“Рок хувьсгал” тун удахгүй…

“Рок хувьсгал” тун удахгүй…

“Рок хувьсгал” тун удахгүй…

“Growl of Clown” хамтлагаас жил бүр зохион байгуулдаг “WAKE UP” амьд хөгжмийн наадам тавдугаар сарын 25-ны өдөр Sky Resort-д болно.


 GROWL OF CLOWN ХАМТЛАГИЙН 10 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

“WAKE UP” амьд хөгжмийн наадмыг санаачлагч Growl of Clown метал хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ удаагийн “WAKE UP” амьд хөгжмийн наадмыг Эерэг-Дулаан-Соёлтой уриатайгаар  анх удаа задгай талбайд  зохион байгуулна. Тус наадам нь  Мөн уран бүтээлчдийн тоогоо нэмсэн нь энэ жилийн тоглолтыг илүү өргөн цар хүрээтэй болгож байгаа юм. Анхны “WAKE UP FESTIVAL" тоглолтоо 2015 онд “Milange Lounge”-д зохион байгуулж байжээ. Тухайн үед “Purgatory Destroyers” буюу одоогийн “Break the Cycle” хамтлаг тоглон 100 гаруй хүн үзэж байжээ. Үүнээс хойш “WAKE UP FESTIVAL”-ын үзэгчийн тоо 20 дахин нэмэгдэж, фестивалийг тогтмол үздэг үзэгч, шүтэн бишрэгчдийн тоо нэмэгдсээр байгаа юм.

ФЕСТИВАЛЬД ТАВАН ОРНЫ 37 ХАМТЛАГ ОРОЛЦОНО

 Фестивалийн headline хамтлагаар домогт Харанга, Хурд, Аясын салхи, Нисванис гээд Монголын рок урсгалын томоохон хамтлагууд оролцох юм. Тэднээс гадна БНСУ-ын Adio’s Audio, melodic punk урсгалаар тоглодог Whatever That Means хамтлагууд уригдан оролцох гэж байна. Ялангуяа, Adios Audio хамтлаг нь 2019 оноос хойш энэхүү фестивальд гурав дахь удаагаа оролцож байгаа юм. Мөн Японоос Death metal урсгалаар тоглодог Neuroticos, БНХАУ-аас folk metal урсгалаар тоглодог Zuungar, ОХУ-ын улсаас Melodic, Blackened Death Metal урсгалаар тоглодог Maledicted, Progressive rock урсгалаар тоглодог Rush-N-Attack зэрэг хамтлагууд оролцохоор болсон нь наадмын цар хүрээ илүү өргөн болж байгааг илтгэнэ.

ГУРАВ ДАХЬ ЦОМГОО АЛБАН ЁСООР НЭЭНЭ

Фестивалийн үеэр Growl of Clown хамтлаг “Хүнд төмөр машин” хэмээх гурав дахь цомгоо албан ёсоор нээнэ. Уг цомог нь 8 дуунаас бүрдсэн бөгөөд пянз хэлбэрээр сонсогчдын гардээр очиход бэлэн болжээ. Пянзны урьдчилсан захиалгыг “Welcome Records UB” лейбл авч байна. Урьдчилсан захиалга хийсэн тохиолдолд фестивалийн тасалбарыг бэлэг болгон өгөхөөр болжээ.  

ФЕСТИВАЛЬ РУУ НИЙТИЙН АВТОБУС ҮНЭГҮЙ ЗОРЧИНО

Фестиваль зохион байгуулагдах Sky Resort нь хотын төвөөс 12 км зайтай. Тиймээс үзэгчдийн тав тухыг хангасан автобусыг фестивалийн зүгээс бэлтгэсэн байна. Wake up фестивалийн ерөнхий ивээн тэтгэгчээр Amgalan Beverages ХХК, On’n Off Production, хамтран зохион байгуулагчаар Mongol Mix Project ХХК, No78studio, Тайландын Singha, Shoppy, Sky Resort, Welcome Records UB, OX Animation Studio, Good Soil Music Store, Hooves shoes  ажиллаж байна. Тасалбарыг үзэгч та бүхэн Shoppy.mn-с 165 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Мөн фестивалийн 33 хувийн хямдралтай Late Clown тасалбар 5 дугаар сарын 18-н хүртэл борлуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

GinaRivas 2024-05-14 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyDuncan 2024-05-14 109.248.129.30

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaSmith 2024-05-14 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaRobinson 2024-05-14 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

TinaThibodeaux 2024-05-14 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineSantos 2024-05-14 188.130.129.18

Харуулах боломжгүй.

Avatar

BiancaWaterman 2024-05-14 95.182.127.238

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaCook 2024-05-14 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

ShelleyKurtz 2024-05-14 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

LourdesHamilton 2024-05-14 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalJones 2024-05-14 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaAbney 2024-05-14 188.130.188.128

Харуулах боломжгүй.

Avatar

KathyVega 2024-05-14 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

DawnMoss 2024-05-14 94.158.190.151

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWhite 2024-05-14 185.181.245.74

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaBurns 2024-05-14 109.248.54.183

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWing 2024-05-14 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeMitchell 2024-05-14 46.8.14.208

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-05-14 188.130.137.164

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж