Уулчдын үндэсний холбооноос Эверестийн оргил руу авиралт хийхээр явсан хоёр уулчин ор сураггүй болсон талаар мэдээллээ. Тодруулбал, Эверестийн оргилруу хийх авиралтаа эхлүүлсэн гурван уулчны нэг Д.Отгонхүүгийн биеийн байдал муудсан тул үндсэн кэмптээ эргэн ирсэн. Харин авиралтаа цааш үргэлжлүүлсэн уулчин Л.Пүрэвсүрэн болон Ц.Өсөхжаргал нар дөрөвдүгээр кемпээс дээш авиралт хийн хоёр хоногийн турш холбоогүй байна. Ор сураггүй болсон уулчдыг эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2024.05.13/ нэн яаралтай эхлүүлжээ.
Эверест уулын өндөр нь далайн түвшнээс дээш 8848 метр бөгөөд одоогийн байдлаар Непалийн уулын холбооноос ирүүлэх мэдээг хүлээж байна гэв.
Холбоотой мэдээ