доромжилж болохгүй

Шүүмжилж болох ч доромжилж болохгүй
Three hands pointing fingers at camera

Сүүлийн үед эмэгтэй улстөрчдийг элдвээр хэлж байгаа зүйл хэрээс хэтэрч байна. Шүүмжилж болох ч доромжилж болохгүй. Гэтэл өмссөн зүүсэн хувцас, байр байдал, царай зүсийг нь ярьж доромжилж, элдэв нэр хоч өгөх юм.

Саяхандаа нэг намаас нэр дэвшихээр горилж байгаа эмэгтэйчүүдийн нэр, зураг гэсэн постер баахан явлаа. Түүнийг нь бүгд шэйрэлж байгаад баахан мууллаа. Олны дунд сайтай муутай нь байдаг л биз, гэхдээ тэр хүмүүс Монголын хүн амын 51 хувийг бүрдүүлж байгаа нэг хүйсийн төлөөлөл гэж хэн ч харахыг хүссэнгүй. Яг үнэндээ өнөөдрийн байдлаар 126 гишүүний 48 нь намын жагсаалтаар орно, үүний 24 нь эрэгтэй, 24 нь эмэгтэй байна гэж жилийн өмнө хуульчилсан учраас эрхбиш нэг ийм харьцаагаар явах гэж байна. Харин тойргийн 78 нэр дэвшигч дунд 14 нь эмэгтэй байхаар байгаа юм. Шударга харьцаагаар 39 нь эмэгтэй, мөн 39 нь эрэгтэй байх учиртай биз дээ. Гэвч эрчүүд улс төрийг өөрийн талбар гээд өмчлөөд авчихсан болохоор тийм боломж ч өгөхгүй байна, бас зөвхөн нэг хүйст зориулсан тоглоомын дүрмээр хөөрхий эмэгтэйчүүд явах ч чанга байна.

Гэхдээ өнөөдрийн тэдний оронд хэн ч байсан энэ бүхнийг туулна. Яагаад гэвэл эрчүүдэд зориулсан ертөнцөд эмэгтэй хүмүүс тэсч үлдэхээр оролдоход заавал өөтэй харагдана. Харин энэ талбарыг эрэгтэй ч хүн, эмэгтэй ч хүн байж болох гэдэг талаас нь харвал тэд тийм ч асуудалтай харагдахгүй байж болох юм.

Өнөөдөр элдвээр хэлүүлээд явж байгаа эмэгтэйчүүдийг эрх мэдэл албан тушаалд дурлаж байна гэж харахаас илүүтэй ирээдүйд улс төрд орж ирэх зуу, зуун охидод зам жимийг нь гаргаж өгч байна гэж бодоосой. Яг үнэндээ элдэв нэр хоч зүүх, хэн нэгэнтэй холбох, зүс царайгаар гоочлох энэ бүхэн хэзээ нэгэн цагт огт байгаагүй мэт л алга болно, шинэ үеийг авч явах охид энэ цагийнхан ийм бэрхшээл туулж байсан гэвэл бараг итгэх ч үгүй байх.

УИХ-д байгаа эмэгтэй гишүүдийг хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө юу хийсэн юм бэ гэж манайхан их бичнэ ээ. Зураг бүрийн дор тэгж бичнэ. Гэхдээ өөрсдөө хууль хэлэлцэх үед, төсөв батлах үед тэдний юу хийж байсныг сонирхож нэг ч үзээгүй хүмүүс байх. Эргээд хурлын бичлэгүүдийг нь үзэхээр хүүхдээ ингэж хамгаалмаар байна, төсөв нэмэхгүй бол болохгүй, үр хүүхдээсээ хоол харамлаж үдийн цайны мөнгө нэмэхгүй байгаа нь Монгол төрийн эмгэнэл шүү, хар тамхинд хүүхэд залуус маань нэрвэгдлээ гээд зөндөө учирлаж, уурлаж аргаа барж байгаа нь байдаг л даа.

Угаасаа юм хийгээгүй харагдаж байгаа нь тэд УИХ-д 17 хувь, эрчүүд 83 хувь байгаатай л холбоотой. Олонхиор шийддэг парламентад тэдний дуу хоолой хүчгүйдэж байгаа. Хүүхэд хамгаалалд зарцуулдаг байсан 8 тэрбум төгрөгийг тэр хэдэн хүүхнүүд чинь элдэв бүр болсоор 14 тэрбум төгрөг болгож аваад жигтэйхэн баярлаж л байсан. Угаасаа хүүхдэдээ өгөх л ёстой ш дээ. Том хүүхдэдээ өвлийн гутал авах мөнгөний зөвшөөрөл нөхрөөсөө авч байгаа ээж шиг царайчлаад байх шаардлага байхгүй. Үнэндээ аль аль нь нэгэндээ зөвшөөрөөд байх юмгүй, хүүхдүүддээ тултал нь батлах л төсөв. Хүүхдийн эрх зөрчигдсөн хэрэг гарахад бүх гишүүдээсээ учир асуухын оронд эмэгтэйчүүдийнхээ зургийг тавьж байгаад ял асуудаг хэвлэлтэй болохоор эрчүүд нь ч өөрсдөдөө хамаагүй хэрэг гэж боддог болчихсон. Яг үнэндээ гадаа ч, гэрт ч тэд амар амьдрал туулаагүй ээ. Гэртээ очиход өөрөөс нь илүү албан тушаалтай эхнэртэйдээ хямарчихсан эр нөхрүүдийн зан ч олдохгүй. Тэд ч муудаа биш, элдэв хорон үгээр хоргоох найз нөхөд, хэвшмэл ойлголтод баригдсан нийгэм тэднийг тэгж өөрчилдөг. Яахав, дурандаа энэ хэдэн хүүхнүүд ингэж байгаа гэх л байх. Гэхдээ тэдний туулсан мөр бүр нь маргааш улстөрд орж ирж, Монголын төрийг эрчүүдтэйгээ эн тэнцүү авч явах охидод маань тусалж байгаа учраас талархмаар байдаг юм.

Одоо нэр дэвшихээр горилж байгаа эмэгтэйчүүд үсрээд дүүрэгт  нэг хоёрхон л байгаа ш дээ. Хоёр байгааг нь хүчээр хасч байгаад арай сулыг нь дагуулж явна гээд өнөөх эрчүүд нь төлөвлөчихсөн, бүр. Нэг тойрогт нэг эмэгтэй явуулна гээд яс итгэчихсэн суугаа. Дэндүү бага биш гэж үү. Надад лав аймшигтай бага санагдаж байна. Монголын хүн амын тэн хагасыг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлыг эмэгтэй хүн л илүү мэдэрнэ. Бүр эр нөхөр, хүүхдүүдийн асуудлыг ч давхар тэд мэддэг. Өнөөдөр айл гэрт эмэгтэйчүүд үр хүүхдээ амьдралаа бүр эр нөхөртэйгөө тээгээд үүрээд явж байгаа нь зөндөө л байна. Өөрийнхөө хөлд углах оймсоо ч олж чадахгүй байж дэлхийн хэмжээний асуудал ярина гэж томордог эрчүүд маань улс үндэстний хэмжээнд, УИХ-ын хэмжээнд ч тиймэрхүү байдаг гэвэл хилс болохгүй биз. Эрчүүд эмэгтэйчүүдээсээ 10 насаар бага насалдаг, амиа хорлолт нь өндөр энэ Монгол улсад сүүлийн 30 жилийн хугацаанд төрийн бодлого шийдвэрийг эрчүүд 80-90 хувьд нь гаргаж ирлээ. Эмэгтэйчүүдийн оролцоо нь сүүлийн хоёр парламент өсөөд, өсөөд 17 хувь шүү дээ.

Тэгсэн мөртлөө эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх вий гэхээс ухаан алдатлаа айх эрчүүд сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдээ хооронд нь өрсөлдүүлж, муухай харагдуулах гээд их үзнэ ээ. Үүн дээр нь манай олон нийт ч их нэрмэх юм. Гэхдээ эргээд өөрсдөөсөө асууя. Эмэгтэй улстөрчдийн өмссөн зүүсэн, үс зүс байр байдал нь улсын төсвийг идсэн уусан, зээлийн сангуудыг цөлмөсөн шиг дургүйг чинь хүргэж байна гэж үү. За, сүүлийн жишээн дээр ярилцья л даа. Нэг аймгийг анх удаа эмэгтэй хүн удирдах болсон юм аа. Уг нь нэг биш нэлээд хэдэн аймгийн дарга эмэгтэй хүн байдаг бол тэр эмэгтэйг тэгтэл ноолж, сонирхохгүй л байх. Ганц юм болохоор байнга бас өртөнө өө. Нэг сумынхаа эмэгтэйчүүдийн арга хэмжээн дээр очсон юм байна. Бүгд улаан дээл өмссөн байжээ. Эмэгтэй хүний өөрийн төрөлх зан чанар нь өмсөх хувцас сэлтдээ анхаардаг, бэлддэг. Өнгөний код заасан эмэгтэйчүүдийн олон арга хэмжээн дээр оролцож л явлаа, өөрсдөө дуртай л байдаг юм. Харин тэр даргыг буруутгах гээд бүгд рүү дайрсан улс төрийн иймэрхүү явуургүй арга нь эргээд эмэгтэйчүүд рүү дайрсан муухай арга шиг санагдсан. Харвард ч төгссөн бай, Оксфорд төгссөн бай арга хэмжээнд орсон бол зургаа хамт авахуулна ш дээ. Очих газрынхаа хүмүүсийг улаан өнгөөр жигдрүүл гэж даалгавар өгөөгүй гэдэгт итгэж байна. Харин үүнийг өөртөө зориулж бэлдсэн гэж мушгиад байгаа нь эмэгтэйчүүдийг ингэж муухай харагдуулж байгаад санаа амардаг дон тусчихсаных байх.

Бид ч хэвшсэн ойлголтоороо их олон зүйлийг хайрцаглах юм аа. Эмэгтэйчүүд уулаасаа хийсэн бүтээснээ овойж оцойтол яриад байдаггүй хүмүүс. Томоохон хуулийг ахлаад, хуулийн автор нь болчихсон мөртлөө тэгсэн гэж ярихгүй байх нь бий. Харин хүмүүс мэдэхгүй байж тэрнээс энэнээс өөр юм хийгээгүй гэж хээвнэг ярина. Үндсэн хуулийн цэцийн дарга хэзээ ч эмэгтэй хүн байж болохгүй гэж эрчүүд өөрсдөө ярина. Бөх үзэх гээд төрийн тэргүүн, дарга нар очиход эмэгтэй хүн тэр индэр дээр хамт сууж болохгүй юм байх аа. Өгзөг барина, архи ууж согтуурна. Одоо болтол даргаа сонгож чадахгүй байгаа Цэцийн шалтгаан эмэгтэй хүн дарга болохуйц чадвартай байгаад саатаад байгаа гэдгийг үгүйсгэхийн аргагүй юм.

Зарим улс төрд яваа эмэгтэйчүүдийн тухайтад шүүмжлэнгүй хандах зүйл бий. Тэр нь зарим эрэгтэй улстөрчдөд шүүмжлэлтэй ханддаг шиг хувь хүнийх нь төлөвшилтэй холбоотой. Гэхдээ энэ улс орны чинь талыг бүрдүүлдэг нийгмийн бүлгийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн оролцоо хуучинсаг хэвшмэл ойлголтын үр дүнд дарагдаж болохгүй учраас бүр ч илүү дэмжлэг болох ёстой гэж санадаг. Дэлхийн улс орнуудын түүх ч ийм байна. Эмэгтэй хүн гэдэг утгаар нь өөчилж гоочлох биш харин улс нь хөгжилтэй, иргэд нь аюулгүй орчинд амьдрахын тулд энэ хүлээн зөвшөөрөлт заавал хэрэгтэй билээ.

Э.Энэрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JanMariana 2024-05-14 213.226.101.56

Харуулах боломжгүй.

Avatar

GinaRivas 2024-05-14 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyDuncan 2024-05-14 109.248.129.30

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaSmith 2024-05-14 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaRobinson 2024-05-14 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

TinaThibodeaux 2024-05-14 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

BiancaWaterman 2024-05-14 95.182.127.238

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaCook 2024-05-14 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

ShelleyKurtz 2024-05-14 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

LourdesHamilton 2024-05-14 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalJones 2024-05-14 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaAbney 2024-05-14 188.130.188.128

Харуулах боломжгүй.

Avatar

KathyVega 2024-05-14 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

DawnMoss 2024-05-14 94.158.190.151

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWhite 2024-05-14 185.181.245.74

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaBurns 2024-05-14 109.248.54.183

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWing 2024-05-14 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeMitchell 2024-05-14 46.8.14.208

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-05-14 188.130.137.164

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenFournier 2024-05-14 46.8.23.47

Харуулах боломжгүй.

Avatar

JamieBowness 2024-05-14 46.8.223.188

Харуулах боломжгүй.

Avatar

Иол 2024-05-14 202.126.90.162

Янтгар коммунист хатан зарга шүүдэг цаг ирсэн юм биздэа

Avatar

CindyPaladin 2024-05-14 46.8.23.164

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-14 103.168.34.217

UIX-d suusan emegtei gishuud yag uu hiideg um be. Nuur amaa l zasuulsan haragddag. Bodit ajil hereg uu bna.

Avatar

Зочин 2024-05-14 103.212.119.24

Энэоэл ээ Сайтынхаа Эрхэс гээчдээ хэлээ Тэр солонгыг урт устэй богино улс тор гэж ирээд хуйсийн хувьд доромжилжээ Ийм будуулэг сэтгуулч оорийгоо бас ардчилсан узэлтэй гэж боддог бололтой Бусдыг коммунист шэж хараачихлаар оороо ардчилсан болчих бололтой Ямаршуу боловсролтой нохор юм болдоо Аль 90 ондд Элбэгдорж нарын орилдогибацсныг тоть шиг давтаж байдаг АН ы зарим нноход огт хогжихгуй 90 ондоо гацчихжээ

Avatar

Нэргүй 2024-05-14 202.9.46.187

За, үгүй юм аа, харин ч хэлсэн үг, гаргасан үйлдлийг нь л шүүмжилсэн байх шүү. Доромжлоод байсан юм нэг их байхгүй, харин ч монголчууд энэ тал дээр гайгүй болсон нь ажиглагдсан. Тэр Ховдын ЗД Болормаагийн ПР арай хэтэрнэ ээ. Хаана, хэдэн онд амьдарч байгаа билээ дээ. Ямар ч мэдрэмжгүй, хоцрогдсон, коммунист арга барил. Эмэгтэй хүн гээд шүүмжилж болохгүй хэрэг үү? Эрэгтэй гишүүдийн тэнэглэлийг ч бас адилхан хатуу шүүмжилж л байгаа шд. Төл мал үнсэж үнгэдэг, энгийн хүн болох гэж худ дүр үзүүлэх гм

Avatar

Нэргүй 2024-05-14 103.212.117.82

монгол эмэгтэйчүүд ёс зүйгүй болсо. Төр, боловсрол, шинжлэх ухаан бүх л газар олноор шигдэж увайгүй байгаа нь үнэн шүү.

Avatar

AngelBarker 2024-05-14 109.248.49.121

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-14 202.126.89.214

Монгол хүний зан характер ёс суртахуун бол хамгийн адгийн арчаагүй хойно яаж өөдлөхөвдээ_….Ахас н ахас шиг Менежер нь Менежер шиг Дарга нь Дарга шиг байж чаддагүй шүүдээ ….Ийм байхад ирээдүй хойч үеийн үедээ ийм л арчаагүй хүмүүсийн улс болнодоо

Avatar

зочин 2024-05-14 202.126.89.133

Mongolchuud yalanguya emegteichuud ene asuudliig ontsgoi anhaar Emegteichuudee demj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж